Агуу манлайлагчдын харилцааны 10 нууц

2018/11/12 Админ 1219 6 сэтгэгдэл

 

Гайхалтай харилцааны чадваргүйгээр гайхалтай манлайлагч байна гэдэг боломжгүй зүйл. Харилцааны ур чадвар насан туршид суралцаж, амьдралынхаа туршлагаас олж авдаг ур чадвар юм. Тиймээс өнөөдрийн нийтлэлээрээ агуу манлайлагчдын харилцааны нууцаас хуваалцах гэж байна.

Харилцааны ур чадвараа хангалттай хөгжсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Та бусадтай харилцахдаа дараах 10 зарчмыг тогтмол дагах хэрэгтэй.

1. Худлаа ярихгүй байх.

Ихэнх тохиолдолд хүмүүс итгэдэггүй хүмүүстээ нээлттэй ханддаггүй. Хүмүүс өөрийгөө манлайлагч гэж мэдрэх нь бусдыг өөрт нь итгэхэд үнэ цэнэтэй. Тэр манлайллын мэдрэмж нэр хүндэд нь муугаар нөлөөлж байгаа бол эрсдэл хүлээж үүнийгээ шийдвэрлэх цаг хэрэгтэй. Бусдыг итгэ гэж шаардах нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Итгэл гэдэг зөв үйлдэл, зөв бодол, зөв шийдвэрийн үр дүнд бий болдог зүйл. Итгэл оршиж байхад хүмүүс маш олон зүйлийг уучилдаг гэдгийг битгий мартаарай. Гэхдээ итгэл байхгүй байхад ямарваа нэгэн зүйлийг маш цөөхөн тохиолдолд уучилдаг юм шүү.

2. Хувь хүнд хандсан байх:

Бүгдийг хамарсан харилцааны асуудлыг зогсоож, тусгай тодорхой харилцааг эхлүүлэх – харилцан яриа бол монолог биш гэдгийг санаарай. “Таныг хэр их санаа тавьдаг гэдгийг мэдэх хүртэл хүмүүс таны мэддэг шиг тийм их санаа тавьдаггүй.” Хэрэв та хүмүүстэй утга учиртай харилцааг бий болгохгүй юм бол тэднийг яг юу бодож байгааг хэзээ ч мэдэж чадахгүй.

3. Тодорхой болгох:

Тодорхой байдал бол маш чухал. Тодорхой харилцахад суралцаарай. Энгийн товч байдал ойлгомжгүй төвөгтэй байдлаас үргэлж илүү байдаг. Цаг хугацаа өнөөдрөөс илүү үнэ цэнэтэй зүйлийг хэзээ ч бүтээдэггүй.

4. Хүлээж авахаас илүү хувь нэмэр оруулахад анхаар:

Харилцааны ур чадвар өндөртэй хүмүүс зөвхөн суралцах ур чадвартайгаар гадна харилцааныхаа явцад мэдээлэл цуглуулах чадвартай байдаг. Мөн тэд санаа бодлоо солилцож, хүлээлтийг нэгтгэж, үйлдлийг урамшуулж, алсын хараагаа түгээхдээ сайн байдаг. Тэдний харилцааны гол түлхүүр нь бусадтай чин сэтгэлээсээ харилцах. Хүлээж авснаасаа илүү хувь нэмэр оруулах нь зорилгоо биелүүлэхэд тусалдаг. Харилцаж буй хүнийхээ хүсэл сонирхолд анхаарснаар хэлэлцэж буй асуудалдаа анхаарал төвлөрүүлснээс илүү их зүйлийг сурах болно.

5. Дүгнэлт гаргахаасаа өмнө бүх зүйлийг судлах:

Олон талаас нь бодож үзэхгүйгээр дүгнэлт гаргах нь бүх боломжийг хязгаарладаг. Манлайлагч өөрөөс нь өөр санаа бодолтой, эсрэг байр суурьтай хүмүүсийг хайж олж тэднийг сонсох хэрэгтэй. Ихэнх хүмүүс ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ сонирхолтой байгаа үедээ эсрэг үзэл бодолтой хүмүүсээс айдаг. Үүний оронд тантай нүүр тулж, таныг сорьж, таныг хөгжүүлэх хүмүүстэй нээлттэй яриа өрнүүл.

6. Ярихаа болиод, сонс:

Шилдэг манлайлагчид хэзээ хүчлэх, хүчээ сулруулах, хэзээ яриагаа таслахаа сайтар мэддэг. Хэрэв таны яриа хэтэрхий нуршсан уйтгартай байгаа бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Шилдэг харилцагч болох эхний алхам бол сонсох юм.

7. Өөрийгөө бодохоос илүү бусдын сэтгэлийг илүүтэй бод:

Хэт их тордсон эгогоо дарч чин сэтгэлээсээ санаа зовниж, эмпатитай харилцах үед сайн зүйлс эхэлдэг. Эмпатитай харилцагчид үнэнч байдал, ил тод байдлыг харуулж чаддаг. Уг харилцааны зарчмыг ойлгох нь уур хилэнгээ хүндлэл болгож хувиргах, эргэлзээгээ итгэл болгож өөрчлөхөд тусалдаг.

8. Ярианаас нь бусдыг ойлгох гэж хичээ:

Харилцааны ур чадвартай хүмүүс ярианаас нь бусдын мэдрэмжийг ойлгож чаддаг. Ерөнхийдөө бол нүдээрээ үзээгүй, сонсоогүй, огт хэлж яриагүй зүйлийг нь ойлгох гайхамшигтай чадвартай байдаг.

9. Сэдвээ сайтар судалж ярь:

Ярих гэж буй сэдвээ маш сайн судал. Хэрэв тухайн зүйлийн талаар сайтар уншиж судлаагүй бол хүмүүс таныг сонсох цаг гаргахгүй. Ихэнх амжилттай яваа хүмүүс тухайн сэдвийн талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгөх хүмүүсийг сонсох сонирхолтой багатай байдаг. Гэхдээ тэднийг сонсохын тулд цаг гаргах хэрэгтэй. Сайн харилцагчид хүргэх гэж буй агуулгынхаа “юу”, “хэрхэн” гэх асуудлыг сайтар тусгасан байх хэрэгтэй.

10. Хувь хүнтэй ярьж буй мэт олон хүмүүстэй ярь:

Хүмүүс нэг хүнтэй харилцахдаа хүргэх гэж буй санаагаа оновчтой тайлбарлаж чаддаг ч олон хүмүүсийн өмнө тэр бүрчлэн сайн ярьж чаддаггүй. Харилцааны ур чадвар сайн хүмүүс 10 хүн байна уу, 10,000 хүн байна уу хүн тус бүрт санаагаа ойлгомжтой хүргэж чаддаг.

11. Бонус – Шаардлагатай үед санаагаа өөрчлөх бэлтгэлтэй бай:

Харилцааны стратегийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсэг бол санаагаа хүргэх бэрхшээлтэй байдлаас урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх явдал юм. Үүнийг урьдчилан хараагүй нөхцөл байдлын төлөвлөгөөг бий болгох, бэлтгэх гэж нэрлэдэг. Амжилттай харилцааг бий болгохын тулд таны зорилго ярьж буй зүйлтэй чинь нийцэж байх ёстой гэдгийг дахин санаарай. Таны мэдлэг, эмпати, ил тод байдал зэрэг зүйлс хүссэн үр дүнд хүргэж чадахгүй бол /маш цөөн тохиолдолд/ үүнийн яаралтай өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүсийг хүссэн зүйлд нь холбох итгэл үнэмшлийг бий болгоход туслах асуултууд, хошин шогийн мэдрэмж, түүх, аналоги, холбоотой мэдээллүүдийг ашигла.



Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2018/09/06

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.