Санхүүгийн ур чадвараа хэрхэн НЭМЭГДҮҮЛЭХ вэ?

2020/04/27 Админ 3105 0 сэтгэгдэл

 

СУДЛААЧИД ЮУ ГЭЖ БАЙНА? 
Хэдийгээр өдөр тутмын ажилд санхүүгийн талаар мэддэг байх нь тийм хэрэгтэй биш ч илүү мэддэг байх нь илүү өндөрт гарахад тус болно. Харвардын Бизнесийн сургуулийн профессор Ричард Рубак  “Хэрвээ мөнгөний хэлээр ярьж чаддаг болчихвол илүү өндөр амжилтад хүрч чадна” Ямарваа нэгэн бүтээгдэхүүн, стратегийг борлуулах гэж байгаа бол практик болоод үнэ өртгийн зөрүүг аль алийг нь харуулах боломжтой байх хэрэгтэй. Шийдвэр гаргагчид орлого, зарлага, нэмэлт зардал, мөнгөн гүйлгээ гэх мэт энгийн зүйлсийг харахыг хүсдэг. Энэ нь яагаад сайхан санаа гэдгийг тэдэнд харуулах хэрэгтэй.“ гэж хэлсэн байдаг.

Санхүүгийн ухаан байхгүй бол карьер үүгээр төгсгөл болдог. Та байгууллагын үйл ажиллагааны хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулж чадахгүй байгаа бол өсөх боломжгүй байх магадлалтай. Санхүү ойлгохгүй бол төслүүд дээр ажиллаж чадахгүйд хүрнэ.

Санхүүгийн ур чадвараа нэмэгдүүлэх хэд хэдэн стратегийг танилцуулж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЭЛ СУРАХ
Санхүүгийн талаар судлахын тулд мэргэжлийн хэд хэдэн хэллэг мэддэг байх шаардлагатай болно. Ерөнхийдөө багахан санаачилга хэрэг болно. Хэрэв танай байгууллага санхүүгийн дотоод сургалт санал болговол давуу тал болно. Боломжгүй бол онлайн сургалт болоод танхимын сургалтуудад хамрагдаарай. Мөн санхүүгийн талаар олон номоос судалж болно. Ашгийг хэрхэн хэмжих, элэгдэл хорогдлын өмнөх орлого, орлого зарлагыг хянах гэх чухал ойлголтуудыг судлах хэрэгтэй.

ТАЙЛАН БАЛАНС ГАРГАХ

Дараа нь байгууллагынхаа орлогын тайланд анхаарлаа хандуулаад үзээрэй. Тайлан балансыг судалж, дараа ойлгохын тулд магадлан шинжилгээ хий. Хамгийн сайн сурах арга бол тоог дахин хуулан бичих. Үүний дараа тэдгээрийг ангилаарай. Одоо танай компани хэр их мөнгө зарцуулж, хаана олж буй нь харагдана. Орлого зарлагын задаргааг илүү сайн ойлгохын тулд тоогоо хувилж харж болно.

ГОЛ ХЭМЖҮҮР ДЭЭР АНХААРАЛ ХАНДУУЛАХ
Санхүүгийн мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхийн тулд байгууллагын амжилтыг хэмжих өөр хэмжигдэхүүн байгааг эсэхийг мэдэх шаардлагатай. Таны зорилго бол орлого зарлагын хоорондын холбоосыг илүү сайн ойлгодог болох, цаашид танай байгууллагад хэрхэн нөлөөлөх талаар мэдэх юм. Энэ хэмжүүр нь ихэвчлэн харьцаа хэлбэрээр илэрнэ. Компани бүрт нийтлэг 4 харьцаа байдаг: “ашигт ажиллагаа, хөшүүрэг, хөрвөх чадвар, үйл ажиллагааны үр ашиг”. Компани бүр гүйцэтгэлийг хэмждэг 2-3 харьцаатай байдаг. Өөрийн компанийн тайлан балансыг хянаж, улирлын орлогыг харах нь эдгээр хэмжүүр дээр ажиллахад тус болно.

ТООГООР ТОГЛОХ НЬ 
Тайлан балан болон байгууллагын өсөлтийг юу авч явж байгаа талаар сайн ойлгочихвол хэд хэдэн арга замаар тоогоор тоглож үзээрэй. Жишээ нь: Үнээ хамгийн бага болговол яах вэ? Орлого хамгийн өндөр байвал яах вэ? Зардал өсөөд эсвэл буурвал яах вэ? Хүмүүс төсвийг хөдөлгөөнгүй гэж боддог ч ихэнх тохиолдолд ямар нэгэн алдаа гарвал юу чухал талаар олж хэд хэдэн загварыг туршиж үзэх хэрэгтэй.

САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХ ОЛОХ 
Ахлах санхүүч, санхүүгийн талаар мэдлэгтэй хүмүүстэй холбоо тогтоож 1-1ээр нь асуулт асууж мэдлэгээ дээшлүүлж болно.

ӨӨРИЙН БОЛГО 

Санхүүгийн мэдлэг таны суурийг бэхжүүлж өгнө. Тэгэхээр та орлогоо сайжруулахын тулд юу хийж болох бодитой бодож чаддаг байх хэрэгтэй.

САНАХ ЁСТОЙ ДҮРМҮҮД 

  • Санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх танхимын болон онлайн сургалтад хамрагдах.
  • Ямар зүйл ашигтай байдаг талаар ойлгохын тулд байгууллагын улирлын тайланг хянаж байх.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.