Манлайлагчид харилцаан дээрээ ЮУГ анхаарах хэрэгтэй вэ?

2020/06/08 Админ 3543 0 сэтгэгдэл

 

Хэрэв та манлайлагч бол таны удирдлагад байгаа хүмүүсээ зэмлэх ,шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг л биз дээ. Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь бэрхшээлтэй байдаг. Гэвч ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм.

Манлайлагчийн хувьд ажилчдаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай. Ингэснээр ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн манлайлж буй багтаа хэр сайн байгууллагын соёлыг бий болгоно, тэр хэрээр байгууллага дахь багийн харилцаа сайн байж, бүтээмж өндөртэй байх болно.

Тэгвэл хэрхэн эерэг харилцааг бий болгох вэ?

Дараах зөвлөгөөг дагаснаар харилцаандаа үүсэх  хүндрэлтэй байдлуудаас зайлсхийж чадна.

1. ХАРИЛЦААНЫ СОЁЛТОЙ БАЙХ

Та удирдлага хүний хувьд харилцааны соёлтой мөн хүмүүстэй харилцахдаа тааламжтай сэтгэгдэл үлдээх ёстой. Хамгийн гол нь шударга байж, хүн бүртэй ижил тэгш байдлаар хандах хэрэгтэй. Ингэж байж ажилчид тань танд итгэх болно. Хүмүүстэй үргэлж хүндэтгэлтэй харьц. Тухайн хүн зөв зүйл хийсэн ч буруу зүйл хийсэн ч хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Бүдүүлэг харьцсанаар цаашид харилцаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байх болно.

2. ОЙР ДОТНО БАЙХ

Багийнхаа гишүүд бүртэй ойр дотно байх хэрэгтэй. Та хэчнээн таатай бус зүйл хэлэх гэж байсан ч сайн харилцаагаа цаашид хадгалах ёстой шүү дээ.

3. СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ БАЙХ

Та хэрэв ууртай байгаа бол уурласан шалтгаанаа нэг бодоод үз. Яг үнэндээ заримдаа хүмүүсийн уурлаад байгаа зүйл нь тухайн асуудалтай бараг холбоогүй харин биднээс өөрсдөөс болсон байдаг. Та уурласан үедээ тухайн асуудлыг хурдан шийдэх гэж хичээх хэрэггүй. Харин хэсэг хугацаанд тайвширсныхаа дараа асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байдаг.

4. ТӨЛӨВЛӨХ

Яг юу хэлэх ба яагаад ингэж хэлэх болсноо төлөвлөх хэрэгтэй. Энэ үед та тухайн асуудал үнэхээр чухал эсэхийг ойлгоно.

5. ХААНАХЭЗЭЭ?

Зааварчилгаа өгөх гэж буй хүнтэйгээ хаана ярихаа шийдэх хэрэгтэй. Хамт олны дунд шууд загнах зэмлэх нь буруу үр дагаварт хүргэдэг.

6. ДУУ ХООЛОЙН ӨНГӨӨ ХЯНАХ

Та өөрийнхөө ярианы өнгийг сайтар хянах хэрэгтэй. Орилох мөн дарангуйлсан мэт өнгө аяс нь сонсож буй хүндээ хэцүү байдлыг бий болгодог. Буруу,сөрөг дуу хоолой нь ихэнхдээ өнгөрсөн асуудлуудыг гаргаж ирдэг ба одоогийн асуудлыг улам хүндрүүлдэг. 

7. УРАМ ЗОРИГ ӨГӨХ 

Зарим тохиолдолд хошин байж чаддаг байх хэрэгтэй. Мөн  танд тухайн хүний ямар нэг зүйл нь таалагдах аваас нуулгүйгээр, урамшуулан, урам зориг өгч хэлж байх хэрэгтэй.Ямар ч тохиолдолд тухайн хүндээ амжилтын үүднээс ярих хэрэгтэй.​

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.