Амралтын өдрүүдээ хэрхэн үр дүнтэй дурсамж дүүрэн өнгөрүүлэх вэ?

2020/07/06 Админ 3078 0 сэтгэгдэл

 

Амралтын сезон эхэллээ. Амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ шийдсэн үү? Эдгээр өдрүүдийг ашиглаж эрүүл мэнд болоод сэтгэл санаагаа сэргээж, тархины үйл ажиллагааг сайжруулж, бүтээмжээ  нэмэгдүүлэх дараах шинэ үр дүнтэй аргуудаас та бүхэнтэй хуваалцаж байна.

Шинэ дасгал, дэглэмийг эхлүүлэх, бясалгал хийх, рашаан сувилалд явах зэрэгийг үүнд багтаагаагүй болно.Та амралтаа  үр өгөөжтэй өнгөрүүлэхийг хүсч байвал дараах зүйлсийг хийгээрэй.

1. АЖЛААСАА БҮРЭН ХОЛД.

Эдгээр өдрүүдэд имэйл, дуут шуудан, утас, мессежээ шалгахаа зогсоо.Эдгээрээс хол байснаар таны тархи амарч бүтээлчээр бодох, сэтгэлийн дарамтаас чөлөөлдөг. Хүмүүс загасчлах, явган аялал хийхээр явах үедээ хамгийн сайхан санааг гаргах хандлага байдаг.

2. НОЙР САЙН АВАХ.

Унтах нь бидний ажил, эрүүл мэндэд маш чухал бөгөөд бидний ихэнх нь  хангалттай  нойр авч чаддаггүй. Судалгаанаас харахад амралт чөлөөт цагаараа хангалттай унтаж, амарч чадвал амралт, аялал тэр чигтээ  таатай өнгөрч чаддаг. Унтаж амрахад, тохь тухтай байх ёстой ингэснээр та шаардлагатай бүх амралтыг авах боломжтой болно.

3. ШИНЭ УР ЧАДВАРТ СУРАЛЦАХ.

Хэл, хөгжмийн зэмсэг зэрэг шинэ зүйлийг сурах нь таны тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Тиймээс амралтаа шинэ хобби эсвэл ур чадварт суралцах дээр туршиж үзээрэй. Ердийн хэв маягаа өөрчилснөөр сэтгэл сэргэж, эрч хүчтэйгээр ажилдаа буцаж очно.

4. ДУРСАМЖ БҮТЭЭ.

Амралтын хамгийн сайхан зүйл нь эргэн дурсах дурсамж бүтээх явдал. Гайхалтай өнгөрүүлсэн амралтаа  өдрүүдээ эргэн дурсах болгонд биднийг аз жаргалтай болгодог. 20 жилийн өмнө вагоноор авга эгчтэйгээ хамт байгалийн дурсгалт газруудаар явж байсныг одоо хүртэл санаж  инээмсэглэдэг.

Үүнтэй адил дурсамжийг бий болгохийг зорь. Амралтын нэг өдөр, эсвэл хагас өдөр ч байсан өөрийн дуртай, таалагддаг, нэг хэвийн бус  зүйлийг хийхээр төлөвлө. Та ашиг тусыг нь удаан хугацаанд хурааж авах болно.

5. ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХӨД, ХАМТ ОЛОНТОЙГОО ЦАГИЙГ ӨНГӨРӨӨХ.

Амралтын бас нэг давуу тал бол хамтрагч, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа сайжруулах явдал. Бид хайртай хүмүүс, олон нийт, нийгэмтэй илүү ойр холбоотой байх тусам эрүүл, аз жаргалтай байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон байдаг. Энэхүү амралт, баярын завшааныг ашиглан гэр  бүл найз нөхөдтэйгээ цагийг зугаатай дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Хэрэв гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах боломж гарахгүй бол олон нийтийн арга хэмжээ, сайн дурын ажилд оролцоорой.

6. ӨӨРИЙГӨӨ БАЯРЛУУЛ.

Амралтын үеэр болон дараа нь аз жаргалтай мэдрэмжийг бий болгох хамгийн чухал арга бол чөлөөт цагаа өөртөө буюу хийхийг хүссэн зүйлдэ зарцуулах явдал.Танд гэр бүлийн үүрэг хариуцлага, ёс заншлаа дагах эсвэл хадам, хамаатан садандаа зочлохоос татгалзахыг санал болгох нь утгагүй ч та өрийгөө үнэхээр аз жаргалтай болгох зүйлээ хийхийн тулд ядаж хэдэн цагаа зориулахаа мартуузай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.