Юу хүмүүсийг АМЖИЛТАД хөтөлдөг вэ?

2020/06/04 Админ 3294 0 сэтгэгдэл

 

Юу хүмүүсийг амжилтад хүргэдэг вэ? Санхүүгийн эрх чөлөө юу? Ажил амьдралаа тэнцвэртэй байлгах чадвар уу? Эсвэл огт өөр зүйл үү?

Харвардын бизнес тойм сэтгүүлд ажиллаж байсан асан редактор, Харвардын профессор Клейтон Кристенсентай хамт гурван номыг хамтран бичсэн Карен Диллоноос дээрх асуултыг асуулаа.

СУРАЛЦАХАД ДУРЛА

Амжилтад хүрсэн олон хүмүүс дэлхийг өөрөөр хардаг, аливаа зүйлд илүү эрсдэл үүрдэг, мөн өөрсдийгөө бусдаас илүү чадварлаг гэж боддог. Гэхдээ туршлагаас харахад амжилтад хүрсэн гол шалтгаан нь эдгээр хүмүүс насан туршдаа суралцдаг гэдэгтэй холбоотой гэж тэрээр үзжээ.

"Тэд аливаа зүйлийг сурахаа хэзээ ч зогсоодоггүй... Тэд өөрсдийгөө байнга сурч байгаа гэдэгт итгэдэг. Сурч мэдэхэд өлсгөлөн байх  нь тэднийг амжилтад хүрэхэд түлхэц болдог.

УЯН ХАТАН ЧАДВАР

Карений бодлоор амжилтын хоёр дахь чухал чанар бол уян хатан чанар. Энэ нь бизнес болон амьдралдаа амжилтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүх бизнес эрхлэгчид замналынхаа туршид алдаа дутагдал, бэрхшээлийг даван туулж байдаг.

Жефф Безос карьераа амжилтгүй болсон Zshops дуудлага худалдааны сайтаас эхэлсэн. Arianna Huffington-ийн хоёр дахь номоо гаргахаасаа өмнө нийтлэгчидээс 36 удаа татгалзсан хариу авсан. Би 22 настайдаа коллежоо орхиж хүнсний чиглэлээр ажиллахаар анхны бизнесээ эхлүүлээд бүтэлгүйтсэн. Би залуу, гэнэн байсан учраас аравхан сарын хугацаанд өөрийнхөө хадгаламж дахь 3200 долларийг үрэн таран хийсэн. Хэрэв би тэр үед бууж өгсөн бол одоо байгаа амжилтад хүрч, олон мянган хүмүүст бизнесээ өргөжүүлэхэд тусалж чадахгүй байх байсан.

ЯАРАЛТАЙ СТРАТЕГИ

Олон бизнес эрхлэгчдийн хувьд тэд өөрсдийн бизнесээ хэрхэн амжилтад хүрэхийг хүсч байгаагаа тодорхой стратегиас  харж эхэлдэг. Тэд урьдчилан тооцоолсон, хэрхэн хүрэх нь тодорхой, тэнд хүрэхийн тулд юу хийх ёстой талаар маш сайн ойлголттой байдаг.

Гэвч амжилттай яваа , туршлагатай бизнесийн байгууллагууд тооцоолсон стратегийн дагуу  амжилтад хүрэх нь ховор байдаг. Ихэнх бизнес эрхлэгчид эцэст нь өөрсдийн бодож байсан стратеги дээрээ биш тухайн нөхцөл байдалд гарч ирсэн шаардлагатай зүйлсэд уян хатан байж стратеги бий болгон  гарч ирснээр амжилтад хүрсэн байдаг.

ЖИШЭЭ НЬ.

YouTube нь видео болзооны нэгэн төрлийн үйлчилгээнээс эхлэсэн.

Yelp нь анх 2004 онд найз нөхдөдөө шууд зөвлөмж өгөх зорилгоор автомат системээр эхэлсэн.

Старбакс компани 1971 онд  анх экспресс машин, кофены үр зарж эхэлсэн.

Ихэнх бизнес төлөвлөгөө нь гарч, хэрэгжиж эхэлсний дараа өөрчлөгдөж байдаг. Гүйцэтгэх явцад та ахин төлөвлөгөө гаргаж, өөрчлөгдөж байдаг учраас маш их зүйлийг сурдаг. Энэ бол шинээр гарч ирж буй стратегийн мөн чанар юм. Та өөрчлөлтөд нээлттэй замаар суралцаж байдаг. Энэ нь та уралдааныхаа төгсгөлд урьд өмнө хэзээ ч харж байгаагүй боломжуудыг олж харах, тэдгээрт хөрөнгө оруулах боломжийг олгодог

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.