Ажлаа хойшлуулах 7 ШАЛТГААН

2020/05/14 Админ 2917 0 сэтгэгдэл

 

Бид бүгд л ажлыг хойш тавих нь хамгийн аюултай зуршил хэмээн сонсож ирсэн. Ажлыг хойш тавьснаас ямар нэгэн байдлаар заавал дуусгахыг хүсэж хэтэрхий их хүчлэх нь таны бүтээмжийг бууруулна. Ажлыг хойшлуулах нь зарим тохиолдолд тустай байдаг учир сэтгэлээ чилээх хэрэггүй.

ХАРИН АЖЛЫГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

1. ТАЙВАН АЖЛАА ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖТОЙ.

Шуурхай арга хэмжээ авах нь үргэлж ухаалаг алхам болохгүй. Заримдаа завсарлага аван бодох нь хамгийн шилдэг арга болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам асуудлыг шийдэх өөр өөр шийдэл олж харах боломжтой болно. Ажлыг хойшлуулах нь зарим зүйлийг эргэцүүлэн тунгааж, үнэлэхэд тустай.

2. ЗӨН СОВИНГ ЗӨВ ТИЙШ ЧИГЛҮҮЛНЭ.

Ажлаа хойшлуулах нь энгийнээр хэлэхэд өөрийн оюун санаа, зөн совингоо ашиглах хугацаа олгох явдал байж болно.

3. ДАРАМТ ШАХАЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭХЭД ТУСАЛНА. 

Өөрийн бодлоо эсэргүүцэх хүндрэлтэй асуудал. Бүх хүн эсэргүүцэж байхад өөрийн санаагаа хуваалцах итгэлгүй болдог. Харин ажлаа хойшлуулах нь өөрийн санаа бодлоо цэвэрлэх хамгийн шалгарсан арга юм. Зарим тохиолдолд өөрийн зөв гэдгээ батлахад цаг хугацаа шаардагддаг.  

4. ЭЦСИЙН ХУГАЦААГ ТОДОРХОЙЛОХОД ТУСАЛДАГ.

Зарим зүйлсийг хэрэгцээ шаардлагаас илүү хурдан гүйцэтгэх шаардлагатай болдог. Харин ажлаа хойшлуулах нь өөрийн хурдыг тодорхойлох боломж юм. Эцсийн хугацаа дөхөх тутам шийдвэр гаргахад бэлэн байх ёстой. Ажлаа хойшлуулах нь шаардлагагүй зүйлсэд дэмий цагаа үрэхгүй байхад тусална.

5. ТОГТВОРТОЙ БҮТЭЭЛЧ АЖИЛЛАХАД ТУСАЛНА. 
Хэрэв таны өмнө маш чухал ажил байгаа бол хялбар гарт орсон ажлаа хойшлуулах нь зүгээр юм. Яг одоо идэвхтэй ажиллах шаардлагагүй гэж үзэж байгаа хэдий ч оюун ухаан дотоод ухамсарт шинэ санаа, үйл явцыг цэгцэлсээр л байдаг. Дараа нь тухайн ажлыг барьж авахад илүү олон санаа толгойд орж ирэх болно.

6. ЦАГ ХУГАЦАА ТОДОРХОЙ ХАРУУЛДАГ. 
Заримдаа та зөв санаа гаргах эсэхдээ эргэлзэж, шийдвэрлэж чадахгүй байгаа бол хойшлуулах хэрэгтэй. Цаг нь ирэхээр таныг хэрэгтэй мэдээллээр хангаж шийдвэр гаргах хялбар болох болно.

7. ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛЖ ЧАДНА. 
Хэрэв та үнэхээр бүтээлч хүн бол өөрт хэрэгтэй хамгийн чухал ажлуудаа ялган, шаардлагагүй ажлыг хойш тавьдаг. Дараа дараа дахин харж жагсаалтаа өөрчилж ч болох юм.

Мэдээж хэрэг ажлаа хойшлуулах нь хор хөнөөлтэй. Зарим шийдвэрийг тухай бүрд нь хурдан гаргахгүй бол боломжоо алдаж мэднэ. Харин хэзээ ч зуршил болгох хэрэггүй шүү.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.