Орчин үеийн ЧУХАЛ чиг хандлага буюу AQ чадвар

2020/05/04 Админ 4019 0 сэтгэгдэл

 

AQ нь таны ирээдүйн карьерын амжилтыг тодорхойлох бүрэн боломжтой.

IQ нь таныг  ажилд ороход шаардагдах багахан хэмжээний шалгуур байдаг бол, харин  AQ нь урт хугацааны туршид таныг амжилт руу хөтлөх болно. - Натали Фратто

AQ гэж юу вэ? бизнесийн удирдагчид яагаад үүнийг анхаарч үзэх хэрэгтэй вэ? таны ажилчид болон бизнесийн үйл ажиллагаа нь таны эргэн тойронд өөрчлөгдөх тусам түүнд хэрхэн өрсөлдөх чадвартай байх ёстойг онцоллоо.

AQ ГЭЖ ЮУ ВЭ?

Бизнесийн өнцгөөс харахад AQ /adaptability quotient/ нь "зах зээл дээр төлөвлөөгүй аливаа өөрчлөлтийн хариуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, стратегиа тохируулах чадвар юм."

Хувь хүний түвшинд AQ нь тухайн хүний ​​тодорхой цаг хугацаанд өөрчлөгдөх, дасан зохицох чадварыг хэмждэг. Дасан зохицох чадвар нь мэргэжлийн хувьд үргэлжлүүлэн амжилтанд хүрэх хүсэлтэй ажилтнуудад нэн чухал юм. Зарим хүмүүсийн хувьд энэ нь шинэ ур чадвар эсвэл бусадтай харилцах шинэ аргыг хөгжүүлэх гэсэн үг юм.

AQ нь зөвхөн дасан зохицох чадамжаас гадна уян хатан чанар, сониуч, шинийг эрэлхийлсэн, урам зориг, тэсвэр тэвчээр, аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар зэргийг багтаадаг.

 AQ ӨНДӨРТЭЙ ХҮМҮҮСИЙН ЧАДВАР

  • Нээлттэй сэтгэлгээтэй байдаг. Ингэснээр тэд ертөнцийг шинэ нүдээр харж, боломжуудад нээлттэй хэвээр байна.
  • Зүрх сэтгэлээ нээлттэй байлгадаг. Ингэснээр тэд ямар ч нөхцөл байдлыг өөр хүний ​​нүдээр харахыг хичээдэг.
  • Нээлттэй хүсэл эрмэлзэлтэй байх, үл мэдэх, төлөвлөгдөөгүй  нөхцөл байдалд  биеэ авч явах чадварыг бий болгодог.

ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХУВЬД AQ НЬ?

Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага, технологи хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед гарааны бизнесүүд дасан зохицох чадвартай болсон тохиолдолд л цааш үргэлжлүүлэн ажиллах боломжтой болно. Харвардын бизнес тоймд  дасан зохицох чадвар нь 2011 оноос хойш шинэ өрсөлдөөний давуу тал болж байгаа бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд улам үнэн болж батлагдаж эхэлсэн гэж мэдэгдсэн.

Тиймээс, хувь хүн хөгжиж буй нөхцөл байдалд амархан дасан зохицох чадвартай хүмүүс амжилтанд хүрч, мөн хүмүүсд амжилтанд хүрэхэд тусалдаг хүмүүс юм. Энэ нь тэдний бизнесийн удирдлагад нөлөөлөх байдлаар бизнесийн удирдагчид дасан зохицоход тухтай байх нь илүү чухал болоод байна. Ажил олгогчдын шалгуур үзүүлэлтэд AQ г чухалчлах болсон. IBM-ийн судалгаагаар 5,670 гаруй компанийн удирдагчид зан төлвийн ур чадварыг өнөөдрийн ажиллах хүчний гол хүчин зүйл хэмээн үнэлсэн.Үүнд: уян хатан, эрч хүч урам зоригтой, аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар өндөртэй байх чадварыг онцолжээ.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.