
Зөөлөн ур чадвар үргэлж чухал байсан бөгөөд өнөө үед илүү чухал болж байна. Автоматчлал, хиймэл оюун ухаан хөгжсөнөөр хүн амжилт гаргахад хатуу ур чадвар буюу мэргэжлийн ур чадвар хангалтгүй болж байна.
Зөөлөн ур чадварын үнэ цэн нэмэгдэж байгаа ч компаниуд түүнийг хэмжих аргаа мэддэггүй. Компаниуд чадварлаг ажилтныг ажилд авах стратегиа өөрчлөхийг хүсч байвал зөөлөн ур чадварыг илрүүлж, авах аргаа өөрчлөх хэрэгтэй.
Linkedin-ий зан үйлийн өгөгдлийн судалгаагаар компаниудад хамгийн хэрэгтэй зөөлөн ур чадвар нь бүтээлч сэтгэлгээ болоод байна. Хүмүүс бүтээлч сэтгэлгээг дизайн, урлагтай холбох гээд байдаг ч энэ нь бүх албан тушаалд чухал ур чадвар юм. Бүтээлч сэтгэлгээ бол машинууд хийж чаддаггүй зүйл буюу асуудлыг цоо шинэ аргаар шийдэх байдал юм.
McKinsey компанийн судалгаагаа ч үүнийг баталдаг бөгөөд 2030 он гэхэд автоматжуулалтын улмаас компаниудад бүтээлч сэтгэлгээ маш их хэрэгтэй болно гэдэг.
Компаниудад шаардлагатай болох зөөлөн ур чадварууд
Амжилттай байхын тулд орчуулагчид хэлний чадвар, программистад код бичих чадвар хэрэгтэй байдаг. Иймэрхүү мэргэжлийн чадварыг үнэлэхэд амар байдаг учир чадваргүй хүнийг ажилд авахгүй байж чаддаг.
Харин зөөлөн ур чадварыг илрүүлэхэд хэцүү байдаг учир ажилд авсаны тэртээ хойно чадваргүйг мэдэх нь их байдаг. Тийм учраас ажилд авахдаа зөөлөн ур чадварыг үнэлэхийг чухалчилдаг. Хүний нөөцийн менежерүүд ярилцлагын үеэр тухайн хүний харагдах байдлаар үнэлдэг. Гэвч асуудалд ийнхүү хүртэхүйгээрээ хандах нь алдаатай байдаг бөгөөд зөөлөн ур чадварыг зөвөөр хэмжиж чаддаггүй.
Зөөлөн ур чадварууд чухал болж ирсэн ч тэдгээрийг хэмжих арга нь сүүлийн хэдэн арван жилд өөрчлөгдөөгүй. Компаниуд ярилцлагын үеэр асуулт асуух, биеийн хэлэмжийг унших аргыг ашигладаг. Зөв ашиглаж чадвал зан үйл, нөхцөл байдалтай холбоотой асуулт асуух нь үр дүнтэй байдаг ч ярилцлага өгч буй хүн урьдчилан давтах, ярилцлага авч буй хүний хувийн бодол орох тал байдаг.
Зөөлөн ур чадварыг шалгахад туслах 6 зөвлөгөө
Зөвлөгөө 1. Компанидаа хамгийн үнэ цэнтэй зөөлөн ур чадварыг тодорхойл
Зөвлөгөө 2. Тухайн албан тушаалд хамгийн хэрэгтэй ур чадваруудыг тодорхойл
Зөвлөгөө 3. Ажил горилогчдыг урьдчилан үнэлэхэд онлайн хэрэгслүүдийг ашигла
Зөвлөгөө 4. Ярилцлага авч буй хүний субьектив бодол санаа нөлөөлөхөөс зайлсхий
Зөвлөгөө 5. Ярилцлагын асуултуудаа стандартчил
Зөвлөгөө 6. Зөөлөн ур чадваруудтай эсэхийг мэдэхийн тулд асуудал шийдэх асуултууд асуу