Таны АМЬДРАЛЫН ЧАНАР таны СЭТГЭЛГЭЭНЭЭС шалтгаална

2020/04/09 Админ 3493 0 сэтгэгдэл

 

Амьдралд хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бид хэвшмэл сэтгэлгээгээ өөрчилж аливааг даван туулах сэтгэлгээний хэв шинжтэй байх ёстой. Өсөлтийн сэтгэлгээ нь амжилтад хүрэх гол түлхүүр бөгөөд дараах зургаан амжилтын сэтгэлгээний 6 шинж чанарыг хүргэж байна.

1. ӨСӨЛТӨД СЭТГЭЛГЭЭТ ХҮМҮҮС АЛИВАА СОРИЛТООС АЙДАГГҮЙ.

Өсөлтөд сэтгэлгээт хүмүүс бэрхшээлээс айдаггүй, эсрэгээрээ хүлээн авдаг. Бид өсөн дэвжиж, хөгжихийн  тулд өөрсдийгөө сорих ёстой. Бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй хөл бөмбөгчдийн нэг Миа Хамм өөрийгөө улам сайжруулахаар байнгын сорьсоор иржээ. Түүний амжилтын хүчин зүйл нь сорилтуудад бэлэн байж,түүнийг даван туулдагт байв.

2. ТЭД БҮТЭЛГҮЙТЛИЙГ ӨСӨХ БОЛОМЖ ГЭЖ ХАРДАГ.

Өсөлтөд сэтгэлгээт хүмүүс  бүтэлгүйтлийг дараагийн алхмын эхлэл гэж үздэг. Тэд алдаанаас суралцаж, дараагийн удаа илүү хүчтэй болохын тулд эерэг бодол, хандлагаа хадгалдаг. Тэвчээртэй байх нь бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэх түлхүүр юм.

3. ӨСӨЛТӨД СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮС АЛИВАА ШҮҮМЖЛЭЛИЙГ БҮТЭЭЛЧ БАЙДЛААР АШИГЛАДАГ.

Амьдралынхаа туршид бид байнгын шүүмжлэл, санал хүсэлтийг сонсдог. Дасгалжуулагч, багш нарын зөвлөмжөөс авахуулаад фэйсбүүкийн сэтгэгдэл лайкнаас харахад шүүмжлэл,  санал хүсэлт эргэн тойронд байдаг. Өсөлтөд сэтгэлгээтэй хүмүүс шүүмжлэлийг сайжруулах арга зам болгон ашигладаг. Шүүмжлэлтэй тулгарах нь хэцүү ба амжилттай хүмүүс үргэлж сайжруулах арга замыг эрэлхийлж байдаг учраас аливаа шүүмжлэлийг хүлээн авахад бэлэн байдаг.

Хөгжихийн тулд  бидэнд шүүмжлэл өгдөг хүмүүс хэрэгтэй -Билл Гэйтс

4. ТЭД НЭЭЛТТЭЙГЭЭР СЭТГЭДЭГ.

Нээлттэй байх нь олон ашиг тустай. Хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд нээлттэй бодож, шинэ зүйлийг туршиж үзэх чадвар нь шийдлийг олоход тусладаг. Бүтээлч, төсөөлөлтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжтой. Нээлттэй сэтгэлгээ нь хүмүүстэй харилцаа тогтооход хялбар болгодог төдийгүй бусад хүмүүсийн санааг дэмжиж, тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

5. ТЭД ХАНДЛАГА, ХҮЧИН ЧАРМАЙЛТ НЬ АМЖИЛТЫГ ТОДОРХОЙЛДОГ ГЭДГИЙГ МЭДДЭГ.

Өсөлтөд сэтгэлгээтэй хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч чармайлт, тэвчээр шаарддаг гэдгийг ойлгодог. Тэд аливаа зүйлд зөв хандлагаар ханддаг бөгөөд эерэг байж, аливааг хамгийн сайнаараа хийснээр  амжилтад хүрэх болно гэсэн сэтгэлгээтэй байдаг.

Амжилт бол гэнэтийн тохиолдол биш. Энэ бол шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээр, тасралтгүй суралцахын үр дүнгээс гадна хамгийн чухал нь хийж, сурч байгаа зүйлдээ дурлах явдал юм. –Пеле

6. ТЭД БУСДАД УРАМ ЗОРИГ ӨГДӨГ.

Өсөлтөд сэтгэлгээтэй хүмүүс амжилтад хүрэх нь хандлага, шаргуу хөдөлмөрийн үр дүн гэдгийг сайн мэддэг тул  хүмүүст том зорилгодоо хүрэхэд нь урам зориг өгдөг. Тэд бусдын амжилтыг үнэлж  тэдэнд тусалдаг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.