Яагаад өөрийгөө БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХ ёсгүй вэ?

2019/09/02 Админ 3564 0 сэтгэгдэл

 

Хэзээ ч битгий өөрийгөө бусадтай харьцуул. Учир нь чи бол цор ганц.

Хүн бүр ямар нэгэн байдлаар өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж байдаг. Бусадтай өөрийгөө харьцуулснаар үзэн ядалт, бухимдал дургүйцэл, атаархал үүсдэг учраас аз жаргалыг үгүй хийж атаархлыг төрүүлдэг.

Өөрийгөө бусадтай харьцуулснаар өөрийгөө аль нэг байдлаараа дутмаг гэж үзэж, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг алддаг.

 

Өөртөө итгэх итгэлийн хамгийн том дайсан бол хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах явдал юм.

  1. Сонголтоо хүлээн зөвшөөр.

Өөрийгөө бусадтай харьцуулах үедээ өөрийн мэдлэг чадвар, сонголтоо хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг.  Харин сонголтондоо төвлөрч чадах юм бол нөгөө талаас хамгийн шалгарсан, өөрт тохирсон хувилбарыг олж чадна. Өөрийн нөхцөл байдал, давуу тал, зорилгодоо анхаарлаа хандуулаарай.

  1. Зорилгынхоо дагуу ажилла. 

Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулахын оронд жил, жил хагас, сарын өмнөх өөртэйгөө харьцуулж юу хийж гүйцэтгэсэн, ямар ололт амжилттай байгаагаа хараарай. Өөрийн алдаа дутагдалд өөртэй хариуцлага тооцож, ололт амжилтдаа талархах хэрэгтэй.

  1. Хэмжээ хязгаараа тогтоох. 

Бусадтай өөрийгөө харьцуулах үед хамгийн муу зүйл бол хэмжээ хязгаараа давж эхэлдэг. Хүмүүс ихэвчлэн өөрийн сайн байгаа зүйлдээ биш сайн болохыг хүссэн зүйлдээ цаг зарцуулдаг. Үүний оронд өөрийн хэмжээ хязгаарыг тогтоогоорой. Мэдээж хүмүүс таныг хязгаарлахыг хүлээн зөвшөөрч яасан ч болохгүй. Эхлээд тэднийг ойлгож, дараа нь үл тоо. Зарим тохиолдолд хамгийн шилдэг арга бол өөрийн дүрэм журмыг тогтоох явдал байдаг.

  1. Цор ганц гэдгээ хүлээн зөвшөөр.

Таны амьдралаас авсан бэлэг юу вэ? Юу таныг бусдаас онцгой болгодог вэ? Таны амьдралын зорилго бол өөрийн дуу хоолойг олж, дэлхийд ул мөрөө үлдээх явдал юм. Танд заяагдсан авьяас чадвар, амжилт, бэлэг, хувь нэмэр, үнэ цэнэ бүгдээрээ энэ дэлхийн танд өгсөн цор ганц гэх зүйл. Үнэхээр өөрийгөө хэн нэгэнтэй адилтгаж, харьцуулах хэрэг байна гэж үү!

  1. Бусдын туршлагаас суралц. 

Хэрэв мэдэхгүй гэдгээ ухамсарлаж байгаа бол шийдэл нь маш энгийн. Тэр зүйлийг хамгийн сайн мэддэг хүнээс суралцах. Бусдын амжилтад атаархалгүй тэднээс урам зориг ав.

  1. Үнэт цагаа хайрла. 

Өдөр бүр бидэнд 86,400 секунд бий. Бусадтай өөрийгөө харьцуулах цаг байна гэж үү?

  1. Амжилтаа тэмдэглэ. 

Өөрийн хичээл зүтгэлээр олсон жижиг ч хамаагүй амжилтаа тэмдэглэ. Дараагийн удаа илүү өндөрт хөөрөх болно. Амжилтад хүрэх бүрдээ бусадтай өөрийгөө харьцуулах завгүй байх болно.

  1. Та өөрийгөө хэрхэн өөрчилж чадах вэ?

Маш олон зүйл бидний хяналтаас гарч байгаа ч баттай мэдэх нэг зүйл байна: Бусадтай өөрийгөө харьцуулж, бусдын амьдралд анхаарал хандуулж хий дэмий цаг зав, энерги үрж байхаар өөртөө төвлөрөх хэрэгтэй.

  1. Харьцуулалт атаархлаар үржигддэг.

Та өөрийгөө бусадтай харьцуулах тутам илүү атаархан мэдрэх болно. Бүх зүйл хэцүү санагдаж, илүү их зовлон нэмэгдэнэ.

  1. Өөрийн хамгийн их хүсдэг зүйлээ бусдад өг.

Хэрэв өөрийн ажлаа үнэлүүлэхийг хүсэж байгаа бол бусдын ажлыг үнэлэх хэрэгтэй. Хэрэв амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол бусдыг амжилтад хүрэхэд туслах хэрэгтэй. Хүн бүрийн хийсэн үйл буцаж ирдэг. Яг л толины тусгал шиг.

Хэрэв та амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол харьцуулах ёстой цор ганц хүн нь ТА өөрөө.

Зорилготойгоо өөрийгөө харьцуул.

Үнэ цэнэтэйгээ өөрийгөө харьцуул.

Өмнө нь байсан өөртэйгөө өөрийгөө харьцуул


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.