ДЭЛХИЙН ШИЛДЭГҮҮД: Залуу бизнес эрхлэгчдэд зориулсан чухал 19 зөвлөгөө

2020/04/06 Админ 4361 0 сэтгэгдэл

 

Амжилтад хүрэх алхам нь зорилгодоо хүрсэн, амжилттай хүмүүсээс суралцах явдал байдаг. Хэрэв та өөрийн хувийн бизнес гараагаа хараахан олоогүй, хийж эхлээгүй байгаа бол бизнес эхлүүлэхэд туслах дараах 19 зөвлөгөөг хүргэж байна.

1. ӨӨРИЙГӨӨ СОРИХ.

Ричард Брэнсон хэлэхдээ, түүнийг хамгийн ихээр сэдэлжүүлдэг зүйл бол өөрийгөө СОРИХ. Тэрээр амьдралыг өдөр бүр ихийг сурах боломжоор дүүрэн боловсрол олгох их сургууль хэмээн үздэг. Та ч бас тэгж болно!

2. ХҮСЧ БУЙ АЖЛАА ХИЙ.

Бизнес эрхлэхэд их цаг хугацаа ордог гэдэгт эргэлзэхгүй бизээ. Та амьдралдаа сэтгэл хангалуун байх цорын ганц арга зам бол үнэхээр итгэж буй ажилаа хийх явдал юм гэж Стив Жобс тэмдэглэв.

3. ЭРСДЭЛ ҮҮР.

Хэрэв бид үүнийг хийхгүй л бол хүчин чармайлтынхаа үр дүнг хэзээ ч олж харахгүй. Жефф Безос хэлэхдээ, бүтэлгүйтэлдээ харамсах бус харин хичээл зүтгэл гаргаагүйдээ харамс хэмээн хэлжээ.

4. ӨӨРТӨӨ ИТГЭ.

Хенри Форд алдартан хэлэхдээ“Би чадахгүй” гэж өөртөө хэлбэл чиний зөв харин “Би чадна” гэж хэлбэл мөн л ЧИНИЙ ЗӨВ. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ, тэгж чадвал олон саад бэрхшээлийг даван туулж чадна. Тэгэж чадахгүй бол, та зөвхөн өөртөө шалтаг хайж олох байх шүү.

5. АЛСЫН ХАРАА.

Tumblr компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дэвид Карп “Бизнес эрхлэгч бол аливаа зүйлийг алсын хараатай, түүнийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүн” гэжээ. Алсын хараагаа үргэлж тодорхой байлга.

6. ЗӨВ ХҮМҮҮСЭЭР ХҮРЭЭЛҮҮЛ.

Чи өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлнэ яг л тийм хүн болно. LinkedIn-ийг хамтран үүсгэн байгуулагч Рэйд Хоффманий тэмдэглэснээр өөрийгөө өөрчлөх хамгийн хурдан арга бол өөрөөсөө нэг алхамаар түрүүнд алхаж буй хүмүүстэй хамт байх явдал юм.

7. АЙДАСТАЙГАА НҮҮР ТУЛ.

Айдсыг даван туулах амаргүй ч үүнийг заавал хийх хэрэгтэй. Арианна Хаффингтон нэгэн удаа хэлэхдээ, зоригтой байна гэдэг нь яг л хүний  биеийн булчин шиг, дасгал хийх тусам улам хүчтэй болдогтой адил.

8. ХИЙЖ ЭХЭЛ.

Дэлхий ертөнц агуу санаануудаар дүүрэн байдаг, гэхдээ амжилтад хүрэх нь зөвхөн ҮЙЛДЭЛ хийхээс эхэлдэг. Уолт Диснейн Уолтер Элиас хэлэхдээ: “Бизнес эхлүүлэхэд хамгийн хялбар арга бол ярихаа болиод хийж эхэл”. Энэ бол гарцаагүй амжилтын үндэс.

9. ЦАГ ГАРГА.

Хэн ч тэр даруй амжилтад хүрдэггүй бөгөөд бүгд л эхнээс нь эхэлсэн байдаг. Стив Жобс хэлэхдээ "Амжилт нэг өдрийн дотор хүрээд ирдэггүй, үүнд цаг хугацаа их шаарддаг."

10. ЦАГ ХУГАЦААГ БУС ЭРЧ ХҮЧЭЭ УДИРД.

Таны эрч хүч цаг хугацаагаар хязгаарлагддаг тул үүнийг ухаалаг удирд.

11. ГАЙХАЛТАЙ БАГ.

Ганцаараа бизнес эрхлэх нь амжилт авчирдаггүй бөгөөд хэчнээн хичээсэн ч  агуу багт ялагдах болно. АМЖИЛТАА АХИУЛАХЫН ТУЛД ӨӨРИЙН ГАЙХАЛТАЙ БАГИЙГ БҮРДҮҮЛ.

12. ЗАН ТӨЛӨВИЙГ ЭРХЭМЛЭ.

Багаа бүрдүүлэхдээ хүмүүсийн зан төлөв, зарчим, үнэт зүйлсийг чухалчил. Та хэн нэгний ур чадварыг ахиулж сургаж чадах ч үнэт зүйлийг нь өөрчилж  компанидаа уусгаж чадахгүй.

13. ТӨЛӨВЛӨ.

 Хөрөнгө оруулагч Ричард Харрох удахгүй болох бизнес эрхлэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна: “Хөрөнгө босгох нь таны бодож байснаас  хэцүү байх ба цаг хугацаа их зарцуулна. Тиймээс ТӨЛӨВЛӨ”.

14. ЗОРИЛГОО САНУУЛ.

IContact-ийн үүсгэн байгуулагч Райан Аллис юуны төлөө зүтгэж, ажиллаж байгаагаа өдөр бүр өөртөө сануул.

15. АЛДААНААС СУРАЛЦ.

Олон бизнес эрхлэгчид алдаа оноог хамгийн сайн багш, сургамж гэж үздэг. Та хэдийгээр бүтэлгүйтсэн ч алдаанаасаа суралцсанаар амжилтад ойртох болно.

16.  ТЭДНЭЭС АСУУ.

Үйлчлүүлэгчид юу хүсч байгаа эсвэл юу хэрэгтэй бол гэж таамаглах нь амжилтад хүргэхгүй. Та тэднээс шууд асууж, тэдний хэлснийг анхааралтай сонс.

17. УХААЛГААР ЗАРЦУУЛ.

Бизнес эрхлэхэд хөрөнгөө ухаалгаар зарцуул. Тэнэг зүйлд хэт их мөнгө үрж хурдан дуусгах нь амархан

18 . САЛБАРЫНХАА ТАЛААР ОЙЛГОЛТТОЙ БАЙХ.

Заппосын үүсгэн байгуулагч Тони Хсиех "Ойлгохгүй байгаа тоглоомоор бүү тогло" гэж хэлсэн байдаг. Өөрийнхөө салбарыг сайн мэддэг байх нь амжилтад хүрэх түлхүүр юм.

19.  ХҮЛЭЭЛТЭЭС ДАВУУЛАХ.

Google компанийн Ларри Пейж, бизнес эрхлэгчдийг үйлчлүүлэгчдийн  хүлээлтээс илүү ихийг тэдэнд хүргэхийг чухалчилдаг. Энэ нь үнэнч хэрэглэгчдийг бий болгох гайхалтай арга юм.

Амжилтад хүрсэн бизнес эрхлэгч байхын тулд маш их зүтгэл, маш их алсын хараа, тэсвэр тэвчээр шаарддаг. Амжилтад хүрсэн бизнес эрхлэгчдээс өгөх эдгээр зөвлөгөө нь танд  хялбар арга замаа олоход тусална.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.