Менежментийн УР ЧАДВАРГҮЙГЭЭС тулгардаг 4 асуудал

2020/05/07 Админ 2843 0 сэтгэгдэл

 

Менежментийн ур чадвар муу байх  нь байгууллагад бүхэлдээ урт хугацааны үр нөлөөг авчирдаг. Буруу удирдлага, менежерүүдийн үр дүн нь өргөн цар хүрээг хамардаг.

Нөгөө талаар, менежментийн сайн ур чадварыг ашигладаг хүчтэй удирдагч нь компанийн орох, гарах ажилчдын эргэлтийг бууруулж, ёс суртахууныг сайжруулах, ажиллагсдаа илүү үр бүтээлтэй ажиллах чадварыг сайжруулах зэрэг олон зүйлд эерэгээр нөлөөлдөг. Удирдлага нь үлгэр жишээгээр манлайлж, ажиллагсдынхаа чадварыг дээд хэмжээнд хүргэх эерэг орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

Дараах дөрвөн асуудал нь муу менежментийн сөрөг нөлөөллийг нарийвчлан харуулсан бөгөөд менежментийн сайн тактик нь ажлын байран дахь асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж болохыг харуулав.

АСУУДАЛ 1: ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨӨС ЗАЙЛСХИЙХ

Ажилчид нь амжилтаа хүлээн зөвшөөрдөггүй эсвэл зөвхөн алдаа дутагдалдаа шүүмжлэлтэй хандсанаар тэд үнэ цэнэтэй байж чаддаггүй, мөн алдаа гаргахаас айдаг. Энэ нь нийтлэг асуудал юм. 2015 оны 9-р сард Achhibers-аас хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан 397 ажилтны 57 хувь нь ажлынхаа ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Хүмүүс өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй үедее мотивацигүй байдаг.

Шийдэл: Менежментийн сайн ур чадвар нь үр дүнтэй харилцах чадварыг хэлдэг. Энэ чадвар нь зөвхөн шууд утгаараа биш  бөгөөд ажилтнуудаа үнэ цэнэтэй гэж мэдэгдэхэд чиглэсэн хүчин чармайлтыг хамардаг.

2015 оны Мишель МакКуэйд ба VIA хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 1000 менежерийн 71 хувь нь менежерүүд өөрсдийн хувийн давуу талыг нэрлэж чадна гэж байсан нь ажилдаа идэвхтэй, эрч хүч өгдөг гэжээ.

Ажилчид нь тогтвортой, санал хүсэлтийг хүлээн авдаг тууштай, нээлттэй харилцаа холбоотой байх ёстой. Менежерүүд нь ажилчдынхаа давуу болон амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ сул талыг сайжруулах талаар чиглүүлэгчдэд зааварчилгаа өгөх ёстой.

АСУУДАЛ 2: ҮР ДҮНГҮЙ УУЛЗАЛТ ХИЙХ

Ихэнх уулзалтууд нь үр дүнгийн тайланд чиглэсэн томоохон цаг үе юм. Хурал нь менежерийн үүрэг даалгаврыг хийх хүсэл болон  оролцох сонирхолгүй үүрэг хоёрын хооронд салгагдаж байдаг.

Хурал ихэнхдээ тайлан гаргах, төслүүдийг нэгтгэн дүгнэх, шинэ санаа танилцуулах эсвэл санал бодлоо хуваалцахад төвлөрдөг учир энэ нь заримдаа хэт ажилчдын алдаа, асуудал руу чиглэсэн байдаг. Эдгээр нь заримдаа тэднийг сарниулж анхаарлаа төвлөрүүлэх, бүтээмж, ёс суртахууныг алдагдуулдаг.

Шийдэл: Зохион байгуулалттай байх нь амжилттай компанийг ажиллуулахад шаардагдах шилдэг менежментийн ур чадваруудын нэг юм. Сайн менежмент гэдэг нь аль ажилчид хамрагдах ёстойг зөв тодорхойлж, одоогийн хийж байгаа ажил үүрэгт нь үлдээж зөв хуваарилах чадвартай хүмүүс байдаг.

Жишээлбэл, олон тооны мэргэжилтнүүдийн гүйцэтгэдэг төслийг хэлэлцэхийн тулд бүхэл бүтэн хэлтсийг бүү оролцуул. Шууд оролцоогүй хүмүүс ажлын ачааллаа хүлээх гэж хэт их  санаа зовдог.

Хурлын төлөвлөгөөгаа урьдчилан илгээ. Ингэснээр хурал үр дүнтэй үргэлжлэх болно. Ажилчдад хуваарийн талаар мэдээлэл өгснөөр тэд илүү сайн бэлдэж, дагаж мөрдөх үйл явц илүү  тодорхой болно. Санал хүсэлт өгөх замаар уулзалтыг дуусга. Ажилчдыг сонсоход чиглэснээр тэд санал зөвлөгөө хэлж хурлыг илүү үр дүнтэй болгодог.

АСУУДАЛ 3: АЙДАС ТҮГШҮҮР ТӨРҮҮЛЭХ

Муу менежерүүд нь ажилчдын ажлын аюулгүй байдалд заналхийлж хов жив нь албан тасалгаагаар тархдаг. Сэтгэл түгшсэн ажилчид сэтгэл санаа тогтворгүй болж буурах бөгөөд тэд менежментийн багт итгэх, хүндэтгэхээ болино.

Бусдад айдас төрүүлдэг менежерүүд буруутгах, мэдээллийг саатуулах, асуултад тодорхой бус байдлаар хариулах хандлагатай байдаг.

Шийдэл: Итгэл, үнэнч шударга байдалд тулгуурласан орчныг бий болго. Ажилчид өдөр бүр ноцтой стресст өртөх ёсгүй.

Компанитай холбогдох мэдээллийг нээлттэй хуваалцах замаар ил тод байдлыг хэрэгжүүл. Бусдыг буруутгахын оронд бүтэлгүйтлийг өсөлтийн боломж болгон хувиргаж, хариуцлага хүлээх хэрэгтэй. Менежерүүдийн хийж чадах хамгийн муу зүйл бол сөрөг орчныг бий болгох явдал юм.

АСУУДАЛ 4: СӨРӨГ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ

Менежерүүд дээр дурдсанчлан зүйлсийг хийх нь ажлын сөрөг орчныг бүрдүүлдэг. Хэрэв ажилчид сэтгэлийн түгшүүр, стрессээс болж зовж шаналж байвал тэд үр дүнтэй, бүтээмжтэй ажиллаж чадахгүйд хүрнэ. Ажлын байрны муу шинж чанарууд нь бодлогын нийцэлгүй байдал, хэт үзэл, менежерийн оролцоо дутмаг байдалд хүргэдэг.

Шийдэл: Бодлогоо тууштай баримталж, хүн бүртэй шударга харьцаж, оролцоотой бай. Эцэст нь хэлэхэд ажилчид цалин хөлс, ажилд сэтгэл ханамжгүй байгаа бусад асуудлаа ярилцахад таатай байх хэрэгтэй. Ил тод соёл нь багаар ажиллахыг дэмжиж, байгууллагын бүх төвшинд харилцан хүндэтгэл, итгэлцлийг бий болгодог.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.