Залхуурлыг даван туулах 6 арга

2020/02/20 Админ 8351 4 сэтгэгдэл

 

Өөрийн алдаанаасаа ямар нэгэн таагүй байдлыг мэдэрч залхуу мэдрэмж төрөх амархан. Залхуу зан чанар бол таны тэмцэх хэрэгтэй хамгийн чухал зүйл юм.

Сэтгэл судлаач Леон Селтзер "Залхуурлын гол шалтгаан таны хаана ч байж болно" гэж хэлсэн байдаг.

Залхуу занг өөрчлөхөд юу туслах вэ? Урам зориг, эргэцүүлэл аль аль нь биш. Харин энгийн зан төлвийн өөрчлөлт танд тусална.

1. УЧИР ШАЛТГААНЫГ МАРТ.

Залхуу зан чанар танийг стрессдүүлж байгаа бол маш бяцхан арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй. Өөрийн зорилгодоо хүрэх хамгийн боломжит үйлдэл юу вэ? Үүнийг хий. Хүүхдийг шүдний эрүүл ахуйн дадал зуршилтай болгохын тулд загнаж, зөвлөхөд цагаа үрэлгүйгээр шүд цэвэрлэх утас авч явах нь илүү хэрэгтэй юм байна гэж шийджээ. Тэрээр шүдний сойзтой хамт, шүд цэвэрлэх утас авч явах болсон ба өдөрт 1 удаа шүдээ цэвэрлэнэ гэж өөртөө амласан байна.

Багахан зүйлийг өдөр бүрийн зуршил болгоорой. Жижиг үйлдлүүдийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлж эхлүүлснээр том зүйлийн эхлэл болно. Үйл хөдлөл нь сэдэлд нөлөөлөх биш харин түүний шалтгаан юм.

2. СААД ТОТГОРЫГ НУРАА.

Бяцхан амжилтандаа л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн өөрийн зорилгод саад болох жижиг бэрхшээлүүдэд ч анхаарч тэднийг арилга. Хүн болгоны урамыг хугалж, итгэлийг алдуулах амархан. Гэхдээ бяцхан сайн мэдээ эдгээр саад тотгор, муу бодлуудыг арилгахад тустай.

3. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ АЛДАХЫГ ЗӨВШӨӨР.

Мэдээж хэрэг бүх төсөл хөтөлбөрүүд хялбархан амжилттай болохгүй. Хэрэв та бизнесээ эхлэх гэж байгаа бол бодит, тодорхой үйл явдлын жагсаалтыг гаргаарай. Үүнд зарим муу санаа багтсан ч байж болно. Өөрийн бодолдоо юу эхлүүлэхээ мэдэж байх нь том үйл хэрэг юм.Үнэхээр хийх зүйлсийн жагсаалтдаа яг таг, нягт нямбай хийсэн бол өөрийн айдастайгаа нүүр тулж чадсан гэж бодоорой.

Аливаа ажлыг хийх нь эрсдэл хүлээх гэсэн үг. Заримдаа маш том зүйлтэй тулгарч болно. Оюун санаагаа төгс төгөлдөр хэвээр хадгалах нь үр бүтээлтэй, утга учиртай ямар ч ажлыг хүчтэй хийх боломжийг олгодог. Үүний оронд юу хийж чадах байсан бэ? гэж бодоход л уналтанд ордог. Мэдэж хэрэг таны бодол бүх зүйлийг нурааж байгаа юм.

Шийдэл нь юу вэ? Өөрөө өөртөө алдахыг, төгс зүйлээс арай доогуур зүйлсийг хүсэхийг зөвшөөр. Алдаа гаргах, уналтад орох нь шинэ зүйл сурах сайхан боломж нээгдэж байгаа юм.

4. ЗАРИМ БЭРХШЭЭЛИЙГ ӨӨРТӨӨ ТОХИРУУЛ.

Амжилтад хүрэх нь бүтэн өдөржин, бүхий л цагт ажиллана гэсэн үг биш. Харин тогтсон цагийн хувиарын дагуу өөрийн хамаг хүчээрээ амжилтыг бүтээх юм. Бүх зүйлийг тохиромжтой болгохын тулд тохирсон цагийн хувиарыг гаргах хэрэгтэй. Тогтмол цагийн хувиарын дагуу ажиллах нь үнэхээр ухаалаг, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд тустай.

5. НӨХӨРСӨГ БАЙ.

Залхуу занг давахын тулд ичих тухай бодоод ч хэрэггүй. Харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх нь маш их тустай байх болно. Илүү санаачлагатай хамтран ажиллагч, найз, гэр бүлийн гишүүнээс тусламж гуйхад буруу зүйл юу ч байхгүй. Тэд таныг илүү хариуцлагатай болоход тусална. Хэрэв та тухайн ажлыг хийх мотиваци хэрэгтэй байгаа бол хариуцлага тооцох хэн нэгэн хэрэгтэй.

6. ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ ОЛООРОЙ.

Эргэн тойрны орчин, нийгэм зэрэг нь танд тусалж чадахгүй бол технологи тус болж магадгүй. Өөрийн зорилгод тус болох техник технологийг ашигла. Эдгээр нь өөртөө тодорхой зорилго тавих, түүндээ хүрэх үе шатыг тэмдэглэх боломжтой. Мөн түүнчлэн өөрийн үүрэг хариуцлагатай байдлаа хапгалах, өөрийн юу хийх хэрэгтэйгээ санаж байхад тусална.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [66.181.186.186] 2024/03/20
Болох болов уу
Зочин [192.82.77.95] 2023/01/10
whyy
Зочин [66.181.161.39] 2021/01/08
Ямар балай зөвлөгөө вэ
Зочин [101.128.245.119] 2020/02/21
Ямар сонин зөвлөгөө вэ
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.