Брэнддээ тохирох соёлыг бий болго

2019/12/24 Админ 2625 0 сэтгэгдэл

 

         Хэрэв та компанидаа “сайн” соёл тогтоох зорилго тавьсан бол энэ нь хэт явцуу зорилго юм.  Үнэнч шударга байдал, багийн ажиллагааг эрхэмлэдэг компани байснаар бусдаас нээх ялгараад байхгүй. Хэрэв та өөрийн компанийг бусдаас ялгаруулахыг хүсч байгаа бол ажилчдынхаа хандлага, зан үйлийг төлөвшүүлэх өвөрмөц соёлыг тодорхойлох хэрэгтэй. Энэхүү өвөрмөц соёл нь хэн бүхний дотоод хүсэл эрмэлзлээс ч давдаг зүйл байдаг. Компаниуд үйлчлүүлэгчдээ болон бусад оролцогч талууддаа хэрхэн өөрийн компани, брэндийн онцлогийг хүлээн зөвшөөрүүлэхээс шалтгаалж үүнийг хийх хэрэгтэй. Хэрэв танай компанийн соёл тэрхүү онцлогоор бүрэлдэн тогтсон бол танай ажилчид брэндийн амлалтын дагуу шийдвэр гаргах, арга хэмжээ авах магадлал өндөр байдаг. Компанийн соёл, брэнд хоёрын холбоо хамаарлыг бий болгоход багагүй ажил шаардана. Гэхдээ та өөр өөр брэндийн төрлүүдийг харьцуулан үзэж аль нь танай компанид тохирох вэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Брэндийн төрлүүд гэдэг нь өрсөлдөөний дунд байр сууриа тодорхойлохын тулд  стратегийн ижил чиг шугам эсвэл ойролцоо байр суурь баримталдаг брэндийн ангиллууд юм. 

 

Эдгээр брэндийн зарим төрлүүд хоорондоо давхцаж байгаа бөгөөд зарим шинж чанарууд нь бүх брэндүүдэд хамаарагддаг. Жишээлбэл, бүх брэндүүд сайн үйлчилгээг санал болгох ёстой. Гэхдээ үйлчилгээний брэндийн төрөлд багтсан брэнд нь хэрэглэгчийн халамж, үйлчилгээг юунаас ч илүү эрхэмлэж дээд зэргээр хангадаг. Тэр ч байтугай стратеги, үйл ажиллагаа, хэрэглэгчийн ашгийн талаар санал бодлыг бүгдийг нь гайхалтай үйлчилгээгээр ялгаж төвлөрүүлж чаддаг.

Зах зээл дэх тодорхойлогдох цэг гэдэг нь танай брэндийн харьцангуй байр суурь эсвэл үйлчлүүлэгчдэдээ брэндээ хэрхэн ойлгуулахыг хүсч буй стандарт юм.

Брэнд ба гол үнэлэмж

Та ямар төрлийн брэндтэйгээ эсвэл бий болгохоо мэдсэн бол үүний дараагаар гадаад болон дотоод соёлыг уялдуулах дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Энэ нь шаардлагатай соёлын төрлийг тодорхойлох явдал юм. Өөр брэндийн төрлүүд нь өөр өөр соёлын төрлүүдээр дамждаг. Жишээ нь та өөрийн брэндийг эрс шинэчлэгч байр суурьтай байлгахыг хүсч байгаа бол эрсдэл үүрэгч соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй ба ингэснээр ажилтнуудаа зоригтой алхам хийх, зах зээлийн уламжлалт үзэл баримтлалыг эвдэхэд бэлэн байлгах хэрэгтэй. 

Ингээд та хүссэн соёлоо төлөвшүүлэхэд шаардлагатай гол үнэлэмжүүдийг тодорхойлох ёстой. Танай компанид ажилладаг бүх хүмүүсийн сэтгэхүй, зан төлөвийг тодорхойлсон нэн шаардлагатай, тогтвортой зарчмууд нь танай соёлын үндэс буюу гол үнэлэмж болно.

Дараах ангиллуудыг зохих ёсоор нь ашигласнаар та ажилтнуудынхаа хандлага, үйл ажиллагааг хэлбэржүүлэх боломжтой. Мөн та гол үнэлэмжийнхээ төрлийг мэдсэнээр соёлынхоо бусад талыг зохиож, бэхжүүлж, хөгжүүлж болно.

Байгууллагын үнэлэмжүүдийг брэндийн төрлөөр нь ангилан харьцуулбал:

Эрс шинэчлэгч брэнд: Өрсөлдөөн, ялгарал, эрсдэл даах

Ухамсартай брэнд: Зорилготой, өндөр хариуцлагатай, ил тод байх

Үйлчилгээний брэнд: Халамж, даруу байдал, мэдрэмжтэй

Инновацлаг брэнд: Шинэ бүтээл, туршилт, тасралтгүй сайжруулалт

Үнэ цэнэтэй брэнд: Хүртээмжтэй байдал, шударга байдал, прагматизм

Гүйцэтгэлийн брэнд: Амжилт, давуу тал, тууштай байдал

Тансаг зэрэглэлийн брэнд: Дээд зэрэглэл, ялгарал, байр суурь

Загварын брэнд: Дизайн, сэтгэлгээ, бүтээлч байдал

Туршлагын брэнд: Үзвэр үйлчилгээ, таашаал, өвөрмөц байдал

Та эдгээр утгуудыг өөрийн байгууллагын өвөрмөц үнэлэмжийг боловсруулах эхлэлийн цэг болгон ашиглах улмаар нутагшуулах хэрэгтэй.

Эцэст нь танай байгууллагын соёл танай брэндийн дүр төрхийг тод илэрхийлсэн байх нь чухал.  Мөн нэг зүйлийг сануулахад байгууллагад цор ганц брэндийн төрөл гэж байдаггүй шиг тэдэнд тохирох цор ганц соёл гэж байхгүйг санаарай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.