Дургүй хүмүүстэйгээ хэрхэн хамтран ажиллах вэ?

2019/02/22 Админ 6477 0 сэтгэгдэл

 

Ажлын байран дээр үл ойлголцол маш их тохиолддог. Харин бид ажил болон хувийн харилцаагаа ялгаж чадахгүйгээс болж асуудлыг улам хүндрүүлдэг.

Невинс Консалтингийн ерөнхийлөгч Марк Невинсийн дургүй хүмүүстэйгээ илүү үр дүнтэй хамтран ажиллах зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Манай хуучин үйлчлүүлэгч Касси хэдэн сарын өмнө олон улсын нэр хүндтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг фирмд ажиллах эхлэж байх үедээ надтай холбогдож тусламж авч байсан юм. Би түүнд үйл явцыг даван туулах хянуур, сайтар цэгнэсэн зөвлөгөөг өгснийгөө та бүхэнтэй хуваалцаж байна.

Касси энгийн ч гэсэн ноцтой асуудалтай тулгарсан байлаа. Тэрээр ижил түвшний удирдлага Мартатай ойлголцож, хамтран ажиллах чадахгүй байв. Хоёулаа буруу хөл дээрээ зогсож цаг хугацаа өнгөрөх тусам байдал улам дордож байв. Кассигийн хэлснээр Мартатай ойлголцож чадахгүй байгаа нь түүний амжилтад саад учруулж, компани дах түүний карьерыг сүйтгэж байгаа нь тодорхой гэсэн.

Касси бид 2 нөхцөл байдлыг тодорхойлсон. Кассигийн хэлснээр Марта маш авъяас чадвартай, гүйцэтгэл сайтай, мундаг удирдлага байв. Мартад хор хөнөөлтөй, хүнд хэцүү зүйл байгаагүй. Гэхдээ Касси Мартад дургүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Тэд маш өөр хэв маягтай, Марта түүнтэй буруу аргаар харилцдаг байв.

Харилцан яриагаа дуусгаад Касси бид 2 нөхцөл байдлын дагуу ажиллаж эхэлсэн. Касси эхний хэдэн долоо хоногийн уулзалт дах өөрийн үүрэг ролийг эргэн харж Мартатай хамтран ажиллах нь хүссэн бизнесийн үр дүнд хүрэхэд нэн чухал гэдгийг ойлгосон. Харилцааг илүү шударгаар үнэлэсний дараагаар Касси Мартатай ойлголцохын тулд хүчин чармайлт гаргаагүйгээ ойлгосон юм.  Касси шинэ хамтрагчийгаа өөрийн ажлын үр дүнд үнэ цэнэтэй гэж бодоогүйгээс болж Мартатай харилцах харилцаа, багийн харилцааг орхиж, зайлсхийх гэж хичээж эхэлсэн.

Касси Мартатай хамтран ажиллах маш хэрэгтэй аргачлалыг боловсруулсан. Тийм хялбар, тав тухтай байхгүй ч гэсэн эдгээр санаа маш үр дүнтэй болсон юм.

Үл ойлголцлын шалтгааныг эргэцүүлэх, үл ойлголцолд хариулах.

Эхний алхам бол хүлээн зөвшөөрөх ба эргэцүүлэх.

Өөртөө сануул: Бид хүн бүртэй ойлголцох боломжгүй ч, хүн бүртэй харилцах харилцаанд боломжит үнэ цэнэ гэж байдаг. Бид уулзсан хүн бүрээсээ суралцах боломжтой бөгөөд харилцаа тийм амар хялбар биш байсан ч үүнийг даван туулах бидний үүрэг хариуцлага юм. Үл ойлголцлын шалтгаан болоод шийдвэрлэх арга замыг шударгаар үнэлээрэй. Нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх нь асуудлыг үндэс байх магадлалтай. Бид нөхцөл байдлыг хянаж чадахгүй, харин нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ хянаж чадна.

Бусдын санаа бодлыг ойлгоход хүчин чармайлт гарга.

Амьдралын саад бэрхшээлээ арилгах зорилттойгоор өглөөг угтдаг хүмүүс цөөхөн байдаг. Бусдын санаа бодлыг талаар сайтар бодоход цаг гарга. Ялангуяа тэр хүн таны амжилтад чухал нөлөөтэй бол.

Өөрөө асуу: Яагаад энэ хүн ингээд байна? Юу тэднийг сэдэлжүүлэх магадлалтай вэ? Тэд намайг яаж хардаг вэ? Тэдний надаас хүсээд байгаа зүйл юу байж болох вэ?

Касси Мартагийн талаар өөрөөр бодож эхэлсэн ба Марта өөрийн гэсэн үнэт зорилго, сэдэлтэй бөгөөд тэдний зорилго хоорондо зөрчилдөхгүй байв.

Шүүмжлэгч, сөргөлдөгч байхаас илүү асуудал шийдвэрлэгч бай.

Хамтран ажиллахын тулд сөргөлдөх байр сууринаас хамтран ажиллах байр сууринд шилжих нь маш чухал. Нэг арга бол бусдын асуудалд шийдлийг өгөх. Бусадтай шууд харилцаж асуудлыг нь хэлэлцэх гэж хичээ.  

Касси Мартаг өдрийн хоолонд уриад нээлттэй ярилцсан: “Бид хамтдаа үр дүнтэй ажиллаж чадахгүй байна гэж би бодож байна? Чи юу гэж бодож байна. Бид илүү сайн хамтарч ажиллах талаар ямар нэгэн санал байна уу?”

Хэрэв хүмүүст үйл явцын алдаа дутагдлыг харуулж, шийдлийг нь санал болгох юм бол тэд өөрсдийгөө илүү нээлттэй илэрхийлдэг.

Илүү их асуу.

Ямар нэгэн зөрчилтэй нөхцөл байдал үүсэхэд бидний ихэнх нь өөрсдөө “ярих” гэж хичээдэг. Ийм үед хэт ассертив хэв маягтай болох магадлалтай ба нөхцөл байдлыг улам дордуулдаг. Үүний оронд асуулт асуух гэж хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл илүү нээлттэй харилцан яриаг хийх боломжийг бий болгох хэрэгтэй.

Өөрийн санал бодлоо хойш тавиад сайн асуулт асуу. Мөн бусдын хариултыг чин сэтгэлээсээ сонсох тэвчээртэй бай.

Бие биенийхээ зан төлөв, харилцааны хэв маягийн талаар илүү сайн мэдэж ав.

Сэтгэл хөдлөлийн байдал муу хүнтэй зөрчилдөж ялах амархан. Гэхдээ хүн бүр өөр өөр хэв маяг, зан төлөвтэй байдаг ба тэдгээрийг сайтар ойлгож тодорхойлдог байх хэрэгтэй юм.

Өдрийн хоолны дараагаар Марта, Касси хоёр MBTI тестээр өөрсдийгөө тодорхойлсон. Тиймээс танд нийтлэг төрхийг хуваалцъя: Касси интроверт боловч маш хүчирхэг мэдрэмжтэй нэгэн байв: Тэрээр чимээгүй, ганцаараа суун асуудлаа шийдэх цаг гаргаж, олон төрлийн мэдээллийг шүүж шийдвэрээ гаргадаг.  Харин Марта эсрэгээрээ эксроверт ба хүчирхэг зөнтэй нэгэн байв. Тэрээр яаралтай хариу үйлдэл хийж, том зураглалд төвлөрдөг, бусадтай ярилцах замаар асуудлыг шийддэг.

Хэв маяг, зан төлөв ялгаатайгаас болоод Касси Марта хоёр хоорондоо харилцахдаа хил хязгаар үүсгэж байсан байв. Харин өөрсдийн ялгааг тодорхойлж мэдсэнээс хойш Касси Марта нар арга барилаа нийцүүлж тэдний хэв маяг нь бие биенээ нөхөх боломжтой гэдгийг ойлгосон.

Тусламж хүс.

Тусламж хүссэнээр хэцүү харилцааг шинээр эхлүүлдэг. Учир нь энэ нь бусдын оюун ухаан, туршлагыг үнэлж байгааг харуулдаг.

Өдрийн хоолныхоо дараа Касси маш итгэлтэйгээр Марта-д “Та энэд надаас удаан байсан. Би одоо л зарим зүйлсийн учрыг нь олж эхэлж байна. Надаа туслах юм бол их баяртай байх болно” гэж хэлээд түүнээс “Би юуг илүү хийх ёстой вэ, ямар үйлдлээ багасгах хэрэгтэй вэ? Би үнэхээр хүмүүстэй холбоо тогтоож чадахгүй байна уу? Таныг энэд ажиллаж эхлэх үед хэн нэгэн надад ингээд зөвлөчихсөн байсан ч бол гэсэн зүйл байдаг уу?” гэж асуужээ.

 

Касси болон Мартагийн харилцаа нэлээд сайжирсан. Касситай сүүл ярихад тэрээр надад Мартатай харилцах харилцаа сайжирсан, текстээр болон Slack-аар тогтмол харилцдаг, нэг нэгнийхээ багийн уулзалтад тогтмол оролцдог болсон байв. Улирал бүр прогрессийг ахиулах, үйл явцыг сайжруулах, суралцах боломжийг эрэлхийлэх чиглэлээр хамтран баг болж ажиллаж байв. Марта Касси хоёр найзууд байж ажлаас гадуур хамтдаа цаг өнгөрөөдөггүй ч тэд ажил дээрээ маш сайн хамтрагчид байж чаддаг бөгөөд бие биедээ таалагддаг болсон байв.

Мартатай харилцах харилцааг дагаад Кассигийн амжилт бүхэлдээ өөрчлөгдсөн. Мартатай харилцаж байгаа сөрөг харилцаа нь Кассид өөрийгөө илүү сайн танин мэдэх, хэв маягаа тохируулах, холбоо барих чадварыг нэмэгдүүлэх боломжтой болсон. Тиймээс таалагдахгүй байгаа хүмүүстэйгээ үр дүнтэй хамтран ажиллах боломжтой юм шүү.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.