Хэрэглэгчдийн үзэн яддаг 5 үг

2018/11/19 Админ 524 6 сэтгэгдэл

Үг гэдэг зөвхөн тодорхойлолт биш. Үг гэдэг сэтгэлийн хөдөлгөөнийг удирддаг.

Хэрэглэгчиддээ хэлж болохгүй 5 үгийг нээн илрүүлсэн юм.

1. "Заах"

Жишээ: "Хэдэн цагийн дараа би заагаад өгье..."

Яагаад хэрэглэгчид үзэн яддаг вэ: "Заах" гэхээр л ахлах сургуулийн багш ямар нэгэн сонирхолгүй зүйлийг дахин дахин давтан хэлэх дүр зураг тархинд үлдсэн байдаг.

Юу гэж хэлэх вэ: "Үүний талаар би хуваалцъя.......”

Яагаад энэ үгийг хэрэглэх хэрэгтэй вэ: "Хуваалцах" гэж хэлэх нь өөртөө хадгалж буй үнэ цэнэтэй зүйлийн талаар ярьж буй мэт сэдлийг төрүүлдэг.

2. "Сурах"

Жишээ: "Энэ чуулганаар та сурах болно..."

Яагаад хэрэглэгчид үзэн яддаг вэ: "Сурах" гэдэг нь бизнесийн ертөнцөд шаардагдах цаг хугацаа, энергийг золиослодог.

Юу гэж хэлэх вэ: "Энэ чуулганаар та олж мэдэх болно..."

Яагаад энэ үгийг хэрэглэх хэрэгтэй вэ: "Олж мэдэх, нээн илрүүлэх" гэж хэлэх нь ямар нэгэн хүчин  чармайлт шаардагдахгүй мэт мэдрэмжийг төрүүлдэг.

3. "Дэлгэрэнгүй"

Жишээ: "Хэрэв та сонирхвол би илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэлж өгье."

Яагаад хэрэглэгчид үзэн яддаг вэ: "Дэлгэрэнгүй," гэх нь чухал биш энгийн гэх зүйлийн тодотгол болдог.

Юу гэж хэлэх вэ: "Хэрэв та сонирхвол нэмэлт ойлголтыг хуваалцъя..."

Яагаад энэ үгийг хэрэглэх хэрэгтэй вэ: "Ойлголт" гэдэг нь цор ганц үнэ цэнэтэй гэсэн утгыг илэрхийлнэ.

4. "Судалгааны жишээ"

Жишээ: "Манай вэбсайтад үүнийг харуулсан судалгааны жишээ бий..."

Яагаад хэрэглэгчид үзэн яддаг вэ: "Cудалгааны жишээ" гэдэг нь академик түвшний, эрдэм шинжилгээний яриа гэсэн утгыг илэрхийлдэг учир сонсохын төдийд уйдаж эхэлдэг байна.

Юу гэж хэлэх вэ: "Манай вэбсайт үүнийг харуулсан амжилттай түүхүүд бий..."

Яагаад үүнийг хэрэглэх хэрэгтэй вэ: Түүх ярих нь хүн бүхний хийдэг зүйл. Хүн болгон түүхийн эхлэл, өрнөл, аз жаргалтай сайн төгсгөл болох амжилтын талаар сонсох дуртай байдаг.

5. "Баталгаа"

Жишээ: "Бид мөнгөө буцаах баталгаа санал болгож байна..."

Яагаад хэрэглэгчид үзэн яддаг вэ: Баталгаа гэдэг нь дамын худалдааны шинж тэмдгийг илэрхийлдэг байна.

Юу гэж хэлэх вэ: "Бид таны мөнгийг эргэн болгоно..."

Яагаад энэ үгийг хэрэглэх хэрэгтэй вэ: "Эргэн олгох" гэдэг нь үйлчлүүлэгчдэд амлах амлалт болдог.

 



Сүүлд нэмэгдсэн
Их уншсан

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.