Эхлээд өөртөө үнэнч бай - 2019 оны төлөвлөгөө

2019/01/02 Админ 11257 0 сэтгэгдэл

 

2019 он гарчихлаа. Та 2018 оны төлөвлөгөөнөөсөө хэдийг амжилттай хэрэгжүүлсэн бэ?

Би өмнөх оны төлөвлөгөөгөө 20%-тай биелүүлсэн. Маш их зүйлийг амжуулсан мөртлөө огт юу ч хийгээгүй, өсч дэвжээгүй юм шиг мэдрэмжийг авсан юм.

Яагаад төлөвлөгөөгөө 100% биелүүлж чадахгүй байсан шалтгаан ердөө буруу жагсаалт гаргаж байснаас болсон байсан юм.

Тиймээс төлөвлөгөөг гаргахаас өмнө дараах зөвлөмжийг та бүхэнд санал болгож байна.

1. Мөрөөдлөө жагсаах хэрэггүй.

Энэ жилийн мөрөөдлийн жагсаалт ирэх жилүүдэд мөрөөдлийн жагсаалт хэвээрээ үлдэж магад. Иймд бодит төлөвлөлт, гүйцэтгэл чухал. 2019 оны төлөвлөгөөгөө зайлшгүй хийх шаардлагатай, хийхийг хүсэж байгаа, хийж хэрэгжүүлэх боломжтой гэсэн гурван шалгуурыг хангах ажлуудыг төлөвлөгөөндөө оруулаарай.

2. Бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгаарай.

Итгэл найдвар хамгийн ч чухал асуудал үнэхээр болохгүй байгаа бол хүлээн зөвшөөрч байгаарай. Гэхдээ бүх зүйл муугаар эргэсэн ч итгэл найдвараа бүрэн алдаж болохгүй шүү. Үүнийг итгэлийн парадокс гэдэг. Амьдрал угаасаа ийм шүү дээ.

3. Шүүмжлэлийг сонсоно, ашиглана.

Намайг амжилтад хүрэхэд хамтрагчид хангалттай биш бололтой. Шүүмжлэгчид, үзэн ядагчид чинь алдаагаа олж харахад тус болох юм. Чанартай шүүмжлэл цаг үеэ олоогүй магтаалаас хэд дахин үнэ цэнтэй учир шүүмжлэлээс бүү зугт.

4. Эрсдэл угаасаа хүлээж байгаа.

Ирээдүйг бүтээх нь эрсдэлтэй. Хэн нэг нь бидний амьдралыг сайхан болгочихно гэж хүлээх нь бүр эрсдэлтэй. Иймд бага эрсдэлтэйг нь сонгож амьдралдаа эзэн болно.

5. Би амьдралаас хүссэн бүхнээ авч чаддаггүй гэдэг.

Хэрвээ хүн бүр хүссэн болгоноо авдаг бол амьдрал ч утгагүй болох биз ээ. Харин бид хийж бүтээсэн бүхнийхээ үр шимийг амьдралаас хүртэж чадна. Иймд хөдөлмөр зүтгэл хамгаас чухал юм даа.

6. Утга учиртай ажиллана.

Ажил хөдөлмөр чухал ч олон цагаар сууж өөрийгөө ядраах хэрэггүй. Ухаалаг төлөвлөлт хийж бутархай биш бүхэл цагаар ажиллаарай. Бутархай цаг гэдэг нь юм юмыг зэрэг, зэрэг хийх оролдлогыг хэлж байгаа юм л даа. Нэг ажлаа дуусгаад дараагийн ажил руу шилжих нь үр дүнтэй шүү.

7. Ихийг олоод хуримтлал үүсгэнэ гэж бодох нь бидний алдаа.

Орлого өссөн ч зарлаг дагаж өсдөг учир их үү бага уу гэдэг нь чухал биш тогтмол хадгалдаг байх нь чухал. Харамсалтай нь би сурахгүй байгаа юм.

 

Таны өнөөдрийн амьдрал бол таны шийдвэрийн тусгал. Иймд хэнд ч гомдоллохгүй, юунд харамсахгүй амьдарч сурах ёстой. Яагаад гэвэл таны амьдралд хариуцлага хүлээх ёстой хүн зөвхөн “ТА” өөрөө юм шүү.

new year nye GIF by Sky


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.