Уоррэн Баффет, түүний ажлын дараа хийдэг 5 ДАДАЛ

2020/06/11 Админ 2726 0 сэтгэгдэл

 

Бизнесийн шилдэг манлайлагч  гэвэл бүгд Ноён Баффет гэж хэлнэ. Тэр амьдралынхаа 10 жилийн хугацаанд цэвэр ашгыг 2-3 дахин өсгөж 67 тэрбум доллар болгож чадсан. Түүний хувьцааны 1 хувь хэд гээч? 191,396 доллар. Шалгаж үзээрэй. 50 мужийн аль нэг газар байшин худалдаж авахад хангалттай хэмжээ.

Уоррэн өөрийн аргаасаа хуваалцжээ.

Баффэт өөрийн баялгаа хэрхэн хуримтлуулсан талаар маш олон ном байдаг. Түүний тухай нийтлэлүүд ч хаа сайгүй тааралддаг. Гэхдээ эдгээр сэдвүүд дундаас ажлын дараа чөлөөт цагаа үр дүнтэй зарцуулах талаарх зөвөлгөөнүүд цөөн байдаг.

Гайхаад байх зүйл биш. Өнөөгийн соёлд ажлын бус цагаар ажиллах ажлын хэнээ их болсон. Баффетийн ажлын хувиараас гадна гэртээ юу хийдэг нь уншигчдад илүү сонирхолтой юм. Удирдах, хөрөнгө оруулах, тэрбум тэрбумаар нь хөрөнгө босгох нууц нь түүний ажил амьдралаа тэнцвэржүүлсэнтэй холбоотой байж болох юм.

Бидний өдөр тутамдаа суралцаж болох Уоррэн Баффэтийн 5 аргыг сонирхуулъя:

1. 500 ХУУДАС УНШ

Нэг удаа хэрхэн ухаантай болох вэ гэж асуухад өдөрт 500 хуудас унш гэж хэлж билээ. Энэ мэдлэгийн хуримтлуулна.

Баффэт уншихад өдрийн 80 хувийг зарцуулдаг. Үүнд ажил дээрээ санхүүгийн тайлан, тайлан, сэтгүүл, харин гэртээ ном, сонин зэргийг уншдаг байна. Бидний зарим нь нэг жилийн хугацаанд ч ийм хуудсыг уншдаггүй шүү дээ.

Илүү ихийг унших, илүү ихийг бодох нь бизнес эрхлэгчдээс илүү шийдвэр гаргахад дөхөм болдог. Та илүү ихийг уншиж, илүү их бэлтгэгдэхэд чамаас багахан зүйл шаардана.

2. БАГА ЗЭРЭГ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Баффэт өөрийн үргэлж залуу байх нууцаа 6 настай хүүхэд шиг хоолло гэж хэлсэн байдаг. Үүнд өдөрт 5 кола ууна. Миний биеийн ¼ Кола байгаа гэж хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр 85 настай ч бургер, стейк, шарсан төмс идэх дуртай шүү.

2007 онд тэрээр 77 настай байсан ба эмч түүнд “Илүү их ид, эсвэл дасгал хөдөлгөөн хий” гэж хэлжээ. Баффэт дасгал хөдөлгөөнийг сонгосон байна. Амьдралдаа энгийн өөрчлөлт хийжээ. 2015 онд түрүү булчирхайн хорт хавдраар өвчилсөн ч гэлээ одоо эрүүл саруул, аз жаргалтай амьдарч байна.

3. БУСДАД ТАЛАРХАХАА БҮҮ ХАРАМЛА

Түүний хамтрагч Чак Фини ((Chuck Feeney) нууцаар түүний бүх хөрөнгийг авсан) өршөөснөөр Баффэт дэлхийн хамгийн өршөөгч болсон юм. Тэрээр хэдэн арван тэрбумтанд тангарагласнаараа алдартай. Өөрийн амьдралынхаа турш өөрийн ирээдүйнхээ 99 хувийг өгөхөөр амласан байна.

“Хэрэв хүн төрөлхтний 1 хувь нь л азтай юм бол үлдсэн 99 хувьд нь чи өртэй.”

Тэрээр мөн маш ариг гамтай гэдгээрээ алдартай. 1958 онд 31,500 доллар аар худалдаж авсан байрандаа амьдардаг. Мөн үдийн цайгаа МcDonald-д хөрөнгө оруулагчидтайгаа иддэг байна.

4. ТЭВЧЭЭР ШААРДДАГ ТОГЛООМ ТОГЛО

Тэрээр тоглох дуртай, хөрөнгө оруулалтын хэв маягийг илүү сайн харахын тулд “оюун ухааны тоглоом” түүнд тусалдаг.

Мөн тэрээр Bridge тоглоом тоглох дуртай. Үүнд Монополь гэх мэт цуутай, удаан дуусдаг тоглоомууд орно.

“Bridge бол хамгийн шилдэг оюуны дасгал юм. Шинэ нөхцөл байдлыг 10 минут тутамд харна. Ашиг, алдагдлын хэмжээ жинтэй тусна. Цаг тутамд тооцоо хийнэ.” гэж хэлжээ.

5. ЗҮГЭЭР Л ХӨГЖИЛТЭЙ ХОББИ БОДОЖ ОЛ

Wall Street-ын шинжээчид долоо хоногт 100 цаг ажилладаг, хобби гэх мэт зүйлс орхигддог. Уэррон Хоббиндоо дуртай. Маш сайн үкүлэлэ тоглодог гэвэл та итгэхгүйдээ. Бүр өөрөө дуу зохиодог. Youtube-д түүний Bon Jovi-той хамтран Кока Коланы тухай дуулсан дуу байдаг.

Уг дуугаа олон нийтэд цацах нь алдартай хүний хувьд зөв зүйл биш байж болох юм. Гэхдээ энэ дэлхийн хамгийн баян эр өөрийнхөөрөө хөгжилтэй байхал бид ч бас чадна. Тийм биз дээ.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.