Өөрийгөө хэрхэн ОЛЖ НЭЭЖ, түүнийг СЭДЭЛЖҮҮЛЭХ вэ?

2020/03/19 Админ 7992 1 сэтгэгдэл

 

Бидний ажиллаж амьдарч байгаа цаг хугацаа, нийгэм, хүрээлэн байгаа орчин цаг минут секундээр хөгжин өөрчлөгдөж байдаг учраас биднээс ч мөн тийм хэмжээний хурд хөгжил шаардаж байдаг. Өөрийгөө хөгжүүлэх өөрийгөө сэдэлжүүлэхийн тулд эхлээд өөрийгөө таньж  мэдэх, олж нээх хэрэгтэй. Хүн бүр амьдралынхаа туршид өөрийгөө олж мэдэх аялалд гардаг. Аялал “Би хэн бэ” гэдэг асуултаас эхэлдэг. Ингээд цаашаа миний амьдралын туйлын зорилго юу юм, миний яг хүсэж тэмүүлдэг зүйл юу билээ, би яг юу хийсэн үедээ өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байж чаддаг уу, сэтгэл ханамжийг бий болгож чаддаг вэ? миний эмээдэг зүйл юм гэх мэт асуултуудаар үргэлжлэх болно.

Эдгээр асуултыг ганц удаа өөрөөсөө асуугаад хариултыг ганц цаг бодож суугаад олчихдог юм биш. Байнга өөрөөсөө асууж өөртэйгээ ярилцаж ярилцаад болохгүй бол тэмдэглэл хөтөлж байж хариултыг дөхүүлэх байх. Магадгүй хариултууд нь байнга өөрчлөгдөж байж ч болох юм. Тэгвэл бид нар өөрийгөө олж, нээн илрүүлэх хэрэгцээ шаардлага байгаан байна гэсэн үг.

Өөрийгөө олж таниагүй хүн сэтгэлээр унаж стресст өртөхдөө амархан байдаг. Бусадтай харилцаа тогтоохдоо “Би "гэсэн төлөвшил байхгүйгээс бусдын ярианд хялбархан автдаг, бусдад амархан уусдаг. Харин өөрийгөө олж нээчихсэн, нээж яваа хүн өөртэй итгэлтэй ажилдаа амжилт олохдоо хугацаа бага зарцуулна. за ингээд дээрх асуултуудыг өөрөөсөө байнга асуудаг, өөрийхөө юу хийх дуртай юунд цагаа үрэхээ мэддэг хүн өөрийгөө яаж хөгжүүл яаж сэдэлжүүлэх хэрэгтэй вэ? өдөр тутамдаа илүү хэвшил болгох ёстой өөрийгөө сэдэлжүүлэх аргуудыг зөвлөж байна.

ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГАХ.

Дуу чимээ найз нөхөд бусад хүмүүсийн хүлээлтээс өөрийгөө хааяа нэг тусгаарлаж болсон үйл явдал болон өөрөө өөртөө үнэлгээ дүгнэлт хийж, өөрийгөө чагнаарай. Ганцаараа алхах эсвэл нэг чимээгүйхэн газар сууж болно шүүдээ. Энэ нь нэг ёсондоо бидэнд дотоод дуу хоолойгоо сонсох бясалгал болж байдаг.

ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ. .

Өдөр бүр, ядаж долоо хоногтоо 2-3 удаа тэмдэглэл хөтлөх нь бид нар өөртөө нөлөөлөх хамгийн чухал арга. Ялангуяа өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж, өдөр тутам зорилгынхоо төлөө хийж буй алхам, шинээр сурсан бүхнээ эргэцүүлэх бодоход тусладаг. Мөн өөрийн санаа бодлыг цэгцэлж, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх тусам өөрийн дутагдалтай талыг өөрчлөх, өөрийгөө хүчрэгжүүлэх, өөртөө итгэлтэй болоход хялбар болдог.

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ. 

Хувь хүний хөгжил ганцхан зүйлээр тодорхойлогддоггүй. Талбар бүр дээр өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Тухайлбал хувь хүний хөгжил, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, санхүү, нийгмийн тусын тулд зэрэг олон талаар өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй.

ИТГЭЛ ҮНЭМШИЛ ОЛЖ АВАХ.

Бид оюун санаагаа янз бүрийн бодол, итгэл үнэмшлүүдээр тэжээж байдаг. Эдгээр бодол итгэл үнэмшлүүд нь бидний зан авир, хандлага, шийдвэрүүдэд нөлөөлдөг учраас хэн байхыг маань шийддэг гэж болно. Тиймээс эерэг итгэл үнэмшил, зөв хандлагаар оюун санаагаар цэнэглэж байх хэрэгтэй.

ХОББИТОЙ БОЛОХ.

Энэ нь бидний стрессийг тайлж мөн давхар хөгжүүлж байдаг. Мөн тэр хийдэг зүйлээ олон янзаар сольж туршиж байх хэрэгтэй. Жишээлбэл олон нийтийн ажилд оролцох, сайн үйлсийн аянд нэгдэх зэрэг. Энэ тал дээр манайд сүүлийн үед маш олон үйл ажиллагаа, бүлгүүд идэвхтэй олон нийтийн ажлыг зохион байгуулдаг. Жишээ нь: өглөөний уулзалтууд, амралтын өдрүүдийн ууланд алхах клуб гэх мэт.

ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ.

Зорилго болон өдөр тутмын ажлуудаа нарийн төлөвлөж цаг хуваарьтай ажиллах хэрэгтэй. Яахав энэ зөвлөгөө магадгүй танд улиг юм шиг сонсогдож магадгүй ч хувийн зохион байгуулалтай цагийн менежменттэй байх нь энэ цаг үеийн ажлын байрны хамгийн чухал шалгуур болсон. Та өөрийн цаг хугацаагаа удирдаж чадна гэдэг нь стрессээ ч мөн удирдаж, зохицуулж чадна гэсэн үг.

ДАВУУ ТАЛАА ХӨГЖҮҮЛЭХ.

Ингээд өөрийгөө сэдэлжүүлэх хамгийн сүүлийн зөвлөгөө бол та өөрийн давуу талдаа төвлөрч ажиллаж байх хэрэгтэй. Мөн хамгийн чухал зүйлүүдийн нэг бол хэл яриа харилцаа, гадаад үзэмж, амьдралын хэв маягтаа анхаарч байх нь чухал. Жишээ хэлэхийн бол яг адилхан ур чадвартай, мэдлэг боловсролтой хоёр хүнийг үнэлэхдээ гадаад үзэмжид анхаарсанд нь илүү оноо өгөх байх шүү.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Баасансүрэн [202.126.88.181] 2023/10/26
Өөрийгөө нээж сурмаар бна
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.