Хэрхэн үр дүнтэй ВИРТУАЛ уулзалт хийх вэ?

2020/03/09 Админ 1144 0 сэтгэгдэл

 

Коронавирусын тархалттай холбоотойгоор байгууллагуудын хувьд албан томилолт, аялал жуулчлал зэрэгт хязгаарлалт тогтоогоод байгаа билээ. Үүний үр дагавраар үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч, харилцагч нартай хийх уулзалтыг хэдэн өдөр, хэдэн долоо хоногоор цуцалж болзошгүй байна.

Аливаа хэлэлцээр уулзалтаар бус утасны дуудлага хийх үед бүтээмж нь буурч эхэлдэг. Уулзалт зохион байгуулагчид нь уулзалтын зорилго, төлөвлөгөө гаргах тал дээр  чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Ганц хоёр оролцогч хэлэлцүүлэгт оролцоо нь давамгайлж эхлэх үед бусад нь хойш суугаад сонсож, анхаарлаа хандуулахаа больж эхэлдэг.

Дэлхий даяар халдварын айдастай байгаа үед виртуал уулзалт нь хамгийн сайн туршлага, ашиглахад хялбар бөгөөд технологийг ашиглан илүү үр дүнтэй ажиллах бүрэн боломжтой.

Үр дүнтэй ВИРТУАЛ уулзалт хийх дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Видео ашиглах.Хүмүүсд нэг ширээний ард сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд уламжлалт конференц ашиглах бус харин видео хурал ашиглах нь зүйтэй. Zoom, Skype, GoToMeeting зэрэг технологи нь харилцааг нээлттэй болгож, оролцогчдыг идэвхтэй байлгахад тусалдаг. 
  • Царай царайгаа харахХүмүүс нэг нэгнийхээ царай, биеийн хэлэмжийгхарж чадаж байгаа үед видео хурал илүү үр дүнтэй байдаг. Тухайн хүнээс уулзалтын  илэн далангүй байдлыг сэргээхэд нь туслах үүднээс веб камер дээрээ ойрхон суухыг хүсээрэй.
  • Хурлын гол зорилгыг хадгалах.Хурал эхлэхээс  өмнө зорилгоо тодорхой байлгаж шаардлагатай бол урьдчилан уншиж бэлдээрэй. Уулзалтын төлөвлөгөөг урьдчилангаргах, хоёр талын үүргээ ухамсарлах, уулзалтын газар цаг, завсарлага зэргийг тодорхой зааж өгөх.
  • Илтгэлийн  хугацааг багасгах.Урт танилцуулгаас илүү муу зүйл бол виртуал уулзалтын үеэр урт илтгэл тавих явдал юм. Хурал хэлэлцүүлэг байх ёстой. Үндсэн мэдээллийг урьдчилж өгөх ёстой.
  • Сургагч багш томилох. Виртуал хэлэлцүүлэг удирдах нь бодит хэлэлцүүлэг, уулзалт хийхээс илүү хэцүү байдаг. Ярилцлагыг удирдан чиглүүлэх нэг хүнийг томилох нь бусад оролцогчдод гол агуулга дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. Сургагч багш нь санал авах системийг ашиглан тодорхой асуултуудад бүлгийн бүх гишүүдийн оролцоог хангаж саналыг авч баталгаажуулах хэрэгтэй.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.