Үр дүнтэй бизнесийн харилцааг БИЙ БОЛГОХ нь

2020/05/21 Админ 2202 0 сэтгэгдэл

 

Харилцаа холбоо нь бизнесийн бүх салбарт үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс танай байгууллагын дотоод харилцаа холбоо, ажилчдын харилцааны чадвар үр дүнтэй байх нь маш чухал. Баг, ажилчид, менежерүүд, удирдлагууд ажлаа хийж, үүргээ биелүүлэхийн тулд бизнесийн тодорхой, үр дүнтэй харилцаа холбоог чухалчилдаг.

Харилцааны зөв процесс, хэрэгсэл байхгүй тохиолдолд мэдээллийн урсгал тасалдаж, хүмүүс харанхуй мэдээлэлгүй байдалд үлддэг. Энэ нь тухайн компанид ноцтой үр дагавар, сэтгэл ханамжгүй ажилчид мөн үйлчлүүлэгчдээ алдахад хүргэнэ.

Мэдээллийн ил тод урсгал нь бизнесийн харилцааны үйл явцын тод томруун зорилго юм.Үр дүнтэй харилцаа холбоо нь бизнесийн байгууллагад хэр чухал ач холбогдолтой мөн  яагаад анхаарах ёстойг тайлбарлалаа.

1. Инновацийг хөнгөвчилдөг: Ажилчид шинэ санаагаа нээлттэй илэн далангүй, харилцахдаа таатай санагдвал хамтын ажиллагаа, инноваци өндөр төвшинд үргэлжилдэг. Үүнээс гадна, хэрэв ажилтнууд харилцааны хязгаарлагдмал байдлаас болж өөрсдийн санаагаа дамжуулах чадваргүй болбол ажилаа, мөн санаагаа бүрэн хүчин чадлаар нь хэрэгжүүлэхгүй байх магадлалтай.

2. Үр дүнтэй баг бүрдүүлэх:Хэрэв ажлын байран дахь нээлттэй харилцааг дэмжиж  чадвал илүү эв нэгдэлтэй, үр дүнтэй баг гарч ирнэ. Баг доторх сайн харилцаа холбоо нь ажилчдын ёс суртахууныг дээшлүүлэх хандлагатай байдаг. Ажилчид нь компанийн чиглэл, алсын харааг сайн мэддэг,  болсон байх үед тэд үүрэг хариуцлагаа илүү ухамсарлах болно. Ажилчдынхаа амжилтыг сануулж, нийтлэг зорилгын төлөө ажиллаж байгаагаа мэдэрч байвал тогтмол дотоод харилцаа холбоо нь ажлын ёс зүйг сайжруулахад хүргэдэг.

3.Ажилтнуудыг удирдах: Менежерүүд үр дүнтэй харилцааг бий болгосноор  ажилтнууддаа өөрсдийн үүрэг хариуцлага, тэднээс юу хүлээж байгааг хангалттай мэдээлэх чадварыг өгдөг. Харилцааны сайн ур чадвар нь менежерүүдэд ажилтнуудтайгаа харилцан санал бодлоо солилцох, харилцаа холбоог сайжруулах, ажилтнууддаа хүсч буй  зорилгыг нь ойлгоход тусалдаг.

4. Ил тод байдлыг хангаж өгдөг:Гадаад болон дотоод тогтмол харилцаа нь  байгууллагуудад илүү ил тод байдаг. Энэ нь танай брэнд, таны үйлчилгээнд итгэх итгэлийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.