Шилдэг менежерүүд авъяас чадварыг хэрхэн хөгжүүлдэг вэ?

2020/01/16 Админ 3157 0 сэтгэгдэл

           

               Менежерүүд багаа үр дүнтэй удирдан чиглүүлэхийн тулд авъяас чадварын менежментийг өөртөө бий болгох  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хамгийн сайн менежерүүд ажилчдынхаа авъяас чадварыг нээж илрүүлдэг шилдэг агентууд  гэж хэлж болно.

Гэхдээ ажилчдынхаа чадварыг нээн илрүүлэгч агуу агент байна гэдэг тийм ч амар биш. Энэ нь та биднийг илүү нээлттэй сэтгэж, түгээмэл хэрэглэгддэг ч хуучирсан арга барилаар хүний нөөцөө бүрдүүлдэг байдлыг таслан зогсоохыг шаарддаг.

Ихэнх компани байгууллагынхаа соёлд тохируулан ажилтан авах гэсэн түгээмэл хандлагатай байдаг. Энэ хандлага нь компаний олон ургалч байдлыг сулруулдаг ба бүтээлч байдал, инновацийн хөгжилд саад болдог.

Үүний зэрэгцээ, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх “шилдэг” арга гэж байдаггүй ч өнгөрсөнд бидний итгэж байсан аргаас илүү сайн арга гэж бий. Тэрхүү алхмуудыг багцалсан “ авъяас чадварын менежмент”-д баримтлах 6 зарчмыг хүргэж байна.

1. Нэг алхмын цаадахыг харах

Ажлын ярилцлагын явцад “Та өөрийнхөө ирэх 5 жилийн ажлын төлөвлөгөөг хэлнэ үү?” Эсвэл “5 жилийн дараа та өөрийнхөө зорилгын хаана нь явж байх вэ?” гэх мэт асуултыг асуудаг ч хүмүүсийн цөөн хувь нь л өөрөөсөө ирэх 5 жилийн “авъяас чадварын” төлөвлөлт маань юу билээ гэж асуудаг байна.  Харин нөгөө талаасаа ихэнх удирдагчид тухайн цаг үедээ ямар төрлийн авъяас чадвартай хүн хайж буйгаа мэдэж байдаг. Гэвч цөөн тооны удирдагчид л шинээр авч буй хүнээ байгууллагынхаа урт хугацааны бодлого төлөвлөлтөд  хэрхэн нөлөөлөхийг бодсон байдаг. Иймд та хаашаа явахаа мэдэж байгаа бол түүндээ чиглэсэн авъяас, чадвар, туршлагатай хүнийг ажилд авах хэрэгтэй.

2. Зан чанарт төвлөрөх

Дэлхийн Эдийн Засгийн Форумын таамаглаж буйгаар өнөөгийн ажлын 65% нь 15 жилийн дараа байхгүй болно. Хэдийгээр бид ирээдүйд ямар ажил үлдэхийг таах боломжгүй ч тэнд ажиллах ажилчид нь гүйлгээ ухаантай, сурах арга барил сайтай байх зэрэг хувь хүний суурь мэдлэг чадвараар бүрэн тоноглогдсон байх нь тодорхой. Түүнчлэн, авъяас чадварыг тодорхойлох  үндсэн хүчин зүйлсүүд нь хиймэл оюун ухааны дэлгэрэлтээс илүү чухал болж байна.

3. Айлаас эрэхээр авдраа уудал

Байгууллагууд зарим тохиолдолд дотооддоо илүү чадвартай хүний нөөцтэй байсан ч гаднаас ажилтан хөлслөн авах нь бий. Судалгаанаас үзхэд байгууллага гаднаас ажилтан авах нь дасан зохицох хугацаа шаардахаас гадна, өөрийн хүслээр болон бусдын нөлөөтэйгөөр ажлаас гарах байдлыг нэмэгдүүлдэг мөртлөө дотооддоо ажиллаж байгаа хүнээсээ шинээр орж ирсэн тухайн хүн илүү цалин авдаг. Тийм учраас ажилтан авахдаа эхлээд байгууллага дотроосоо чадварлаг нэгнийг  хайж үзэх хэрэгтэй. Дотроосоо сонгогдсон ажилтан  дасан зохицох, амжилт үзүүлэхдээ илүү хурдан. Байгууллагынхаа соёл, удирдлагынхаа бодлогыг илүү сайн ойлгодог.  Тэд компанидаа үнэнч, тууштай хандах хандлагатай байдаг.

4. Нэгдмэл байдлаар тооцоолох

Бид өөрсөд шигээ хүмүүсийг ажилд аваад эхлэхэд биднээс өөр түүхтэй, өөр нэмэлт ур чадвартай, өөрөөр сэтгэдэг  баг бүрдүүлэх боломжийг бууруулж эхэлдэг. Чадварлаг хамт олонтой баг бүрдүүлэх цор ганц арга бол танай багт байгаа хүмүүсээс өөр хүмүүсээр багаа бүрдүүлэх явдал юм. Гэхдээ үүндээ байгаагаа алхам алхмаар ахиулж, уламжлалт хэм хэмжээг эвдэхийг зорьдог хүмүүсийг авахыг санал болгож байна. Хэрэв та өөрсөдтэйгөө адил хэмжээний хүмүүсийг ажилд авсаар байвал үйл ажиллагааны хөдөлгүүр өөрчлөгдөхгүй байх магадлалтай. Олон янзын чадвартай, санал бодолтой ажилчидтай  компаниуд санхүүгийн хувьд илүү сайн үр дүнд хүрэх хандлагатай байдгийг бид бүгд мэднэ.

5. Ганц тоогоор бус олон тоогоор бодох

Авъяас чадварын талаар хувь хүний үүднээс бодохоос илүүтэйгээр баг хамт олныхоор бод. “энэ хүмүүс бие биенээ нөхөж чадах уу?, функционал болон сэтгэл зүйн үүрэг нь багийн хэрэгцээнд нийцэж байна уу?” зэрэгт анхаарч үзээрэй. Агуу баг, хамт олны хувьд хувь хүн тус бүр тодорхой үйлдлийг гүйцэтгэх үүрэгтэй, бүгд бусдаасаа ялгаатай ч, систем нь түүний нэгжийн нийлбэрээс илүү их үүрэг гүйцэтгэдэг нэгэн цул эрхтэн шиг байдаг.  Чадварыг тодорхойлогч агентийн хувьд менежерүүд  нь  багууд амжилтанд хүрэхийн тулд "миний өмнө бид" гэсэн хандлагыг дагаж мөрдөх ёстой гэдгийг мэддэг.

6. Хүмүүсийг сайжруулах

Багийнхан тань хэчнээн чадварлаг байсан ч хамаагүй тэднийг шинэ хэлбэрээр өсч хөгжихөд нь туслах хэрэгтэй. Ажилтан хэчнээн их бэрхшээлтэй байгаагаас үл хамааран та тэднийг зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэх үүрэгтэй. Менежер бол өөрөөр дасгалжуулагч. Тэр бол хамтрагчдынхаа алдаа дутагдлыг олж хараад хамт сайржуулахыг боддог, гүйцэтгэл муутай ажлыг илрүүлэх чадварыг эзэмшсэн нэгэн юм. Ирээдүйг төсөөлж өөрт шаардлагатай чадварыг олж, ажилд авсан байх нь танай багт байгаа хүмүүс олон жилийн турш хамт байж,жилээс жилд үнэ цэнэтэй хөрөнгө хэвээр үлдэх болно.

Эцэст нь хэлэхэд, агуу менежер байх нь, өргөн утгаараа авъяас чадварын асуудалд тун сайн шинжээч байх тухай юм. Энэхүү үйл явцын хамгийн чухал хэсэг бол ажилчдынхаа чадавхи, чадварын тухай бодохоо хэзээ ч зогсоож болохгүйд оршино.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.