Бүх төрлийн бизнесийн маркетинг хийх цор ганц гэж байхгүй. Харин маркетинг хийх хэд хэдэн арга замыг ашигла. Хэрэглэгчдээ алдах гол шалтгааны нэг бол нэгэн хэвийн аргаар сурталчилгаа явуулах явдал юм. Маркетинг сонирхол татахуйц байх мөн танай хэрэглэгч болсноор хүмүүст хүрч болох үр ашиг, давуу тал юу вэ гэдгийг маш сайн харуулсан байх хэрэгтэй.
Үүнд энгийн мөртлөө бусдын сэтгэлд ул мөр үлдээх 9 аргыг танилцуулж байна:
Бизнесээ өргөжүүлэе гэвэл нөхөрлөлийн маркетинг хий – нөхөрлөлийн маркетинг гэж юу вэ? Хэрэглэгчдэд өөрийнөө компаний сурталчилгааг илгээхдээ өөр бусад бизнесийн компаниудын нэрийн хуудас, зурагт хуудсуудыг давхар хавсарга. Ингэснээр та нөхөрсөг, эелдэг аргаар хэрэглэгчдийг өөртөө татах бүрэн бололцоотой.
Богино хэмжээний сурталчилгааг ил захидал дээр хэвлэж зорилгот зах зээл руу илгээх – мэдээллийн агуулга товч байх нь хэрэглэгчдийн сонирхолыг илүү татах ба богинохон сурталчилгаа таны цахим хуудасны хандалтыг өсгөх төдийгүй бага өртгөөр маркетинг хийх боломжийг бий болгоно.
Хэрэглэгчдээс ирсэн дуудлаганд өвөрмөц аргаар мэдээлэл өгөх – жишээ нь: “Өглөөний мэнд, та Анна Мэрритэй холбогдсон байна..., таньд онцгой бүтээгдэхүүн санал болгоё...”гэх мэтээр. Энэ нь хэрэглэгчдэд үнэхээр таатай санагдах болно.
Үйлчлүүлэгчиддээ мэдээ илгээхдээ дугтуйны гадна талд гараараа товч тайлбар бичих, наадаг цаас, марк ашиглаж бяцхан мэдээллийн самбар зохиосноор та маркетинг хийх шулуун зам бий болгож чадна.
Хэрэглэгчид эхний худалдан авалт хийсний дараа дараагийн боломж, бүтээгдэхүүнээ санал болгох. Үүнд: “Манайхаар үйлчлүүлсэн таньд баярлалаа. Хэрэв та дахин худалдан авалт хийсэн тохиолдолд 20%-ийн хямдралд хамрагдах боломжтой ба эцсийн хугацаа нь 2015.08.20” мэтчилсэн илгээмж явуулах нь зүйтэй.
Зар сонин – шинэ хэрэглэгчиддээ зориулагдсан хямдралтай худалдаа дуусалаа. Ийм тохиолдолд дараагийн алхам юу бол? Энэ үед зар мэдээн дээр “Дээд зэрэглэлийн чанартай барааг хямд үнээр авах боломжийг бүү алдаарай” гэх маягаар сурталчилгаа явуулаарай. Ингэснээр танай цахим хуудасны захиалгын булан дүүрэхийг үгүйсгэхгүй.
Семинар, нээллтэй хаалганы өдөр – байнгын хэрэглэгчдийн дунд үйл ажиллагаа зохиож компанийхаа нэрийн дахин эргэлтэнд оруулж, сурталчилгааны хэв маягаа бага зэрэг өөрчлөх.
Бараа солилцоо хийх – хоёр компани хоорондоо бараа солилцоо хийснээр (бартер) зах зээлийн хүргээгээ тэлэх боломж үүснэ.
Шуудан илгээх –таны компани хэрэглэгчдээ олсон, зах зээлд өргөжин тэлсэн бол одоо шуудангаар сурталчилгааны хуудас илгээхээ зогсооно. Учир нь шуудангийн төлбөр нэмэлтээр төлөхийг хэн ч хүсэхгүй.