Хямралын үеийн нөхцөл байдал ба борлуулалтаа өсгөх ТАКТИК

2020/04/24 Админ 1847 0 сэтгэгдэл

 

Байгууллагын жижиг, том хэмжээнээс үл хамааран COVID-19 ийн дэгдэлт хаа сайгүй хүчтэй нөлөөлж байна.Энэ нь бидэнд ажлын хэв маяг болон хэрэглэгчийн зан төлөвт өөрчлөлт ороход хүргэж байна.

Байгууллагууд борлуулалтын стратегиа өөрчлөхийн тулд дараах асуултуудтай учирч байна:

  • Эрүүл мэндийн хямралын үеэр ажиллах арга хэлбэрээ өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?
  • Борлуулалтын багаа хэрхэн өөдрөг, аюулгүй, бүтээмжтэй байлгах вэ?
  • Хэрэглэгчдийг хэрхэн ятгаж, борлуулалтын гол мессежээ хүргэх вэ?
  • Борлуулалтын арга барилаа хэрхэн удирдаж, өөрчлөх вэ?

COVID-19 дэгдэлт нь бидний амьдрал хэр хурдан  хугацаанд өөрчлөгдөж болохыг харуулаад байна. Хамгийн том нөлөөллүүдийн нэг нь хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байгаатай холбоотой. Иймээс байгууллагуууд  ажлын арга барилаа өөрчилж,  тэднийг дэмжих арга хэлбэрт шилжих, хэрэглэгчийн зан төлвийг ойлгох түүнд уян хатан хандах хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Олон байгууллагууд зайнаас ажиллах дэд бүтцийг хурдацтай ашиглаж хүмүүсийг гэрээс нь ажиллах боломжоор хангаж байна. Үүнийг зарим газрууд амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байгаа бол харин  зарим нь даван туулахыг хичээсээр байна.

Тиймээс байгууллагуудын хувьд үүсээд байгаа одоогийн  хямралтай холбоотойгоор борлуулалтаа нэмэгдүүлэх, хэрэглэгчийг тогтоон барих хамгийн сайн хариу үйлдэл юу вэ?

Бид өөрсдийн ажлын арга барил, зан төлөвөө хэрхэн хамгийн бага алдагдалтайгаар өөрчлөх вэ?

1.  Байгууллагууд хүлээгдэж буй орлогыг илүү өргөн хүрээнд авч үзэн дахин үнэлэх, төлөвлөх ёстой.

2.  Борлуулалтын дүн шинжилгээ ахин хийх. Нөхцөл байдалтай уялдуулан богино болон дунд хугацааны төлөвлөлт дээр ахин дүн шинжилгээ хийх.Борлуулалтын сувгаа өөрчлөх.Жижиглэн худалдан авагчид эрсдлийг бага үүрэхийн тулд харилцагч түнш буюу ханган нийлүүлэгчдээс татгалзах хандлагатай байна. Иймд бэрхшээлийг даван туулахын тулд боломжтой бүх нөөцийг дайчлан хамгийн чухал хэлэлцээрийг хэвээр үлдээхийг хичээ.

3.    Хөнгөлөлттэй бэлгийн карт, урамшуулал олгох.

Хэрэглэгчдийг цаашид худалдан авалт хийхэд нь дэмжиж, урамшуулахын тулд хөнгөлөлттэй бэлгийн карт олгох эсвэл дотоодын нэмэлт бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах нь шинэ үйлчлүүлэгч олж авахад туслах төдийгүй хамтын маркетингийн боломжыг бий болгоход тусална. Үүнд: нийгмийн сүлжээ, маркетингийн аргыг багтаасан digital gift card хөтөлбрийг санал болгох нь зөв.

4.   Сошиал медиа дээр "нийгмийн туршлага" бий болгох.

Брэндүүд нийгмийн  сүлжээний хэрэгслийг хэрхэн ашиглах талаар бүтээлчээр шийдэх хэрэгтэй. Виртуал үзмэрийн танхимаас шууд дамжуулж, брэндүүд, йогийн ангиуд хүртэл нийгмийн сүлжээгээр дамжуулан  бүтээлчээр шийдэж, аль хэдийн үнэнч үйлчлүүлэгчиддээ хүрч чадаж байна.

5. Маркетинг болон үнэнч байдлаа хадгалах хөтөлбөрийг автоматжуулахыг хичээ.

Marsello гэх мэт аппууд нь одоо байгаа үйлчлүүлэгчидтэй маркетингийн автоматжсан харилцааг бий болгоход тань туслах болно. Үйлчлүүлэгчдийг вэбсайт руугаа татах зорилгоор зорилтот болон автоматжуулсан имэйл, текст илгээх, тэр ч байтугай харилцагчийн лавлагаа хөтөлбөрийг бий болгож, шинэ үйлчлүүлэгчдийг татах, одоо байгаа хүмүүсийг тэдний үнэнч байдлыг урамшуулах боломжтой.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.