Удирдлагын хошигнол ажилчдын зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?

2020/02/06 Админ 1402 1 сэтгэгдэл

 

Ажлын байр инээдээр дүүрэн байна гэдэг яалт ч үгүй сайны зөн. Хошин шогийн мэдрэмж нь зөвхөн хүмүүсийн сэтгэл санааг дээрдүүлэхээс гадна өөр хэд хэдэн ашиг тустай болохыг судалгаагаар баталсныг дор өгүүлж байна. Инээд хөөрөөр дүүрэн ажилчид илүү бүтээлчээр хамтран ажилласнаар бүтээмж өндөртэй, үр дүнд хүрч чадна. Түүнчлэн хошин шогийн мэдрэмж нь нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлдэг ажээ.

Удирдлага нь ажлын байрны уур амьсгалыг  бүхэлд нь бүрдүүлдэг. Ажилчид удирдлага юу хэлж, хийж байна мөн зан төлөв нь яаж өөрчлөгдөж буйг ажигладаг.

Ажлын байранд хошигнол ашиглах зөв арга уу? буруу арга уу? гэдгийг ойлгох нь удирдлагын хувьд яагаад чухал вэ?

Менежментийн Сэтгүүлийн Академийн судалгаанд “удирдлагын хошин мэдрэмж байгууллагын зан төлөвт сайн болон муугаар зэрэгцэж нөлөөлдөг” хэмээжээ. Ерөнхийдөө хошигнол нь ажилчдын дунд сөрөг зан төлөвийг санамсаргүй байдлаар бий болгодог гэдгийг тогтоосон байна.

Товчхондоо уг онол нь ямар ч нөхцөл байдалд хошин байх 3 хүчин зүйл байдаг хэмээн тайлбарладаг.

  • Зөрчигдсөн гэж үзэх /өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг байхыг зөвшөөрдөг/;
  • Хор хөнөөлгүй /шууд заналхийлэхгүй байх/;
  • Дээрх хүчин зүйл нэгэн зэрэг гарч ирэх /Тус тусдаа байхгүй бол хөгжилтэй байхгүй/

Эдгээрийг хослуулснаар удирдлагын хошин шогийн мэдрэмжийн илэрхийлэл ажлын байран дахь хэм хэмжээг зөрчсөнийг зөвшөөрөх дохио болдог гэдгийг харж байна. Зөвшөөрөгдөх хэмжээ өндөр байгаа нь харагдах юм бол ажилчдын буруу зан төлөвийг нэмэгдүүлж, ажил таслах, менежерийн зааварчилгааг үл тоомсорлох, нууцлалтай мэдээллийг солилцох, санхүүгийн нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэх, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт үйлдэл гаргаж болзошгүй байдаг.

Судалгаанаас харахад хошин мэдрэмж нь байгууллагын зан төлөвт олон талаас нөлөөлдөг.

  • Ажилчид болон удирдлагын харилцааг нэмэгдүүлдэг. Ажилчид хоорондоо илүү сайн холбогдож хамтарч ажиллах ба ингэснээр илүү шаргуу, эрч хүчтэй, үр бүтээлтэй байж чадна.
  • Удирдлагууд ажилчидтайгаа бохир шог ярьж, тохуурхах гэх мэт түрэмгий шог ашиглах тохиолдол олон салбарт ажиглагдсан. Энэ нь ажлын байран дахь ажилчдын оролцоог хамгийн бага төвшинд аваачиж, биеэ авч явах хандлагыг буруу замруу хөтөлдөг.

Уг судалгаагаар ажил дээрээ хошигнол хэрэглэхээ болино гэсэн үг биш юм. Хошигнол нь өндөр гүйцэтгэлд хүрэхэд багийг амжилттай идэвхжүүлдэг чухал хэрэгсэл гэдэг нь маргаангүй үнэн юм. Гэсэн хэдий ч манлайлагчид өөрийн байр сууриа сайтар бодох ёстой юм. Удирдлагын байр сууриас ул баалж тэдний үйлдэл эерэг сөрөг үр дагаврын аль алийг бий болгох ажилчдад нөлөөлдөг. Удирдах албан тушаалтан та багтаа өөрийгөө илэрхийлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Ямар нөхцөл байдалд ямар хошигнол хэрэглэх ёстой гэдгийг илүү судалж, өөрийгөө хянадаг байх хэрэгтэй юм.

“Зүгээр л тоглосон юм” гэж хэлж болох ч удирдлагуудын хувьд ямар ч үр дүнд хүргэж болно.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Adilbish [59.153.113.90] 2020/02/09
Сонирхолтой мэдээлэл байна. Энэ сэдэвээр илүүдэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл бичээрэй.
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2018/09/06
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.