Технологийн хөгжилтэй уялдаад ажлын байр илүү уян хатан нөхцөл рүү шилжиж байна.

2019/09/11 Админ 2804 0 сэтгэгдэл

 

Өнөө үед өөр тивд буй ажлын хамтрагчдаа мессэж илгээх, дэлгүүрт юм худалдаж аваад тооцоогоо хийх гэж дугаарлаж байхдаа ажлын холбогдолтой цахим шуудан илгээх, ажил дээр хийх толилуулгаа гэртээ цайгаа уучихаад хийх нь энүүхэнд болсон.

Технологийн улмаас ажил гэдэг уламжлалт ажлын байр, ажлын цаг гэдэг ойлголтоос давсан ойлголт болсон. Ажилтнууд өөрсдийн хүссэн газраасаа, хүссэн цагтаа ажил эрхлэх боломж, уян хатан байдлыг хүсдэг болсон. Ингэснээр тэд ажил, амьдралын тэнцвэрээ хадгалахыг хүсдэг.

Өдгөө ажил горилогчид аль нэг ажлыг сонгохдоо уян хатан ажлын байр эсэхийг хамгийн эхэнд анхаардаг болсон. Уян хатан байдал нь бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын байрны эргэцийг багасгадаг ч хамтран ажиллах, байгууллагад харьяалагдах мэдрэмж үүсгэх тал дээр бага зэрэг асуудалтай байдаг.

Уян хатан ажлын байр бий болгох чиглэлээр тэргүүлэх салбарууд

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нилээд нь уян хатан ажлын байр бий болгосон гэдэг ч бүх салбарт тийм байдаггүй.

Заавал тогтмол цагаар ажиллах шаардлагатай, зайнаас ажиллах боломжгүй ажлууд гэж байдаг. Жишээлбэл үйлдвэрийн ажилтан, мэс заслын эмч зайнаас юмуу хүссэн цагтаа ажиллаж болдоггүй бол программч ингэж ажиллах боломжтой.

Технологийн салбар уян хатан ажлын байртай байж болох бол үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт ийм боломж хомс байдаг.

Уян хатан ажлын байр бий болгоход туслах 6 зөвлөгөө

 

Зөвлөгөө 1. Ажилтнууд тань хэр зэрэг уян хатан ажлын байр хүсч буйг мэд

Зөвлөгөө 2. Хүний нөөцийнхнөөсөө өөр албадтай хамтран ажилла

Зөвлөгөө 3. Ажилтнуудаа технологи ашиглан холбогдох боломж олго

Зөвлөгөө 4. Уян хатан ажлын байрны талаарх дүрэм журмуудаа танилцуул

Зөвлөгөө 5. Удирдах ажилтнуудаа уян хатан албан тушаалтнуудыг удирдахад сурга

Зөвлөгөө 6. Уян хатан ажлын байрныхаа тал дээр уян хатан бай

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.