Амжилтад хүрч чадахгүй байгаа 4 шалтгаан

2019/12/16 Админ 4127 1 сэтгэгдэл

 

                   Шинэ он гарахад хүн бүхэн л ажил, амьдрал, амжилтаа шинэ түвшинд гаргахаар сэтгэл санаагаа бэлтгэдэг. Одоо л жинхэнэ үзүүлээд өгнө гэсэн бодолтойгоор эхлүүлээд нэг мэдэхэд л хавар зун өнгөрчихсөн байх нь олон. Эргээд харвал бид бүгд л хэрхэн амжилтад хүрэх вэ гэдэг асуултын хариуг олохоор ихэнх цагаа зарцуулсан байдаг. Гэвч “Би яагаад амжилтад хүрч чадахгүй байна вэ?” гэдэг асуултыг өөрөөсөө асуудаг хүн цөөхөн. Тэгвэл судлаачид амжилтад хүрч чадахгүй байгааг илэрхийлэх 4 шалтгааныг нэрлэсэн байна.

  1. Хийж чадна, хийх ёстой гэдгээ мэднэ. Даанч хийдэггүй

Хувь хүний хөгжил, амжилт, өөрчлөлт гэх үгсийг сонсоод илүү анхаарч төвлөрдөг хүмүүсийг та мэдэх байх. Эсвэл та ч тэдний нэг байж магадгүй. Амжилтын тухай ном, семинар, ишлэлүүд, хүмүүсийн гайхалтай түүхүүдийг урам зориг дүүрэн ярьдаг ч гэлээ харамсалтай нь бодит амьдралдаа нэг л сэтгэл дундуур, ажилдаа дурладаггүй, амжилтыг мөрөөддөг ч хүрч чаддаггүй хүн олон. Цаашдаа өөрийн мэдэлгүй дараагийн шилдэг борлуулалттай ном, лекц, намтруудад шунасаар л. Уншаад, сонсоод мэдчихвэл амжилт биднийх болохгүй. Иймд өөрийгөө шах.

  1. Хамгийн эхний бөгөөд гол алхмаа үл тоодог

Хэрхэн амжилтад хүрэх талаар өөрийн мэдэх бүх зүйлсээ цаасан дээр бич.

Танд энэ санал улиг болсон жирийн үгс шиг л санагдаж байна уу? Та хэрхэн яаж өөрийгөө хөгжүүлж амжилтад хүрэх талаар хангалттай их мэдлэгтэй. Үнэхээр их шүү. Та сурсан, мэдсэн, үзсэн зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхгүй байна л гэсэн үг. Хэрхэн яаж амжилтад хүрэх талаар өөрийн мэдэх бүх зүйлсээ  цаасан дээр бич.  Хэдийг нь та хэрэгжүүлж чадаж байна? Бага багаар нэгээс эхлээд өөрийн зорилгодоо үнэнч байгаарай.

  1. Хэтэрхий олон зүйлд нэг зэрэг анхаарлаа төвлөрүүлдэг

Бүх зүйлийг мэддэг, бүгдийг чаддаг байхыг хүсч олон зүйлийн араас хөөгөөд л явж байна уу? Нэгэн зэрэг олон зүйлийн араас хөөсөн хүн нэг бол замын дундаас шантраад бүгдийг орхидог. Аль эсвэл нэгийг нь ч сайн хэрэгжүүлж чаддаггүй. Тиймээс та яг юу хийхийг, юу сурахыг бас хэрэгжүүлэхийг хүсч байгаа зүйлсээ жагсаан бичээд дэс дараалалд нь оруул. “Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог” хэмээх сургааль бидэнд бий.

  1. Алдааг зогсоодоггүй

Хэрхэн яаж үүнээс илүү дээр байх вэ гэж үргэлж өөрөөсөө асууж ирсэн бол одоо харах өнцгөө өөрчилж үз. Би юу хийхээ болих хэрэгтэй вэ? Миний муу зуршил юу вэ? Амжилтаас хойш татаж байгаа үзэл санаа эсвэл хандлага тэр ч бүү хэл хэн нэгэн надад бий юу? гэх асуултуудыг өөрөөсөө асуу. Зөв дадал зуршил, мэдлэгийг олж өөрийгөө хөгжүүлэхэд зүтгэсэн ч муу сөрөг дадлуудыг арилгаагүй цагт байрнаасаа хөдөлж чадахгүйг санаарай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [64.119.21.132] 2019/12/16
yag l bi iim bgad bn
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.