Ятгах ярианы гол түлхүүр нь амьсгалаа зөв хуваарилах гэдгийг та мэдэх үү?

2019/10/02 Админ 3185 0 сэтгэгдэл

 

     Яагаад яг нэг ижил зүйлийг ярьж буй хоёр хүний нэг нь л сонгогддог талаар та өмнө нь бодож байсан уу? Ихэвчлэн энэ нь бидний хэрхэн ярьж, хэрхэн сонсогдож буйгаас шалтгаалдаг.

Хэн нэгний сандарсан эсвэл өөртөө итгэлтэй эсэхийг бид сонсоод л мэддэг. “Надад хэлэх зүйл байна аа.?” гэж өөртөө маш итгэлтэйгээр хэлэх, эелдгээр болгоон хэлэх хоёрын хооронд цохилтын ялгаа байна. Тэгвэл үйлчлүүлэгчтэйгээ харилцахдаа ажилтнууд аль дуу хоолойг ашиглах нь зөв бэ?  

 Эхний хувилбар нь дээрэнгүй (асуулт шиг), нөгөөх нь аядуу (төгсгөл нь зөөлөн) сонсогддог. Эдгээр бэрхшээлүүд эрэгтэй эмэгтэй илтгэгчдэд аль алинд нь ч тохиолдож болно. Гэхдээ үүний шийдэл нь илүү гүнзгий амьсгаа юм. (Илүү гүнзгий хоолойтой хүмүүс бизнес, улс төрд илүү их амжилтад хүрдэг гэсэн сонирхолтой судалгаа ч бий.)

Ингээд илтгэл танилцуулахдаа хамгийн зөв амьсгалах аргаас танд хүргэе.

1. Зохимжит поз

     Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад гараа дээш өргө. Одоо гүнзгий амьсгаа ав. Амьсгалаа гаргах зуураа гараа аажуухан буулга. Мөр болон чих тань нэг шулуунд байхыг сана.

2. Гүн амьсгаа

     Нэг гараа цээжиндээ, нэг гараа гэдсэн дээрээ тавь. Аль гар хөдөлж байгааг анзаарч гүнзгий амьсгаа ав. Ихэнх хүмүүсийн цээж хөдөлдөг. Гэвч амьсгаа авах үед цээж бус гэдэс хөдлөх нь зөв юм. Дараа нь амнаасаа бөмбөлөг гаргах мэт аажмаар гадагшлуул.

Асуудалтай байна уу? Тэгвэл “ханын суулт” хийж үзээрэй. Үүнийг хийхдээ: нуруугаа хананд нааж хөлөө бага зэрэг нугалж байгаад амьсгал. Энэ нь цээжинд бус хэвлийдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Хэрэв толгой эргэж байвал зогсоогоорой. Өвдөх ёсгүй зүгээр л өөр санагдах ёстой тул бага багаар хийж хэвш.

3. Амьсгалах зуураа ярь

     Та амьсгалаа зөв авч сурсан. Одоо амьсгалаа гадагшлуулахдаа бөмбөлөг гаргахын оронд ярьж эхэл.  Амьсгал өгүүлбэрт таардаг байх хэрэгтэй. Харин дараа нь ярьж байхдаа аажмаар амьсгалах дасгалаа хийж сур. Эхлээд аажмаар тоолохдоо дасгалаа хийж үзээрэй.

1...2...3...4...5... Дараа нь,

Сайн уу миний нэр...

(Гэхдээ гэдсээ бүү март)

4. Утастай дасгал хий

     Өөр хүн таны хоолойн өөрчлөлтийг сонсохоос өөрөө сонсох нь амархан бөгөөд үр дүнтэй. Иймд эхлээд өөрийн энгийн амьсгалаар өөрийгөө танилцуулж утсандаа бичиж ав. дараа нь амьсгалын зөв техникийг ашиглан туршаад үзээрэй.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.