Их мэдээлэл биш, зөв мэдээлэл хэрэгтэй.

2019/05/31 Админ 3648 0 сэтгэгдэл

 

“Их мэдээлэл” хэзээ ч хаана ч байдаг. Мэдээллийн 1 тэрбум гегабайтын урсгал зогсолтгүй урсдаг бөгөөд компаниуд хамгийн том, хамгийн их мэдээллийг цуглуулахын төлөө өрсөлддөг. Шинэ ч бай хуучин ч бай, том ч бай жижиг ч бай бизнесийн бүхий л салбарынхан уг тоглоомонд оролцож байна.

Нийгэм соёл, цаг агаар, засгийн газрын мэдээллийн масс нь нийлүүлэлтийн сүлжээний сул зогсолтыг урдчилан таамаглах гол хөшүүрэг болоод байна. Хэрэглэгчид мэдээллийнхээ асар их хэмжээг интернетээс олж авдаг. Мөн компаниуд харилцагчидтай харилцан яриа өрнүүлэх боломжит алгоритмыг бий болгох, техкстэн солилцооны асах их хэмжээний мэдээллийг хөшүүрэг болгоод байна.

Гэхдээ бодит байдал дээр их мэдээллийн ач холбогдолд анхаарал хандуулах нь ихэнхдээ төөрөгдөлд оруулдаг. Зарим тохиолдолд асар их мэдээллээс үнэ цэнийг гаргаж авах шаардлагатай байдаг. Байгууллагуудын шинийг санаачлагчдийн гол түлхүүр бол салбар бүрийн мэдээллийн хэмжээнээс илүү, зөв мэдээлэлтэй байхыг чухалчлах явдал юм.

Тухайн ажилд шаардлагатай зөв мэдээллийг авах

Зарим зөв мэдээлэл маш их байдаг. Зарим нь маш бага байдаг. Харин шинийг санаачлагч мэдээллийн нэн чухал хэсэг нь юу вэ гэдгийг мэдэх нь чухал юм. Үүнийг мэдэхийг тулд дараах 3 асуулт шаардлагатай.

Асуулт 1: Ямар шийдвэр таны бизнесд байгаа гарз хохирлыг гаргах вэ?

Ихэнх бизнесүүд гарз хохирлын томоохон эх үүсвэртэй байдаг. Цэцгийн жижиглэнгийн худалдааг авч үзье. Тэдний бараа материалын 50 гаруй хувь нь хадгалалтын улмаас муудах магадлалтай ба мөн адил зарагдахгүй байх магадлалтай. Ийм учир муудахаас хамгаалах мэдээлэл цуглуулах хэрэгтэй.

Харвардын Бизнесийн сургуулийн Бен Эдельман “Гарз хохирол боломж олгодог” гэж хэлсэн байдаг. Үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа эсэхээс үл хамааран гарз хохиролын хүчин чармайлт, нөөцийн эх үүсвэрийг олсноороо зөв мэдээлэл рүү чиглүүлэх зам нээгдэнэ.

Асуулт 2: Ямар шийдвэр таны гарз хохирлыг автоматаар багасгах вэ?

Таны шийдвэр юуг өөрчилж чадах вэ? Хүмүүс зарим төрлийн шийдвэрийг гаргахдаа гайхалтай байдаг. Компани шийдвэр гаргахдаа брэнд болон маркетингийн материалд бусад хүмүүсийн хамгийн бодлогогүй хариу үйлдлийг нээж илрүүлэх үед хүн гайхалтай байж чадна. Ийм төрлийн шийдвэрийг гартаа оруулах боломжтой.

Энгийн буюу өдөр тутам давтагддаг, шуурхай шийдвэр гаргах үед механик хүнээс илүү сайн ажиллах магадлалтай байдаг. 20-р зууны маш олон бизнес моделийн шийдвэрүүд хүний удирдлагад тогтоодог байсан бол өдгөө эдгээр шийдвэрийг автоматчилж мэдээллийг тодорхойлох боломжтой болсон.

Асуулт 3: Ямар мэдээлэл шаардлагатай вэ? 

Гарз хохирлыг ойлгож, эх үүсвэрийг тодорхойлсон бол сүүлийн алхам нь энгийн асуулт асуух. Хэдий итгэмээргүй ч мэдээллийн ямар нэгэн хэсгээр төгс шийдвэрийг гаргахын тулд юу хийх вэ?

General Electric’s Predix /Industrial Internet software/ машины эвдрэлийг урдчилан мэдэхийг эрмэлздэг ба төлөвлөгдөөгүй эврэлийг багасгаж, техникийн үйлчилгээ, үзлэг хийх шийдвэрийг автоматчласан.

Энэ нь мэдээллээс зөв хэсгийг нь олох юм. Мэдээллийн массыг ялгаж хүлээж авдаг бол энэ үнэхээр гайхалтай. Түүгээр шинэ зүйл бүтээж хардаг бол бүр ч илүү гайхалтай.

Ихэнх компани их мэдээлэл олоход ихэнх цагаа үрдэг ба зөв мэдээллийг олох талаар хангалттай цаг зарцуулдаггүй байна.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.