Шилдэг үйлчилгээ үзүүлэх шалгарсан 6 арга

2019/10/14 Админ 2692 1 сэтгэгдэл

 

1. Үргэлж таны буруу

     Тйим ээ! Үргэлж үйлчлүүлэгчийн зөв. Олон үйлчлүүлэгчтэй харилцахад зөв шийдвэрлэж чадаагүй асуудал, "хэцүү" үйлчлүүлэгч гарч ирдэг. Таны зөв, үйлчлүүлэгчийн буруу гэдэгт итгэлтэй байвал үйлчлүүлэгчдэд хэзээ ч таатай санагддаггүй. Бодит байдал дээр үйлчлүүлэгчийн үргэлж зөв байдаггүй. Ийм тохиолдолд та тэдэнтэй санал нийлэхгүй байсан ч маргаан гарахаас зайлсхий. Байр суурийг нь хүндэтгэн тэдний хүслийг хангахын тулд хичээж ажиллах хэрэгтэй гэдгийг санаарай.

2. Харилцагчийн үйлчилгээг борлуулалтын суваг гэж андуурч болохгүй

     Хэрэв хүмүүс худалдаа үйлчилгээний явцад нэг зүйлийг үзэн ядаж байгаа бол тэд борлуулалтын ярианы оронд тусламж авахыг л хүсэж байдаг. Иймд борлуулалтын яриаг харилцагчийн үйлчилгээнээс хол байлга. Харин тухайн асуудлыг шийдэхийн оронд өөр бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлагатай гэсэн бол түүнийг хий.

Үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээ нь өөрийн бизнесийн хэрэгцээг бус харин үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэсэн байх ёстой. Таныг хувийн ашгаа өөрөөс нь түрүүлж тавьдаг гэж үйлчлүүлэгч ойлговол тэдэнд танай компани таалагдахгүй байх болно. Зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авахаас нь өмнө гарч болох асуудлыг ойлгуулж байх хэрэгтэй.

3. Харилцагчаа боловсруулахгүйгээр та ялахгүй

     Хэрэв танай талбар маш хурдан хөгжиж, өөрчлөгдөж байгаа бол, танай үйлчлүүлэгчдийн ихэнх нь шинэ дэвшлийг олж аваагүй байх магадлалтай. Хамгийн сүүлийн үеийн технологийг дагаж мөрддөггүй хүмүүст дэлгүүр хэсэхэд ойлгомжгүй зүйл олон гардаг. Хэрэв та тэдэнд бүх зүйл хэрхэн ажилладаг болохыг ойлгуулж, танд итгэх итгэлийг өсгөхөд нь туслах юм бол энэ нь үйлчилгээний амжилт юм. Зарим салбарт гарын авлага, заавар видео гэх мэт үнэгүй сургалт явуулах нь зүйтэй байдгийг тооцоол. Хэрэглэгчдэдээ мэдлэг олгохын зэрэгцээ үнэ цэнийг бий болгох үүднээс үнэгүй бэлэг барих нь маш сайн арга юм.

Үйлчлүүлэгчдэд маш сайн үйлчилгээ үзүүлэх нь ихэнхдээ борлуулалтаа өсгөхөд хүргэдэг!

4. Боломжтой бол тийм гэж хэл

     Тусламж хэрэгтэй үед ямар ч зүйл хийж чадахгүй гэж хэлэхэд хүмүүс дургүй байдаг. Тэдний хүсэлт таны санал болгож буй үйлчилгээнээс давж гарсан ч “тийм” гэж хэлж тэдэнд туслахыг хичээх хэрэгтэй. Тэдний сэтгэл ханамжийн төлөө бага зэрэг хичээх нь тэдний сэтгэл зүрхэнд үлдэх болно. Дараагийн удаа тэд өөрсдөд нь тулгарсан бэрхшээлд тусалсан хүнээр үйлчлүүлэхээр буцаж заавал ирдэг.

Хэрэв та үйлчилгээний албаны дарга нь бол үйлчлүүлэгчдийнхээ төлөө юу хийж чадах, юу хийх боломжгүй гэдгийг бусдаас илүү сайн мэддэг. Харин танай багийн гишүүд тийм ч сайн мэдэхгүй байж магадгүй. Тиймээс та бэлтгэлийн явцад эдгээр хувилбаруудыг багтаах хэрэгтэй бөгөөд хэрэв тэд ямар нэгэн зүйл дээр эргэлзэж байвал тэдэнд ойлгуулж зааж өг.

5. Үйлчлүүлэгчийнхээ амжилтаар бахархдаг гэдгээ мэдэгдээрэй

     Харилцагч бүрдээ нэг бүрчлэн анхаардаг гэдэгт итгүүлэхийн тулд тэдний амжилтыг үнэлдэг гэдгээ тэдэнд мэдэгд. Цахим шуудангаар иймэрхүү зүйлийг бичих зэрэг энгийн зүйлээс эхэл. Өөр нэг сайн арга бол тэдний нэрийг ашиглан танай үнэ цэнэтэй үйлчлүүлэгч болохыг баталгаажуулах явдал юм. Та үүнийг чин сэтгэлээсээ хэлж байгаарай, хэтрүүлэхгүйн тулд маш болгоомжтой байх хэрэгтэй, эс тэгвээс энэ нь эсрэгээрээ нөлөөлж магадгүй юм.

Тэдэнтэй холбоо тогтоож, тэдний бизнесийг үнэлж байгаагаа харуулж, жинхэнэ харилцаа бий болгох нь өрсөлдөөний талбарт танд илүү боломж олгоно.

6. Хүлээлтээс дав

     Боломж гарах бүрд "нэмэлт миль" яваад, үйлчлүүлэгчийн бодож байснаас давж гараарай. Хэрэв та үйлчлүүлэгчдээ үйлчилгээгээ гайхшруулж чадвал тэд таны бизнест удаан хугацаагаар үлдэх магадлал өндөр.

Гэхдээ тэд хаантан мэт байхыг хүсэхгүй. Ердөө л бага зэрэг онцгой байлгах хэрэгтэй.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.131.226.182] 2019/11/06
Үйлчилгээний стандартын сургалт явуулдаг уу?
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.