Бид бизнес, менежментийн чиглэлийн номуудыг уншихдаа “энэ номыг уншснаар та гарцаагүй амжилтанд хүрэх болно” гэсэн амлалт бүхий номуудтай тааралддаг. Сайхан сонсогдовч ихэнх номуудын агуулга нь тухайн номын хураангуйд өгүүлсэнтэй дүйцэх нь юу л бол?
Бизнесийн салбарт амжилтанд хүрэхийн тулд ихэнх цагаа тухайн салбарын номуудыг уншихад зориулж буй хүмүүст бид дараах номуудыг санал болгож байна. Энэ нь таны цаг болон санхүүг хэмнэх болно.
1. "Switch: How to Change Things When Change Is Hard"
Энэхүү номонд Chip, Dan Heath нар амжилтанд хүэх хос аргын талаар өгүүлдэг.
2. "Difficult Conversations: How to Discuss What Matters Most"
Хувийн чадвар болон бусадтай харилцаа холбоо тогтоох чадвар бий болгох хэрэгцээтэй тулгарсан уу? Тэгвэл "Difficult Conversations” номыг уншихыг санал болгож байна. Түүнчлэн үүнийг хамтрагчидтайгаа хуваалцаж уншвал илүү үр дүнтэй байдаг. Жишээ нь: байгууллагын менежер ажилтнуудынхаа хам уншвал өдөр тутмын амьдрал дээр хэрэгжүүлэх, хамтдаа шийдвэр гаргахад дөхөм байдаг.
3. "The One Minute Manager"
Kenneth Blanchard, Spencer Johnson нар Менежер хүн ажилтнуудаа үр дүнтэй удирдах, тэднийг урамшуулан дэмжих маш энгийн хирнээ нөлөө бүхий аргуудыг уг номонд тусгаж өгсөн байдаг.
4. "The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business"
Өөрчлөлтийн менежментийн талаарх хамгийн алдартай номуудын нэг юм Байгууллага дээр хэрхэн өөрчлөлт хийх, бид хэрхэн шинэ зуршлуудыг бий болгож түүнийг өөрчлөлтийн гол түлхүүр болгох талаар өгүүлсэн байдаг ба бидний өдөр тутмын ажлын үр дүнгийн 40% нь бидний зуршлаас шалтгаалдаг хэмээн бичсэн байдаг.
5. "Stress Test: Reflections on Financial Crises"
Амжилтанд хүрэхийн тулд хүний мэргэжил, туршлага, удирдлагын арга барил зэрэг нь чухал боловч бизнесийн орчны талаар ерөнхий мэдлэгтэй байх нь түүнээс илүү чухал гэдгийг эн номноос олж мэдсэн юм.
MLC Training хамт олон