Менежерийн бүтээмжийг дээшлүүлэх хамгийн эхний 5 алхам

2019/10/28 Админ 4575 0 сэтгэгдэл

 

   Цаг хугацаанаасаа үргэлж түрүүлж, өндөр амжилт араасаа дагуулдаг менежерүүдийг та мэдэх үү?

Энэ нь бидний бүтээмжтэй л холбоотой.

“Бүтээмж гэдэг бол байршил, үйлдвэрлэл, ажил мэргэжлээс үл хамааран хэн бүхэнд тулгардаг бэрхшээл” хэмээн MIT-ийн Бизнесийн сургуулийн нэгэн профессор хэлсэн байдаг.

Тэрээр зарим хүмүүс яагаад бусдаас илүү бүтээмжтэй байдаг талаар нэгэн судалгаа хийжээ.

Тус судалгааны үр дүнд дараах зөвлөмжийг гаргасан байна.

Уг 5 зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй л бол та өөрөөсөө амжилт бүү шаард.

Үндсэн ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхдээ: Орой бүр маргаашийнхаа чухал ажлыг бичиж сур. 

Ажлын хэт ачааллыг удирдахдаа: Том төслүүдийг жижиг алхам болгон хуваагаад нэг алхмаас эхэл.

Хамтран ажиллагсдадаа дэмжлэг үзүүлэхдээ: Ямар ч уулзалтыг 40 минут ба түүнээс бага хугацаагаар хязгаарлаж, төгсгөлд нь дараагийн алхмуудыг тодорхой зааж өгч бай. Багийнхаа хамт амжилтын хэмжигдэхүүнээ тодорхойл.

Шинэ технологийг туршиж үзэхдээ: Баг хамт олныхоо ажлыг хөнгөвчлөх шийдлийг л таашаа. Зарим шийдэл танд амар мэт эсвэл өөр салбарынханд амар байв ч  танай багийнханд төвөг удаж байвал бүү ашигла.

Үр дүнг хэмжихээс  илүү үр дүнг бий болгох аргыг ашигла: Мэдээж үр дүнгээ хэмжих нь зөв. Ихэнх менежерүүд хүмүүсийг удирдаж байхдаа үр дүнг үргэлж хэмждэг. Гэхдээ, зарим нь үр дүн нэмдэг хүмүүсийг идэвхигүй болгох замаар бүтээмжийг өөрөө ч мэдэлгүй бууруулж байдаг. Жишээ нь, "очир алмаазан зүсэгч"-ийг 15 минут тутамд хичнээн чулуун хэрчсэнээ тайлагнахыг шаардах нь түүний анхаарлыг сарниулах замаар үр ашгийг нь бууруулж буй явдал юм.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.