Цалин хөлсийг ил тод байлгах чиглэлээр компаниудын хийж буй алхмууд

2019/09/12 Админ 3101 0 сэтгэгдэл

 

Ажлын орчинд цалин үргэлж нууц сэдэв байж ирсэн. Ажил олгогчид ажилтнуудынхаа цалингийн мэдээллийг ил тод болгох нь хэрүүл тэмцэл өдөөж, ажилтнуудтайгаа тохиролцох чадварыг нь сулруулж, өрсөлдөгчид авьяастай ажилтнуудыг нь хулгайлахад хүргэж гэж эмээдэг.

Гэтэл цалин ил тод байх нь энэхүү аюулуудаас илүү давуу талуудтай байдаг. Цалин ил тод байх нь ажил горилогчид хүлээлтийг нь эхнээсээ тодорхой болгож, буруу мэдээлэлтэй ажилд орсоны улмаас сэтгэлзүй нь унах, ажлаас гарах зэргийг багасгадаг. Цалин ил тод биш бол хүмүүс хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж чадаагүй гэж бодох хандлагатай байдаг.

 Хамгийн гол нь цалин ил тод байснаар хүмүүсийн нас, хүйс гэх мэтээр ялгаварлалгүй шударга хөлс өгч байгааг харуулж, ажилтнуудын дунд итгэлцэл сайжирдаг.

Цалин хөлсний мэдээллийг ил тод байлгахаас эмээдэг шалтгаанууд

Цалин хөлсний мэдээллийг ил тод байлгадаггүй хамгийн гол шалтгаан нь ажилтнуудын дунд атаа жөтөө ихсэх вий гэхээс эмээх явдал байдаг. Компаниуд ажилтнууд нь цалингийн дээд хэмжээг асуугаад өөрсдөө түүнийг авахгүй байгаадаа сэтгэлээр унаж магадгүй гэдэгт санаа зовдог.

Хүний нөөцийн мэргэжилтнүүд цалин тодорхой байх нь ажилд авах үедээ тохиролцоход хялбар болгодог гэдэг.

Цалин хөлсийг ил тод байлгах чиглэлээр компаниудын хийж буй алхмууд

PayScale, Glassdoor, Linkedin зэрэг цахим хуудсуудад хүмүүс авдаг цалингаа тавьдаг болж байгаа учир компаниуд цалингийн мэдээллээ өөрсдөө хуваалцдаг болж байна.

Өнөөгийн байдлаар хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 27% компани нь цалингийн мэдээллээ ил тод тавьдаг гэж хэлж байна. Энэхүү 27%-ийн 67% нь ажилтныг ажилд авах явцдаа, 59% нь ажилтан болсоны дараа, 48% нь олон нийтэд мэдээлдэг ажээ. Цалин ил тод байх хандлага хүчээ авахын хэрээр энэ тоонууд нэмэгдэх нь гарцаагүй юм. 

Цалин хөлсөө ил тод болгох чиглэлээр хийх 7 алхам

Алхам 1. Цалингийн сүлжээгээ эргэж хар

Алхам 2. Хэр зэрэг ил тод байх вэ гэдгээ шийд

Алхам 3. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонс

Алхам 4. Цалин урамшуулал олгоход тавигдах тодорхой шалгуурууд тавь

Алхам 5. Цалингийн асуудлыг ажилтанд зөв хэлэх чадварт менежерүүдээ сурга

Алхам 6. Жил жилээр аажмаар шилж

Алхам 7. Дүрэм журмаа сайтар ойлгуулж сурталчил

Дэлхий даяар цалингийн ил тод байдлыг чухалчилж буй байдал

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.