COVID-19: Хямралын үеийн АЙДАС, СТРЕССЫГ даван туулах стратеги

2020/04/22 Админ 2308 0 сэтгэгдэл

 

Эргэн тойронд олон зүйлс эргэлзээтэй, тогтворгүй байгаа энэ үед стресс, сэтгэлийн түгшүүрийг арилгах хамгийн үр дүнтэй арга зам бол бидний хяналтад байдаг үйлдлүүдэд төвлөрөх явдал юм. Энэхүү хүнд, хэцүү цаг үед бие махбодын болон сэтгэл санааны хувьд анхаарах дараах хэд хэдэн аргыг дурдаж байна.

ДОТООД МЭДРЭМЖЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ОЙЛГОХ.

Өөртөө яг одоо юу мэдэрч байгаагаа анзаарч, илэрхийлэх цаг гарга. Энэ нь бусадтай ярилцах, эсвэл сэтгэл хөдлөлөө ямар нэгэн бүтээлч байдлаар (жишээлбэл, зураг зурах, яруу найраг, хөгжим гэх мэт) зүйлсээр дамжуулан олж мэдэх байж болно. Оюун санааны бясалгал, дасгалууд нь сэтгэл санааны тогтворгүй үед, дотоод бодол, мэдрэмжээ зөв илэрхийлэхэд бидэнд тусалдаг.

ӨДӨР ТУТМЫН ДАДАЛ, ЗУРШЛАА АЛЬ БОЛОХ ТОГТМОЛ ХИЙ.

Эрүүл хэв маягтай байх нь таны бодол санаа, мэдрэмжид эерэг нөлөө үзүүлдэг. Үндсэн хэрэгцээ, хэв маяг буюу эрүүл хооллох, биеийн тамирын дасгал хийх (жишээ нь: алхах, сунгалт хийх, гүйх, дугуй унах), хангалттай унтаж, амрах гэх мэт дуртай зүйлсээ хийгээрэй. Хорио цээрийн дэглэм барьж байгаа, гэрээсээ ажиллаж байгаа үедээ өөртөө шинэ дадал бий болгож, эрүүл байх олон арга бий:

Өөрчлөлтийн энэ үед та хийх боломжгүй байгаа зүйлс дээр анхаарахаасаа илүүтэйгээр хийх боломжтой байгаа зүйлс дээрээ төвлөрч өөртөө өөрчлөлт хийгээрэй. Жишээ нь: суралцах, ном унших, подкаст сонсох, шинэ хобби эсвэл ур чадвараа ахиулах дээр  туршиж үзээрэй. (шинэ жороор хоол хийх, шинэ хөгжмийн зэмсгээр тоглож сурах, хэл сурах, оёж сурах, цэцэрлэгжүүлэлт хийх гэх мэт).

ХАРИЛЦАА ХОЛБООТОЙ БАЙХ

Бусдаас дэмжлэг, тусламж авах нь бэрхшээлийг даван туулахад бидэнд хүчтэй нөлөө үзүүлдэг. Таныг дэмждэг гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх нь тайтгарал, сэтгэл санааны тогтвортой байх мэдрэмжийг өгдөг. Та санаа зовнил, бодол, мэдрэмжээ бусадтай ярилцах нь стресстэй нөхцөл байдлаас гарах түүнийг шийдвэрлэх арга замыг олоход тань тусалдаг.

Гэртээ байж бусдаас зайгаа барих нь нийгмээс тасарсан гэсэн утгатай биш гэдгийг санаарай. Технологиор дамжуулан бид харилцаа холбоо үүсгэх, бусдад алсаас дэмжлэг үзүүлэх олон арга байдаг. Жишээ нь:

  • Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээярих, мессеж бичих, видео чат,
  • Цахимаар ном унших
  • Видео, аппликейшнээр дамжуулж дасгал хийх
  • Сонирхлынхоо дагуу онлайн группд элсэж өөрийгөө мотивацижуулах

ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ

Одоогийн хэцүү нөхцөл байдалд найз нөхөд, гэр бүлдээ халамж, анхаарал тавих нь чухал болоод байна. Энэ нь итгэл найдвар, зорилго, утга учрыг өдөөж чаддаг.

ХЯНАЛТ ТАВЬ

Тодорхойгүй нөхцлөөс үүдэн бидний дунд олон асуулт урган гарч ирэх нь гарцаагүй. Мэдээлэл  хомс үед бидэнд сэтгэлийн түгшүүр, хоосон, мэдрэмжийг төрүүлдэг.Тиймээс сэтгэлгээгээ өөрчлөн  түүнийг даван туулах сэтгэлгээнд шилжих дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:

  • Миний хяналтад байгаа зүйлс юу вэ?
  • Одоогийн нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэж чадаж байна уу?
  • Өнгөрсөн хугацаанд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад надад ямар арга тусалсан бэ?
  • Миний одоо хийж чадах тустай, эерэг зүйлс юу вэ?

ХЭТ ИХ МЭДЭЭЛЭЛ БОЛОН НИЙГМИЙН  СҮЛЖЭЭНИЙ ХЭРЭГСЭЛД ХЯЗГААРЛАЛТ ТАВЬ.

Мэдээлэл нь үнэн бодит, цаг үеэ олсон  байх нь чухал. Үүний зэрэгцээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг байнга уншиж, үзэж, сонсох нь сэтгэлийн түгшүүрийг улам бүр нэмэгдүүлдэг.

Хүүхдүүддээ ч мөн адил хязгаарлалт тавиарай. Тэдний COVID-19-ийн мэдээнд өртөх нь айдас, түгшүүр, стрессийг үүсгэдэг бөгөөд энэ нь уур уцаартай болох, эрүүл бус хооллох, уйтгар гуниг, анхаарал, төвлөрөл зэргээс үүдэлтэй хүндрэлүүд үүсгэдэг.

ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЛИЙГ ЭРЭЛХИЙЛ

Та итгэж болох найдвартай эх сурвалжийг олох нь буруу мэдээллээс үүдэлтэй айдас, үймээнээс зайлсхийхэд тусална. Иймд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн газар, олон улсын мэдээ зэрэг баталгаатай эх сурвалжид итгээрэй.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.