
SPILL OVER: ANIMAL INFECTIONS AND TH NEXT HUMAN PANDEMIC
Нэг төрөл зүйлийн амьтнаас өөр амьтанд хэрхэн ХАЛДВАРТ ӨВЧИН тархдаг вэ?
Та бүхэнд шинжлэх ухааны салбарт шилдэг номоор шалгарсан, эрдэмтдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү номын ГОЛ ТОЙМ, ЧУХАЛ БАРИМТУУДЫГ хүргэж байна.
Сүүлийн 10 жилд гарч ирсэн олон мянган хүний амийг авч одсон ХАЛДВАРТ ӨВЧНИЙ талаар та бүхэнд хуваалцаж байна
“Zoonosis” гэдэг нь амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг ба үүнд SARS, EBOLA, HIV AIDS, BIRD FLU, NIPAH зэрэг вирусийн олон аюултай халдварт өвчнүүд багтдаг.
ДЭМБ-аас баталсан судалгаагаар халдварт өвчний 75 хувь нь амьтнаас хүнд халдварласан байдаг хэмээжээ.
Бидний байгаль, экологид үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь аюулт халдварт өвчнийг дэгдээх үндсэн шалтгаан нь байдаг.
1. HENDRA вирус нь анх 1994 онд Австрали хотод мориноос хүнд дамжин халдварласан ба эдгээр нь халуурах бөөлжих толгой эргэх, буюу уушги амьсгалын системтэй холбоотой шинж тэмдгээр илэрдэг аж. Судалгааны үр дүнд энэ нь вирусийн гаралтай халдварт өвчин байжээ. Халдвар нь анх зэрлэг амьтнаас буюу сарьсан багваахайгаас гаралтай байсныг олж тогтоосон. Сарьсан багваахай нь дотроо 1,136 төрөл байдаг ба дэлхийн нийт хөхтөн амьтны 25% нь сарьсан багваахай эзэлдэг аж.
2. EBOLA вирус нь 2017-2018 онд дэлгэрсэн. Уг халдварт өвчин нь Баруун Африкийн орнуудад гарч ирсэн билээ. Хамгийн анхны тохиолдол нь 1976 онд Габон улсад илэрсэн ба 40 жилийн настай вирус бөгөөд одоог хүртэл үүнийг шинжлэх ухааны талаас вирусийн гарал үүсэл, тээгч, тархалтыг одоогийн байдлаар тогтоогоогүй байна. Уг вирусийг сармагчнаас гаралтай гэж таамаглан шинжээчид судалсан. 4200 гаруй горилл хүнд дамжихаас гадна горилл хоорондоо халдварлаж тоо толгой нь цөөрсөн байна. Гэвч энэ нь одоог хүртэл таамаг төдий байгаа бөгөөд сарьсан багваахайгаас сармагчинд халдварлаж сармагчнаас хүнд цусаар халдварладаг гэсэн таамаг байдаг байна. Нийт 1500 гаруй амьтан 117 өөр өөр төрөл зүйлийн амьтанд туршилт хийсэн боловч өнөөг хүртэл тогтоогдоогүй байна. 2007 онд Уганда улсад 2017 онд Эбола вирус илэрсэн бөгөөд энэ бүх тохиолдолд уг вирус хувьсан өөрчлөгдөж мутацид орсон байжээ.
3. MALARIA вирус нь дотроо 4 төрөл байдаг. Үүн дотроо хамгийн аюултай төрөл нь Пласмодиум фолсипариум. Уг вирус нь Африкт ихээхэн тохиолддог бөгөөд тэр дундаа хүүхдүүд тусдаг байна. Гарал нь Гориллаас ХҮНД халдварласан харин анх ШУМУУЛААС ГОРИЛЛД халдварласан гэж үздэг аж.
4. SARS нь анх 2003онд дэгдэж эхэлсэн ба одоогийн шинэ Корона вирусийн хамгийн анхны хувилбар аж. Хятадын Гуанжү хотоос гаралтай ба уг хотод зэрлэг амьтдаар хоол хийдгээрээ алдартай хот юм. Судалгааны дүгнэлтээр сарьсан багваахайгаас гаралтай гэдгийг тогтоожээ.
Вирус гэж юу вэ? Яагаад дэлхий дахинаа АЮУЛ учруулаад байна вэ?
Анх 1901 онд хүн дээр ШАР ТАХАЛ хэмээх вирус гарч ирж байсан аж. Вирус нь бактерийн 1/10 тэй тэнцэх хэмжээний өчүүхэн жижиг хэмжээтэй байдаг. Вирусийн зорилго нь нэг тээгчийг олоод түүний эсэд орж наалдан,тэгснээр эсийг нь удирдаж хянаж өөрийн хэрэгтэй үр шимийг авсны дараагаар тээгчийн биеэс гарч ахин ШИНЭ ТЭЭГЧ олох явдал юм. Вирусийг амьд биет үү? амьгүй биет үү? гэдэг нь одоог хүртэл маргаантай байдаг ажээ. Вирус нь зөвхөн амьд биет дээр үрждэг бөгөөд нэг биет нөгөө биетэд дамжихдаа мутацид орсон байдгаараа хамгийн аюултайд тооцогддог аж. Энэ утгаараа эрдэмтэд одоог хүртэл вирусийн гарал үүслийг илрүүлэх, эмчилгээ олж нээхэд бэрхшээлтэй байдаг байна.
5. AIDS буюу ДОХ өвчин нь анх 1980 онд АНУ Лос Анжелес, Сан Франциско, Майами зэрэг хотуудад анх тохиолдол нь бүртгэгдсэн. Уг вирус нь дотроо HIV1, HIV2 гэсэн төрөлтэй. HIV2 төрөл нь сармагчнаас үүсэлтэй ба сармагчнаас хүнд халдварласан ба жирэмсэн эхээс урагт халддаггүй вирус болох нь тогтоогдсон. Харин HIV1 вирус нь хамгийн аюултай бидний мэдэх ПАНДЕМИК болоод байгаа вирус юм. Судалгаагаар 1908 онд Конго улсад анчид сармагчин агнасны улмаас цусаар дамжин анх хүнд халдварласныг олж нээсэн байна.