Сэтгэл хөдлөлөө удирдах ГОЛ 5 ЧАДВАР

2020/04/13 Админ 5732 0 сэтгэгдэл

Сэтгэл хөдлөлийн оюун  ухаан нь хүний сэтгэл хөдлөл, харилцааг ҮР ДҮНТЭЙ УДИРДАХ ЧАДВАР юм.

1. /Self Awareness/ ӨӨРИЙНХӨӨ БОДОЛ, МЭДРЭМЖИЙГ ТАНИН МЭДЭХ

Энэ нь EQ-ийн гол тулгуур чадвар юм.Өөрийнхөө зан авир, өөрийн мэдрэмжүүд, бодлоо танин мэдэх. Тухайн үед төрж байгаа стрессдэх, бухимдах, ядрах зэрэг мэдрэмжүүдээ олж танин мэдэхийн тулд өөрөөсөө асууж сайтар бодох гэсэн утгатай.

2. /Self Control/ ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ ЧАДВАР

Өөрийн мэдрэмждээ тулгуурлаад тухайн нөхцөл байдалдаа тохируулж өөрийгөө удирдаж сэтгэл хөдлөл дээрээ үндэслэн шийдвэр гаргахгүй байхыг хэлнэ.

Уурлах гэх мэт процесс нь хүний тархины Лимби ситемийн төвд маш хурдан дохио өгдөг. Энэ нь аюулын дохио адил таныг аюулд орлоо гэсэн мэдээллийг маш хурдан хугацаанд урвалд орж тархины бүх хэсэгт тарааж өгдөг. Ингэснээр хүн уурлах хариу үйлдэл үзүүлдэг байна.

3. /Self Motivation/ ӨӨРИЙГӨӨ ИДЭВХИЖҮҮЛЭХ, МОТИВАЦЛАХ

Аливаа зүйлийг хийхдээ утга учиртайгаар, мотивацитайгаар хийх гэсэн утгатай.

Амжилтад хүрсэн хүмүүсийн дунд нийтлэг байдаг шинж нь өөрийгөө мотивацижуулах чанар байдаг.

Хэрхэн яаж өөрийгөө мотивацижуулах вэ?

  • Эерэг бодлын хүч. High hope буюу хүчтэй итгэл найдвартай байх хэрэгтэй. Хүчтэй итгэл найдварыг төрүүлж чадвал зорьсон зорилгодоо хүрэх боломжтой төдийгүй өөрийгөө идэвхижүүлэхэд илүү хялбар байдаг.
  • Optimistic буюу өөдрөг үзэл бодол. Аливаа зүйлийг эерэгээр харж чадвал амжилт, зорилгодоо хүрдэг.

Уг 2 хүчин зүйлийг хөгжүүлж чадвал өөрийгөө мотивацлахад чухал хүчин зүйлс болдог.

4. /Empathy/  БУСДЫГ ОЙЛГОХ ЧАДВАР

Хүн хүүхэд наснаасаа авхуулаад аав ээжийнхээ хөдөлгөөн, дуу хоолойны өнгө, харц, биеийн илэрхийлэл болсон эдгээр зүйлүүдийг мэдэрч байдаг. Энэ нь хөгжсөөр насанд хүрсэн хойно нь бусдыг мэдрэх, ойлгох чадвартай болж төлөвшдөг.

5. /Handling Relationship/ БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЧАДВАР.

Бусдын бодол санаа, шүүмжлэхийн оронд сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирддаг хүмүүс тэднийг ойлгож, үнэлж,  хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдаг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.