Ирээдүйн ажлын байрны хувьсал

2020/01/17 Админ 2479 0 сэтгэгдэл

 

Ирээдүйн ажлын байр гэж юу вэ? Ихэнх хүмүүс робот бидний ажлыг орлох эсэх болон хиймэл оюун ухаанд анхаарч байгаа ч танин мэдэхүйн технологи асар их шилжилтийг хийж байгаа ганц зүйл нь юм. Технологийн өөрчлөлт нь ирээдүйн ажлын байр, ажиллах хүч, ажлын орчин нөхцөлийг хэрхэн өөрчилж байгаа? бид юу хийж чадах зэрэг цаашдын чиг хандлагыг анзаарч үзэх нь чухал болоод байна.

Бид байгууллагатай нягт холбоотой гурван хэмжүүрт нөлөөлж буй өөрчлөлтийн олон хүчин зүйлийн үр дүнг харгалзаж ирээдүйн ажлыг тодорхойлно: ажил үүрэг  (юу?), ажиллах хүч (хэн?), ажлын байр (хаана?).  

Ажил үүрэг (юу?): Ирээдүйн ажил ямар байх вэ?

Барууны нийгэм ажлын байрны соёлыг бүхэлд нь өөрчилж байгаа анхны тохиолдол энэ биш. Аж үйлдвэрийн хувьсалын өмнөх үеийн эдийн засагт бүтээгдэхүүн бүтээх, түүнийгээ үр дүнд хүргэх нь уран чадвартай адил зүйл байсан. Уран гартнууд бүтээгдэхүүн бүтээхээс хэрэглэгчдэд хүргэх хүртэл бүх хариуцлагыг хүлээдэг байсан. Жишээлбэл гуталчин хэрэглэгчдэд таарсан хос гутал хийхийн тулд хэрэглэгчийн хөлийг хэмжих гэх мэтээр бүх ажлыг хийнэ. Харин аж үйлдвэрийн хувьсал ажлын байрны ойлголтыг өөрчилсөн. Хэрэв эхлэлээс төгсгөл хүртэл үйл явцыг тохирох ажилтнуудад нь (хожим машинд шилжүүлсэн) даатгах байдлаар автоматжуулах юм бол бүтээгдэхүүнийг илүү хурдан, хямд зардлаар үйлдвэрлэх боломжтой гэдгийг ойлгосон. Ажил гэдэг ойлголт нь ажил үүргийн цуглуулга болсон бөгөөд өөр хоорондоо холбоотой байх шаардлагагүй.

Өдгөө бид танин мэдэхүйн хувьсгалд хурдацтай шилжихийн хэрээр бид хүн машин хоёрын хамтын ажиллагааг бий болгохын тулд ажил хөдөлмөрийг дахин загварчлах, асуудал шийдвэрлэх болон хүний харилцааг удирдахын тулд ажил хөдөлмөрийн талаарх ойлголтоо өөрчлөх өөрчлөлтийг дахин хийх шаардлагатай болж байна. Технологи ажил үүргээ хэрхэн зохицуулах арга замыг аль хэдийн өөрчилж эхлээд байна: Жишээлбэл робот, роботын үйл явцыг автоматжуулалт нь үйлдвэрлэл болон томоохон дэлгүүрүүдийг өөрчлөөд байна. Мөн дижитал технологиуд нь хязгаарлагдмал хил хязгаарыг даван туулах болон ажил үүргээ хуваарилахад ажилтнуудад тусалж байна.

Дэлгэрэнгүйг: "DIGITAL HR" Хүний нөөцийн менежерүүдийн хөгжлийн хөтөлбөрөөс


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.