ҮР ДҮНТЭЙ харилцааны 7 давуу тал

2020/06/02 Админ 5198 0 сэтгэгдэл

Менежерүүдийн хувьд үр дүнтэй, сайн харилцаа нь ажлын байр болон хувийн амьдралдаа амжилтанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эргэн тойрны хүмүүстэй хэрхэн үр дүнтэй харилцахаа мэддэг удирдагчид амьдралынхаа бүх тал дээр бүтээмж сайжирч, харилцаа холбоо сайжирдаг.

Үр дүнтэй харилцаа холбооны хамгийн чухал хэсэг нь анхааралтай сонсох. Ингэснээр сонссон зүйл дээрээ үндэслэн эмпати буюу бусдыг ойлгох, нээлттэй сэтгэлгээг бий болгох, бусдад туслах санал зөвлөмж өгөх чадваруудыг багтаадаг. Түүнчлэн найрсаг зан, өөртөө итгэх итгэл, аман  бус харилцаа холбоо нь менежерийн хувьд танай багийн гишүүдтэй сайн харилцааг хөгжүүлэхэд тань тусална.

1. ИТГЭЛЦЛИЙГ БИЙ БОЛГОХ.

Үр дүнтэй харилцаа нь бусад хүмүүст итгэх итгэлийг бий болгодог. Таны анхааралтай сонсож, хүмүүсийн өөр өөр  үзэл бодлыг сонсох,  туулах чадвар нь хүмүүст оновчтой шийдвэр гаргаж байгаа гэдгийг харуулж  бусдад итгэхэд тусалдаг. Та ингэж гол үүрэг гүйцэтгэж үлгэр дуурайлал болоход энэ итгэл нь таны багт хэрэгжих бөгөөд тэд үүрэг, хариуцлагаа биелүүлэхийн тулд багийнхаа хүмүүст итгэж болох юм шиг санагдах болно.

2. АСУУДЛЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ШИЙДВЭРЛЭХ.

Үр дүнтэй харилцах чадвар нь зөрчилдөөнийг шийдвэрлэх, болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол нь тайван байж, бүх талууд сонсож, оролцоог дэмжиж хүмүүст тохиромжтой шийдлийг олох явдал юм.

3. ТОДОРХОЙ  ЧИГЛЭЛ ӨГӨХ.

Үр дүнтэй харилцааны чадвартай бол та багийнхаа хүлээлт, зорилгыг тодорхой биелүүлж чадна. Үүнд аливаа асуудал, бэрхшээл тулгарах үед үр дүнтэй арга замыг олох, хүмүүсийг эргэлзээг арилгахад туслах санал зөвлөмж өгөх юм. Тэд тодорхой үүрэг даалгавар, түүнчлэн багийн нөхдийнхөө талаар ойлголттой болох бөгөөд энэ нь зөрчилдөөн, төөрөгдлийг арилгахад тусална.

4. ИЛҮҮ САЙН ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОДОГ.

Сайн харилцаа холбоо нь ажилчид болон хувийн амьдралдаа найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцааг сайжруулдаг. Анхааралтай сонсож, санал бодлоо хуваалцах нь хүмүүсийг сонсож, ойлгоход нь тусалдаг. Энэ нь эргээд харилцан хүндэтгэлийг бий болгодог.

5. ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛДЭГ.

Хүмүүс ажилдаа илүү их итгэлтэй болж, юу хийх хэрэгтэй байгаагаа ойлгож мэдсэнээр  тэдний оролцоо нэмэгдэнэ. Үр дүнтэй харилцааг нэн тэргүүнд чухалчилснаар та багийн гишүүдийн дунд оролцоог нэмэгдүүлж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

6. БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ.

Багийн гишүүд өөрсдийн үүрэг, бусдын үүрэг, таны хүлээлтийг ойлговол тэд ажилдаа илүү анхаарч, ажлын байрны асуудалд бага анхаарал хандуулж чадна. Үр дүнтэй харилцаатай болсноор зөрчилдөөн хурдан шийдэгддэг тул ажилтнууд ажлын ачааллыг илүү сайн зохицуулдаг. Эдгээр ашиг тус нь та болон танай багийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна

7. БАГИЙН АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ.

Харилцаа холбоог сайжруулснаар багийн гишүүд бие биедээ илүү итгэж найдах болно. Танд багийн нэг гишүүн бүхэл бүтэн бүлгийг үүрэх шиг санагдахгүй. Энэхүү ажил үүргийн эн тэнцүү байдал нь багийн гишүүдийн хоорондын эерэг мэдрэмж, харилцааг өдөөх бөгөөд энэ нь ёс суртахуун, ажлын туршлагыг сайжруулахад хүргэдэг.

Харилцааны өндөр ур чадвар нь багийг, ажилчдыг ажилдаа эерэг туршлага хуримтлуулахад, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг. Хүмүүс таныг сонсож, ойлгодог байх тусам та ажлын орчноо дотоод сэтгэлээсээ сайжруулахыг эрмэлздэг. 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.