Бүтээмжийг бууруулж буй  4 хорт ЗУРШИЛ

2020/04/16 Админ 2977 0 сэтгэгдэл

 

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй нийгэмд бүтээмж маш чухал. Ихэнх хүмүүс өдөр бүрийг илүү олон зүйлийг зэрэг амжуулахаар өөртөө ажил нэмэх гэж хичээх боловч энэ нь гайхалтай, хэмжигдэхүйц үр дүнд хүрэхээс өмнө хэсэг хугацаа шаардагддаг.

Ажлын бүтээмжийг гурав дахин нэмэгдүүлэхийн тулд цөөн хэдэн зүйлийг хийхээ болих хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та маш том ялгааг харж, мэдрэх болно. Юун түрүүнд өөрт байгаа 24 цагаа хэрхэн зарцуулж байгаагаа сайтар бодож, дараах муу зуршлыг арилгахад анхаарлаа төвлөрүүл.

1. СЕКУНД БҮРЭЭР ТӨЛӨВЛӨХӨӨ ЗОГСООХ (ЧӨЛӨӨТ ЦАГГҮЙГЭЭР)

Энэ нь гайхмаар санагдаж магадгүй, гэхдээ та бүтээмжээ дээшлүүлэхийг хүсч байвал секунд бүрээр төлөвлөсөн хуваариа зогсоох хэрэгтэй. Хүмүүс хуанли хөтөлж хийх зүйлсийн жагсаалт гаргаж түүнийг дуусгасны дараах мэдрэмж тэдэнд таалагддаг. Гэхдээ та хэт их хуваарь гаргаснаар ажлын өдрүүдээ үзэн ядаж эхлэх болно.

Үүнээс гадна, яаралтай байдал гарч ирэхэд үлдсэн ажлыг дуусгах эрч хүч байхгүй болж та өдөр өдрөөр хуанли хөтлөхөө больж эхэлдэг. Энэ нь эмх замбараагүй байдалд хүргэж та төлөвлөсөндөө бараг л хүрч чадахгүй.

Шийдэл нь юу вэ гэж үү? Унтахаасаа өмнө дуусгах зургаан чухал ажил сонгох гэх мэтээр хялбар аргыг сонгоорой. Та өглөө сэрээд хийх гэж буй зүйлийнхээ талаар энгийн тойм гарга, хуваарийг хэтэрхий хатуу мөрдөх хэрэггүй.

Бие, оюун бодол тань юу хэлж байгааг сонс. Хамгийн чухал ажил дээрээ анхаарлаа төвлөрүүл.

2. НЭГЭН ЗЭРЭГ ОЛОН ЗҮЙЛД ХҮРЭХИЙГ ХИЧЭЭХ

Энэ тохиолдолд ихэнх хүмүүс анхаарлаа алдах хандлагатай байдаг. Бид бүгд амьдралын өөр өөр чиглэл, замналаар амжилтад хүрэхийг хүсдэг: зах зээлд амжилттай бизнес эрхлэх, тамирчин болох, дэлхийгээр аялах гэх мэт.

Хэрэв та нэг дор хэт олон боломжийн араас хөөцөлдөж эхэлбэл өөрийгөө алдаж, хяналтаас гарч эхэлнэ. Зорилгодоо хүрэхэд тань туслах нэг зүйлийг тодорхойлж, бүх эрч хүчээ түүндээ төвлөрүүлэх нь зөв.

3. ГҮН ТӨВЛӨРӨХ ЦАГ ГАРГАХГҮЙ БАЙХ

Илүү их ажиллах тусам илүү их зүйл амжуулсан мэт санагддаг, тийм үү? (Энэ ойлголт 100 хувь буруу)

Кал Ньюпорт “Анхаарлаа гүн төвлөрүүлж ажиллахын үр ашиг” номондоо өгүүлснээр:

Зөвхөн чухал шаардлагатай нэг зүйлдээ төвлөрснөөр ажилдаа мэдэгдэхүйц том амжилтад хүрдэг. Тэгвэл олон зүйлийг зэрэг амжуулах явцад “Attention residue” буюу анхаарлын үлдэгдлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, хүч сулрах тул анхаарлаа тухайн нэг зүйлд дайчлан гүйцэтгэсний дараагаар өөр ажилд шилжих нь зөв. 

Уг зуршлыг бий болгохын тулд та Помодоро техникийг дагаж болно. Нэг даалгавар дээр 25 минутын турш тасралтгүй ажилла, дараа нь 5 минутын завсарлага авна. 4 удаагийн помодоро хийсний дараа 15-30 минутын завсарлага авна. Тухайн ажлаа амжуулаад дуусгасан бол жагсаалтаас хасаж тэмдэглээд дараагийн ажилдаа орно. Энэ бол шүдний эмч мэргэжлээр сурч байхдаа бизнесээ хөгжүүлэхэд тусалсан гурван алхмын нэг юм

4. ӨӨРИЙГӨӨ ШАГНА

Өөрийгөө шагнах нь бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Тэрхүү эрч хүчийг тогтвортой байлгах урам зориг өгдөг. Хэрэв та илүү их зүйлийг хийхийг хүсч байвал өөрийгөө илүү их шагна.

Хоёр цаг өндөр ачаалалтай  ажил хийсний дараа шоколад гэх мэт энгийн зүйлээр өөрийгөө шагнана. Шагналыг урьдчилан төлөвлөх нь хүлээгдэж буй ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.