Онлайн сургалтын АШИГ ТУС

2020/03/25 Админ 5762 2 сэтгэгдэл

 

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн үе буюу Дижитал Эринд компаниуд болон боловсролын байгууллагууд онлайн сургалтыг зохион байгуулсаар байна.

Байгууллагууд  ажилчид даа хэрэгцээтэй сургалтыг хайдаг ч багийн гишүүд тус бүрийн завыг харж бүтэлгүйтэх тохиолдол олонтой. Бүх ажил олгогчдод уг асуудал тулгардаг.

ТЭГЭХЭЭР ҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХАМГИЙН САЙН АРГА ЗАМ НЬ ЮУ ВЭ?

Ажил олгогчид өөрсдийн хэрэгцээгээ хангах шинэлэг шийдлийг олохын тулд онлайн салбарт эргэлт хийж байна. Үүний хамгийн түгээмэл хэлбэр нь онлайн сургалт юм.

ОНЛАЙН СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?  

Онлайн сургалт гэдэг нь уламжлалт  сургалтыг технологийн тусламжтай явуулах үйл явц юм. Онлайн сургалт буюу ихэвчлэн вэбд суурилсан сургалт гэж нэрлэдэг.

Онлайн сургалт нь маш хурдацтай өргөжин тэлж буй салбар юм. Салбаруудын ийм өсөлт нь шууд уламжлалт сургалтын арга барил буурч байгаатай холбоотой юм. Онлайн сургалт нь салбаруудыг бүхэлд нь хамрах шинэлэг, тохиромжтой сонголтыг бий болгодог гэдгээрээ онцлог юм.

ТУСГАЙЛАН ШИНЭЧЛЭСЭН ОНЛАЙН СУРГАЛТ ӨССӨӨР БАЙНА.

Онлайн сургалт маш үр дүнтэй бөгөөд хурдан өсөж буйн шалтгаан нь олон салбарын бизнес эрхлэгчид интернетээр дамжуулан өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцах боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь онлайн сургалтын үйлчилгээнд эрс өсөлтийг бий болгосон юм. Эдгээр үйлчилгээ нь байгууллага, корпорацийн хэрэгцээ шаардлагад нийцэх сургалтаар хангадагаараа онцлог юм.

Тусгайлан шинэчлэсэн онлайн сургалт хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн сургалтын курс төлөвлөдгөөрөө онцлог юм. Ингэхдээ менежерүүд өөрсдийн ур чадвар, мэдлэг, арга барилаа амжилттай ашиглах, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бие даан шийдвэрлэх боломжтой болдог.

БИЕ ДААН СУРАЛЦАХ НЬ ЧУХАЛ.

Онлайн сургалтын бас нэг том давуу тал нь ажилчдад бие даан суралцах чадварыг олгодог. Ажилчдад бие даан суралцах чадварыг олгосноороо ур чадвараа хадгалах, төвшинг нэмэгдүүлнэ.

Бие даан суралцах нь баг хамт олныг хурдацтай ахих, шахуу төлөвлөгөөтэй ажиллах, өдрийн норм дүрмээ ягштал биелүүлэх боломжоор хангана.

ХЯЛБАР АРГА БАРИЛ.

Онлайн сургалтын заах арга барилд бичлэг, схем, инфографик, таавар зэрэг төрөл бүрийг хамардаг. Эдгээр нь бүгд суралцах хамгийн хялбар арга барилууд юм. Бараг бүх онлайн сургалтын курсүүд мэдлэг, ур чадварыг шалгах шалгалтад хамруулдаг. Шалгалтдаа тэнцсэний дараа суралцагчид албан ёсны сертификат авдаг.

БУСАД ДАВУУ ТАЛУУД:

o   Хүссэн газраасаа суралцах боломжтой.

o   Уян хатан цагийн хуваарь.

o   Зардал бага.

o   Өөрийн сахилга бат, хариуцлага нэмэгдэнэ.

o   Технологийн ур чадвар нэмэгдэнэ.

o   Бие дааж, анхаарлаа бүрэн төвлөрүүлэн суралцах боломж нээгдэнэ.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
UlianaLema [178.125.116.70] 2022/11/11
Зайны сургалт маш тохиромжтой! Би бас онлайнаар сурдаг, EnglishPapa онлайн сургуульд англи хэл сурдаг. Маш сайн багш нар, орчин үеийн заах арга зүй бий. Хичээлүүд нь маш сонирхолтой, би зөвлөж байна
ууганцэцэг [66.181.161.124] 2020/04/06
сайн байна уу та бүхэнд энэхүү өдрийн мэнд хүргьё.би танайхаас нэг сургалт үнэгүй суух ёстой юмаа хэдий үед сургалтаа авч болох вэ
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.