Ажлын байран дахь стрессийг бууруулах 3 чухал үйлдэл

2020/01/28 Админ 3020 0 сэтгэгдэл

 

ТА СТРЕССЭЭ БУСДАД ТАРААГААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ.

Та хүмүүсийн зан төлөвийг хянаж чадахгүй ч өөрийнхийгөө удирдаж чадна. Бусад руу хашхирах, хорон үг хэлэх гэх мэт бусдыг стрессдүүлдэг илэрхий аргууд байдаг. Эдгээр нь мэдээж хамт олноос тань хөндийрүүлэх эрсдэлтэй.Иймээс стрессийг бууруулахын тулд хүн бүрийн хийх ёстой 3 зүйл байдаг байна.

1-рт ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛАА БОЛЬ.  Таны нөхцөл байдлыг бүрэн ойлгож мэдээгүй тохиолдолд таны тодорхойгүй санаа, үг хэллэгийг хэн ч ойлгохгүй шүү дээ. Та хамтран ажилладаг найздаа шөнийн цагаар “Бид ярилцах хэрэгтэй байна ” гэсэн мэйл ямар ч тайлбаргүй илгээвэл “Ямар асуудал гараа вэ? Би юу хийчихлээ? Тэр намайг зэмлэх гэж байгаа юм байхдаа” гэх мэтчилэн олон олон бодолд толгойгоо гашилгаж орхино.

Би өглөө ажлынхаа хүнээс нэгэн зурвас хүлээж авсан юм. “Дори, Өнөөдөр надтай утсаар ярих боломж байна уу? Боломжтой бол надад хэлээрэй...” Энэ маш бүрхэг, муу зүйл болсон мэт сэтгэгдэл төрүүлсэн. Маш яаралтай, миний ямар хэрэг гарсан юм бол? гэж их санаа зовнисон.

Зарим хүмүүс маш их яарсан үедээ, эсвэл бусад хүмүүсийг стрессдүүлж буйгаа мэдэлгүйгээр ойлгомжгүй, тодорхойгүй зурвас үлдээдэг. Бусад нь хүмүүсийг санаа зовниж, гайхна гэдгийг мэдсээр байж ийм зурвас үлдээдэг. Аль ч тохиолдолд энэ нь нөгөө хүнийгээ ихээхэн стрессдүүлж байдаг. Хэрэв та сайн хамтрагч байхыг хүсвэл тодорхойгүй, ойлгомжгүй байдлаа болиорой.

2-рт ХАРИУЛТАА АНГИЛБид бүгдээрээ дунджаар өдөрт 122 мессеж илгээж бас хүлээж авдаг гэх судалгаа байдаг ба маш их зурвасд дарагдсан байдаг. Чухал ажилтай үедээ эдгээр мэйлдээ хариулахгүй олон хоног болдог. Ихэвчлэн нээх асуудал болдоггүй. Ихэнх мэйл мэдээллийн чанартай болон яаралтай бус байдаг. Гэхдээ зарим нэгэн онцын шаардлагатай имэйлүүдийн хувьд жишээ нь цаг хугацаа лавласан, тодорхой мэдээлэл асуусан тохиолдолд. Баасан гарагийн 4 цагийн хуралд ирж чадах уу? Маргаашийн танилцуулгийн шинэ ноорогийг батлах уу? Анико, Марко хоёрын ажлын саналыг сунгах нь зөв үү?

Хэрэв та эдгээр чухал зурвасын хариуг хожимдуулчих юм бол юу хамгийн чухал гэдэгт төвлөрч ажиллаж чадахгүй болно. Энэ нь байгууллагын хэмжээнд сөрөг нөлөөллийг бий болгох саад тотгор болно. Та нэн чухал ажлаа гүйцэтгэх гээд хэдэн хоног, магадгүй хэдэн долоо хоног мэйлээ шалгах завгүй байлаа ч хамгийн чухал, нэн шаардлагатай имэйлүүдэд хариулахаар өдөрт 15 минутыг зориулж шалгаж байх хэрэгтэй.  Энэ таны багт оролцох оролцоо болоод хүн бүрийн амьдралыг илүү хялбар болгоно. Таны хамт олон хэрэгтэй асуултынхаа хариултаа хурдан авсныхаа төлөө танд маш их талархах болно.

3-рт АЛХАМ БҮРИЙГ ХЯНАХАА БОЛЬБусдыг тасралтгүй хянах нь муу үр дүнтэй байж болно. Таны хамт олон шаардлагатай үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв та төгс зүйлийг хүсдэг эсвэл ажлын хариуцлагатай нэгэн бол тухайн цаг хугацаа болон санхүүжилтэд бусдынхаа гүйцэтгэлийг хангах алхам бүрийг нь ажиглаж магадгүй. Энэ нь бусдыг идэвхижүүлэх сайн талтай байж болно. Гэхдээ бусад тань өөрсдийг нь мөрдөөд байгаа мэт, өөрсдөд нь итгэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрж бодитой үр дүнд хүрч чадахгүй. Хэтэрхий их дарамт мэдрэх нь муу гүйцэтгэл үзүүлэх төлөвтэй болгодог гэх судалгаа байдаг.

Үүний оронд өөрийн хандлагаараа хяна. Тэдэнд бие даан ажиллах боломжийг өгч, цагийн хуваарийг тогтоож ажиллах нь хүссэн үр дүнд хүргэж чадна. Энэ аргыг ашиглахдаа тогтсон давтамжтайгаар шалгаж болно. Ингэснээр тэд дарамт бага мэдэрч ажлаа сайн хийх боломжийг олгоно.

Бид бүгдээрээ стрессдэхээрээ өөрийн мэдэлгүй бусдад халдаадаг. Эерэг ажлын орчинг бий болгохын тулд уг халдварыг намдаах хэрэгтэй. Тодорхойгүй, ойлгомжгүй зурвасаа хязгаарлаж, онц шаардлагатай хүсэлтэд цаг алдалгүй хариулж, хамт олондоо илүү орон зай өгснөөр ажлын байрны стрессийг бууруулахад өөрийн гэсэн үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж чадна.

Эх сурвалж: www.hbr.org

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.