“Gen-Z” буюу шинэ үеийнхний талаар эцэг эхчүүдийн ойлгох ёстой зүйлс

2020/08/04 Админ 4190 0 сэтгэгдэл

 

“Gen-Z” буюу шинэ үеийнхэн  дижитал эринд амьдарч, сошиал медиа дэлгэрсэн, өндөр технологийн цаг үед өсөж  торниж байгаа нь тэдний зан төлөвт ихээхэн нөлөөлж байна.Тэд виртуал харилцааг бодит харилцаанаас илүүд үзэх хандлагатайг эцэг эхчүүд бид  тэднийг сайн танин мэдэж ойлгох, хүлээн зөвшөөрөх шаардлага тулгараад байна.  Өмнөх үеийнхтэй харьцуулахад тэдний сонирхол, зорилго, хандлага гарцаагүй өөр.

Тэгвэл эцэг эхчүүдийн ойлгох ёстой зүйлс юу вэ? Үүнийг дагаад ажлын байр, ажиллах арга барил өөрчлөгдөх нь гарцаагүй бизээ.

Олон ажлыг зэрэг хийх чадвар.

Z үеийнхний хувьд компьютер дээр юм хийнгээ, утсаа оролдох, подкаст сонсох, гүүгл ашиглах  гэх мэт эдгээр зүйлсийг зэрэг хийх нь энгийн үзэгдэл байдаг. Үүнийг дагаад сөрөг тал нь нэг зүйл дээр удаан анхаарлаа төвлөрүүлэх чадвар тааруу байдаг. Тасралтгүй шинэчлэгдэж өөрчлөгдөж буй техник технологийн үед амьдарч байгаа учраас тэдний анхаарал төвлөрүүлэх хугацаа нь өмнөх үеүдээс бага байдаг. Гэсэн хэдий ч мэдээллийг боловсруулахдаа хурдан байдаг. Судалгаагаар тэд аливаа зүйлийг хийхдээ цагт баригдалгүй дуртай цагтаа, дуртай газраа бие даасан, хараат бус байхыг эрмэлздэг. Энэ нь боловсролыг уламжлалт байдлаар бус онлайнаар ч юм уу, илүү хялбар дөт аргаар олж авах боломж нээгдсэнтэй холбоотой. 

Илүү даяаршсан.

Тэдний 92% нь сошиал медиад өдөр бүр идэвхитэй, мөн аль нэг сошиал медиад бүртгэлтэй байдаг. Дэлхийд болж буй бүхий л мэдээллийг авч буй учраас тэр хэрээр бодож сэтгэж, хийж үйлдэж байгаа нь илүү глобал шинжтэй байдаг. Нэгэн судалгаанд оролцсон насанд хүрэгчдийн 58 хувь нь “Орчин үеийн хүүхдүүд тухайн улсад буй насанд хүрэгчдээс илүү гадаадад байгаа үеийнхэнтэйгээ илүү адил" хэмээн хариулжээ.

Шинийг эрэлхийлэгч, энтрепренерлэг

Тэд аливааг өөрсдөө бие даан сурч чадна гэдгээ мэддэг ба бие даасан байдлыг  эрхэмлэдэг нь боловсрол олж авахад ялгаагүй ийм байдлаар илэрнэ. Бүх төрлийн мэдээллийг хэзээд ч авах боломжтой гэдэг утгаараа ирээдүйд маркетинг, сурталчилгааны хэлбэр эрс өөрчлөгдөх нь гарцаагүй байна.

 

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.