24 насандаа сурсан байх 11 ур чадвар

2019/05/10 Админ 11994 2 сэтгэгдэл

 

Эрх чөлөөт 24 нас. Магадгүй сургуулиа төгсчихсөн, шинэ хүмүүстэй уулзаж танилцан, амьдрал руу гар шумбан орсон байх вий.

Амьдралын хамгийн чухал үе бол 24 нас. Яагаад гэвэл та насанд хүрсэн хүний тоонд зүй ёсоор орж таны сонголт үлдсэн амьдралд чинь нөлөөлөхүйц хэмжээний байх болно.

Иймээс өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуустай зайлшгүй суралцах ёстой 11 ур чадварыг танилцуулж байна. Магадгүй 24 нас хүрээгүй, аль эсвэл өнгөрчихсөн ч бай яг одооноос эдгээр ур чадварыг өөртөө бий болгох их үйлсэд шамдацгаая:

 

Өөрийнхөө мастер борлуулагч болох.

Борлуулалт бол бизнесийн амжилтын үндэс. Хэдийгээр ажлын анкетандаа борлуулалтын тухай оруулаагүй байсан ч борлуулалт хийж байдаг. Маркетингийн үйл ажиллагаа, багийн уулзалт, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн менежмент, бизнес хөгжил, инженерчлэл гэх мэт олон янзаар борлуулалт хийж байдаг. Борлуулалтын тухай өргөн мэдлэгтэй байх нь таны хамтран ажиллагсад болоод, өрсөлдөгчдөд томоохон давуу тал болно.

Өөрийн тухтай бүсээсээ гар.

"Гараад дэлхий ертөнцтэй нүүр тул. Бизнесээ эхлэ, хүмүүстэй ярилц, охидыг болзоонд урь, онгоцноос шүхрээр үсэр, харилцааны ур чадвараа сайжруул, бурхны хайр энэрэлийг хүлээн ав.”— Christian Pretorius

Нэг зүйлд төгс бэлтгэ.

"Та ямар ч ажил албан тушаалтай бай хамгийн муугаар бодоход нэг өдөр та халагчдчихвал чөлөөт уран бүтээлчээр ажиллаж хоббигоороо мөнгө олох хэрэгтэй.” — Rohit Mishra

Дэмжиж өмгөөлөх сүлжээ байгуулах.

“Цаашид таны карьерт хувь нэмэр оруулах, шиинэ боломжид найдаж болох хүн хэрэгтэй. Тэдэнтэй зүгээр л уулзахаас илүүтэй үнэ цэнийг бий болгоход анхаарлаа хандуул. Сүлжээний алтан дүрэм: Хэчнээн чухал хүмүүстэй уулзаж буйд бус, хэчнээн чухал хүмүүсд туслаж буйд амжилттай сүлжээний үнэ цэнэ оршино.— Christian Bonilla, Програм хангамжийн дизайнер, зохиолч

Хэрхэн кодлохыг сурах.

"Код сурах нь 24 настны эзэмших ёстой хамгийн чухал ур чадварын нэг юм. Техник технологиын тусламжгүй юуг ч хийх боломжгүй цаг үед бид амьдарч байна. Бидний залуу үеийнхэн насанд хүрэгчдээс илүүтэй техник технологийн мэдлэгтэй болжээ. Одоо үеийн хүүхэд бүр ухаалаг утас, таблет, бусад технологийн хэрэгслүүдийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Код сурах нь хүний ирээдүйн хөгжлийн хамгийн чухал хэрэгсэл болоод байгаа юм. Хүн бүр уншиж бичихийг мэддэгчлэн хэрхэн кодчлохыг мэддэг байх хэрэгтэй.”— Maria Antsuk

Дурла.

"Тиймээ, хайр дурлал бол бүх сэтгэл хөдлөлийн хамгийн цэвэр ариун нь юм. Хайраас илүү сайхан зүйл хаана байх билээ. Хэрэв та дурлаж амжаагүй бол энэ дэлхийд байх хамгийн чухал мэдрэмжийг мэдрээгүй алджээ.”— Karan Jaiswani

Бясалгалд суралц.

"Дарамт шахалтаар дүүрэн өнөөгийн нийгэмд өөртөө анхаарал хандуулах цор ганц арга юм. 20 минут бясалгах нь 2 цаг унтсантай тэнцэх хэмжээний тайвшрал өгдөг гэдэг нь судалгаагаар батлагджээ. Таны биеийн алгуурхнаар эмчлэх чадалтай билээ.”— Sanjay Kadel, Realist

Илүү их аял.

"Дэлхий даяар тойрон аялах их хүсэл эрмэлзлийг бий болго. Аялах танд амьдралын өөр өөр хэв маягийн талаар зааж сургах болно.”— Anonymous

Өөрийгөө хөгжүүлэх.

"Телевиз үзэж тархиа угаахаа зогсоогоод, чадах чинээгээрээ ном уншиж, лекцэнд суу. Зах зээл дэх өөрийн үнэ цэнээ нэмэгдүүл. Та төлснөөсөө илүү үнэ цэнэтэй зүйлсийг эргүүлэн авах болно. — Janis Butevics, 23 настай энтрепренер, зохиолч

Үргэлж санаа зовохоо боль.

"Санаа зовох бол энерги сорох хамгийн том дайсан. Төлөвлөгөө, гүйцэтгэл таны хүссэн амжилтанд хүргэх болно. Эрүүл мэнддээ санаа тавьж, оюун ухаанаа мэдлэгээр хооллож, амьдралд хандах хандлагаа өөрчилснөөр ирээдүйгээ гэрэлтэйгээр бүтээх болно." — Deme Alexis

Хадгаламжтай болох.

"Хэн нэгний төлөө ажиллаж байна уу, өөрийнхөө төлөө байна уу ялгаагүй яг одоо мөнгөө хадгалаж эхлэ. Илүү их мөнгө олох боломжтой бол илүү  ихийг хадгал." — Stefan Stoman


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.131.241.210] 2019/05/10
Mиний үед 24 нас хүүхэд шиг л байдаг байлаа. Миний хувьд 40 хүрч байж одоо л нэг эзэмших чадварууд байна хахаха.... Арай орой эхэлжээ
Зочин: Оюунхишиг [202.179.24.222] 2021/03/21
Гэхдээ танд амжилт хүсье
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.