Та сэтгэл хөдлөлөө УХААЛГААР удирдаж чаддаг юу?

2020/03/27 Админ 9163 0 сэтгэгдэл

 

Сэтгэл хөдлөлийн оюун  ухаан нь хүний сэтгэл хөдлөл, харилцааг ҮР ДҮНТЭЙ УДИРДАХ ЧАДВАР юм.

EQ өндөр чадамжтай хүмүүс амжилтад хүрэхэд илүү ойрхон  байдаг.

Сэтгэл хөдлөлийн хувьд хүн 3 төрлөөр биедээ хариу урвал үзүүлдэг. 

1. Өөрийн дотоод мэдрэмжээ танин мэдээд түүнийгээ ӨӨРЧИЛЖ чаддаг хүмүүс.

2. Танин мэддэг боловч өөрчилж ЧАДДАГГҮЙ хүмүүс.

3. Огт танин мэдэж чаддаггүй учир аливаа ОРОЛДЛОГО хийдэггүй.

Дараах асуултууд танд өндөр EQ байгаа эсэхийг тодорхойлоход  туслах болно.

ТА ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХЭД ЦАГ ЗАВ ГАРДАГ УУ?

Сэтгэл хөдлөл нь таны зан байдалд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох нь дотоод мэдрэмжээ  үр дүнтэй удирдах эхний алхам юм.

ТАНЫ ЯРИХААСАА ӨМНӨ БОДДОГ УУ?

Сэтгэл хөдлөлийн  хувьд ухаалаг хүмүүс хариу өгөхөөс өмнө бодох  хугацаа зарцуулдаг.

Тэд түр зуурын сэтгэл хөдлөл дээр үндэслэн байнгын шийдвэр гаргадаггүй.

ТА СӨРӨГ БОДОЛД  АНХААРЛАА ХАНДУУЛДАГ УУ?

Өндөр EQ-тэй хүмүүс аливаа сөрөг бодлоо эерэг бодлоор солихын тулд шаргуу ажилладаг.

ТА БУСДААС ӨӨРТ ИРСЭН ШҮҮМЖ, САНАЛ ХҮСЭЛТЭЭС СУРАЛЦДАГ УУ?

Шүүмжлэлийг хүлээж авах нь хэцүү байдаг.

Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг ухаалаг хүмүүс бусдын санал, шүүмжлэлийг сонсдог бөгөөд “Би үүнээс юу сурч болох вэ? хэмээн өөрөөсөө асуудаг.

ТА ӨӨРИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛАА ТАНИН МЭДДЭГ ҮҮ?

Сэтгэл санааны хувьд ухаалаг хүмүүс өөрсдийгөө тэнцвэртэй хардаг.

Аливаа шүүн тунгаах чадварт суралцсан байдаг учир бусдыг хувийн сэтгэл хөдлөлөөр дүгнэдэггүй.

ТА БУСДЫГ ОЙЛГОХ ЧАДВАРТ СУРАЛЦСАН УУ?

Бусдын бодол санаа, сэдлийг үнэлэх, шүүмжлэхийн оронд сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирддаг хүмүүс тэднийг ойлгохыг хичээдэг.

ТА ӨӨРИЙН ДОТООД МЭДРЭМЖЭЭ ОЙЛГОХ, ТАНИН МЭДЭХ ДАСГАЛ ХИЙДЭГ ҮҮ?

Өндөр EQ төвшинтэй хүмүүс анхаарал төвлөрүүлэхийн тулд өөртөө цаг зарцуулдаг.

Тэд өөртөө амрах, өөрийгөө цэнэглэх цаг гаргавал  аливааг илүү  сайн хийдэг гэдгээ мэддэг.

ТА ӨӨРИЙН ХЯНАЖ ЧАДАХ ЗҮЙЛ ДЭЭРЭЭ ТӨВЛӨРДӨГ ҮҮ?

Хүн бүр хяналтаас гадуур нөхцөл байдалтай тулгардаг.

Өндөр EQ бүхий хүмүүс зорилго, амжилтдаа төвлөрдөг: сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, дадал зуршил, нэн тэргүүний зорилго гэх мэт.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.