LEAN START-UP бүхнийг ӨӨРЧИЛЖ байна

2020/09/02 Админ 2341 1 сэтгэгдэл

 

Сүүлийн жилүүдэд LEAN START-UP аргачлалын талаар шуугих болсон. Уг аргыг судлахын тулд бид эхлээд LEAN START-UP хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг Стив Бланкын бүтээл дээр тулгуурлана.

Бизнес эхлүүлэх уламжлалт арга барилтай танилцъя:

Алхам 1: Бизнес төлөвлөгөө

Алхам 2: Багаа бүрдүүлэх.

Алхам 3: Бүтээгдэхүүнээ танилцуулах.

Алхам 4: Чадах чинээгээрээ бүтээгдэхүүнээ борлуулах.

Бараг бүхий л стартаппууд энэ аргыг дагаж мөрддөг байсан. Асуудал нь уг дарааллын хаа нэгтээ стартаппууд бүтэлгүйтдэг.

ҮҮНД ХЭД ХЭДЭН ШАЛТГААН БИЙ.

Бизнес төлөвлөгөөндөө ихэвчлэн орлого, ашиг, бэлэн мөнгөний гүйлгээний 5 жилийн урьдчилсан тооцооллыг багтаадаг. Энэ нь бизнесийн үл мэдэгдэх зүйлсийг урьдчилж мэдэх гэж оролдохтой адил БОДИТ БУС зүйл юм. Эдгээр 5 жилийн төлөвлөгөө тодорхойгүй байдалтай тулгарах үед хэрэггүй болж эхэлдэг бөгөөд харилцагчидтайгаа холбоо тогтооход хүндрэлтэй болдог.

Ихэнх тохиолдолд үүсгэн байгуулагчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, борлуулагчид борлуулалтаа хаах хүртэл худалдан авагчдыг тооцолгүйгээр зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүнээ бэлтгэхэд хэдэн мянган цагийг зарцуулдаг. Энэ үед олон бизнес эрхлэгчид тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг хүсэхгүй худалдан авагчидтай тулгарна.

Стартапп гэдэг томоохон компаниудын жижиг хувилбар БИШ.

Шинэхэн байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой бизнес модель хайж байгаа. Энэ бол LEAN START-UP арга барилын чухал онцлог юм.

Бизнес модель хайхын тулд туршилт хийх ёстой ба ямар нэг онцгой зүйл олох хүртлээ маш олон алдаа гаргах болно. Шинэ моделиудыг хайхдаа LEAN START-UP-н ашигладаг хэрэгсэл, зарчмуудыг харцгаая.

Нэгдүгээрт: LEAN START-UP үүсгэн байгуулагчид үр дүнтэй өнгөрсөн өдөр нь туршаагүй таамаглал гэдгийг ойлгоно.Тиймээс бизнесийн нарийн төлөвлөгөө бичихийн оронд тэдгээрийн таамаглалыг гаргах хэрэгтэй – ихэнхдээ БИЗНЕС МОДЕЛИЙН КАНВАС гэж нэрлэдэг.

Уг баримт бичиг нь шинэхэн аж ахуй нэгжийн чухал бүрэлдэхүүн хэсэг бүрд зориулсан блокийг агуулдаг: гол түншүүд, үйл ажиллагаа, нөөц бололцоо; хэрэглэгчийн үнэ цэнэ, харилцаа, суваг, сегмент; зардлыг бүтэц, орлогын урсгал.

Блок бүрд үүсгэн байгуулагчдын бизнесийн туршилт хийх шаардлагатай гэсэн чухал таамаглалуудын жагсаалт бий.

Хоёрдугаарт: LEAN START-UP харилцагчдын хөгжил гэж нэрлэгдэх практикийг дагаж мөрдөнө.

Та зүгээр суугаад харилцагчдаа сонсож чадахгүй.Байшингаасаа гараад боломжит харилцагч, худалдан авагч, хамтрагчдаасаа бизнес моделийг бүх элемент болох бүтээгдэхүүний онцлог шинж, үнэ, маркетингийн талаар санал хүсэлтийг нь асуу.

Харилцагчид даа туршилт явуулахын тулд хэрэгжих боломж хамгийн бага бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд бий болгодог: харилцагчдаа туршиж үзэх онцлог шинжийг нь багтаасан зардал багатай шинэ хувилбар.

Хэрэв хариу үйлдэл таамаглал буруу гэдгийг батлах юм бол үүсгэн байгуулагчид бүхэлд нь шинэ таамаглалаар дахин өөрчилнө. Уг таамаглал буруу байх юм бол дахиад өөр таамаглал туршина.

Таамаглалыг үргэлжлүүлэн туршиж үзээд, батлагдсан бизнес модельтой болох үрэл харилцагчдынхаа хүсэл шаардлагыг ойлгож, сонсож, бүтээгдэхүүнээ эрт гаргаж чадна.

LEAN START-UP-н гурав дахь үндсэн зарчим бол харилцагчдын хөгжилд нягт уялдаа холбоотой ажиллах хурдацтай бүтээгдэхүүн хөгжүүлэлт юм. Энэ нь програм хангамжийн салбарт үүссэн практикийг хэрэглэдэг.

Уламжлалт бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь алхам алмаар дарааллын дагуу явдаг бөгөөд алхам бүр нь хэдэн сар үргэлжилдэг учир бүтэн жил үргэлжилдэг үйл явц.

Үүний эсрэгээр хурдацтай үйл явц нь маш богино хугацаанд давтагдсан мөчлөгүүдэд багтдаг.

Бүрэн гүйцэт тодорхойлолтыг боловсруулахын оронд эхлээд бүтээгдэхүүнийг бүтээж, хэрэгжих боломж хамгийн бага бүтээгдэхүүн дээрээ харилцагчдын санал хүсэлтийг авч дахин боловсруулж, дахин харилцагчид даа туршиж, дахин боловсруулах замаар явдаг. Цэнхэр Гол Технологи нь уг арга барилын хамгийн том жишээ болно.

Үүсгэн байгуулагчид анх зүлэг тэгшлэх роботыг зохион бүтээх алсын хараатай байсан.

Гэтэл 10 долоо хоногт 100 гаруй харилцагчтай уулзсаны дараа тэдний анхны зорилт /гольфын курс/ нь шийдлийг нь үнэлээгүйг олж мэдсэн. 

Дараа нь боломжит харилцагчдынхаа сегменттэй /фермерүүд/ ярилцаж эхэлсэн ба тэдэнд ямар ч химийн бодисгүйгээр зэрлэг ургамлыг усгах арга асар эрэлттэй байв.

Тэд тулах цэгээ өөрчилж, 10 долоо хоногийн дотор автоматжуулсан зэрлэг түүгч машины загварыг бүтээж туршсан. Гэвч фермерүүдтэй ярилцаж, туршилт явуулж байхдаа гол асуудал нь шанцайны ургамалд их хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг талаар нь олж мэдсэн.Тиймээс дахиад зорилгоо өөрчилж, өөр нэгэн загварыг бүтээсэн бөгөөд АНУ-н хамгийн том шанцайны ургамлыг харуулжээ. Өнөөдөр АНУ-д үйлдвэрлэсэн бүх шанцайны ургамлын 5% нь Цэнхэр голын шанцайны ургамлын робот ашиглан ургуулсан байдаг.

Үүсгэн байгуулагчид борлуулахад бэлэн бүтээгдэхүүнтэй болсны дараа бизнес нь гүйцэтгэлийн үе шат руу шилждэг.

Стартапп маркетинг, борлуулалтын зардал, үйл ажиллагааг хурдтай өсгөсөн. Эдгээр үе шат нь дахин давтагддаг: Харилцагч юм уу байгууллагын зөв арга барилыг олохоос өмнө баг хэд хэдэн удаа алдах магадлалтай. Уламжлалт стартаппд үйл ажиллагааны хэлтэст олон туршлагатай хүмүүс ажилладаг бол, LEAN STARTUP-д хурдан суралцах чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлдэг. Мөн гүйцэтгэлийг өөрөөр хэмждэг.

LEAN START-UP-н аргууд нь шинэ стартаппын амжилтын баталгаа болохгүй ч эдийн засагт нөлөөлнө.

Lean start-up нь шинэ бизнесүүдийн амжилтын төвшинг нэмэгдүүлнэ гэдэгт Стив Бланк итгэлтэй байна. Тогтвортой хөгжиж буй салбарууд шинэ технологи, даяарчлалын улмаас тасалдсан тул ихэнх олон ажлын байрыг халж байна. Дараагийн хэдэн арван жилд ажлын байрны өсөлт шинэ стартап уудаас бий болох болно. Эдгээр стартаппуудын ихэнх нь амжилтад хүрнэ.

LEAN аргууд нь стартаппуудын өсөлтийн төвшинд тулгарч байсан саад бэрхшээлүүдийг багасгахад тусална.

Стартапп эхлүүлэхэд бий болдог 4 саад бэрхшээлийг авч үзье:

Lean арга нь харилцагчийн үнэхээр хүсэж буй бүтээгдэхүүнийг бий болгоход стартаппад туслах замаар эхний 3 саад бэрхшээлийг хялбарчилдаг – уламжлалт аргуудаас илүү хурдан хийдэг.

Бизнес эхлүүлэх эрсдэлийг багасгаснаар дөрөв дэх саадыг сулруулдаг.Үүний зэрэгцээ, бизнесийн шинэ чиг хандлага нь саад бэрхшээлүүдийг нурааж байна.

Анжел сан, стартапп хурдасгагч, кроудсорсинг сайтууд санхүүжилтийн төвлөрлийг багасгаж байна.Үнэ төлбөргүй програм, үйлчилгээнүүд програм хангамж хөгжүүлэх зардлыг мөн л багасгасан.

Гадаадын үйлдвэрлэлд хялбар аргаар нэвтэрснээр стартаппууд үйлдвэр барих шаардлагагүй болно.

Технологи, инженерчлэлийн талаар сонирхолтой охидуудад хүүхэлдэйн байшинг загварчилсан төгсөх ангийн оюутнуудын нэвтрүүлсэн стартапп болох Roommate-г авч үзье.

Тэд загвараа дахин дахин туршсаныхаа дараа Хятадад гэрээт үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж эхний гурван долоо хоногт эхний бүтээгдэхүүнээ гаргажээ.

Roominate одоо 200,000 гаруй багц бүтээгдэхүүнийг зарчхаад байгаа бол Time сэтгүүлийн шилдэг 10 тоглоомын нэг болоод байгаа юм. LEAN START-UP технологи нь цор ганц технологийн салбар гэлтгүй тархаад байна.

АНУ-н коллеж, их сургуулиуд LEAN START-UP-г туршихыг санал болгож байна.

MBA хөтөлбөрүүд бизнес төлөвлөгөөний тэмцээнийг орхиж, бизнес моделийг тэмцээнийг зохион байгуулж байна.

Томоохон корпорацууд ч гэсэн шинэчлэлийн үйл явцыг сайжруулахын тулд эдгээр аргыг нэвтрүүлж байна.

General Electric, Qualcomm, Experian, Intuit lean start-up-г туршиж байна.

GE Appliance’s Monogram лайны эхний санаачилга франц хаалгатай хөргөгч байв.2013 онд цомхон баг 3 сарын хугацаанд бүтээгдэхүүнийг бүтээжээ.

Инженерүүд жижиглэнгийн худалдаачид болон интерьер дизайнеруудаас санаа авч хэрэгжих боломж багатай бүтээгдэхүүнийг бий болгосон. Гэтэл харилцагчид энэ нь таалагдаагүй: Зэвэрдэггүй ган хэтэрхий бараан байсан. Тиймээс багийнхан өнгийг нь өөрчилсөн.Гэгээлэг загвар мөн л муу болсон.Тиймээс багийнхан дахин өөрчилж туршжээ. 7 сарын дараа багийнхан 5-р хувилбарыг туршсан бөгөөд энэ нь харилцагчид таалагджээ.

Тэд 2014 оны эхээр 6 дахь хувилбарыг бүтээсэн боловч уг бүтээгдэхүүнийг дараа жил хүртэл хянаж өөрчилжээ.

Энэ нь GE-ийн lean start-up аргачлалыг ашиглаж FastWorks програмаар боловсруулсан олон бүтээгдэхүүнүүдийн нэг байсан.

Менежментийн боловсролын эхний 100 жилийн туршид одоо байгаа бизнесийн гүйцэтгэл, үр ашгийг сайжруулах арга хэрэгслийг бий болгоход чиглэсэн. Харин одоо стартаппыг нэвтрүүлэх шинэ бизнес моделийг хайхад туслах бүрэн цогц хэрэгсэл бидэнд байна.

LEAN аргачлал нь туршилтад оруулсан нарийн төлөвлөлтийг сайтар боловсруулж, харилцагчдын санал бодлыг цуглуулж, олон тооны туршилттайгаар бүтээгдэхүүний дизайн процессыг боловсруулдаг. Энэ нь алдаа бол хүлээлт гэх санаагаар зардлаас зайлсхийх бүтэлгүйтлийн ойлголтыг орлоно. Тасралтгүй суралцах болон амжилтад хүрэх замд дасан зохицох үйл явцын нэг хэсэг юм.

Хэрэв уг хандлага болон LEAN STARTUP-н бусад техникүүдийг батлах юм бол танай байгууллага хурдацтай шинэчлэлт хийж, өнөөдөр ихээхэн тархаж буй хүчийг олж авах боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.9.41.1] 2020/09/04
Модон л орчуулга болж дээ.
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.