Хэтрүүлэн бодохоо болих 6 аргыг сэтгэцийн эмч нар хуваалцлаа

2018/10/29 Админ 244 6 сэтгэгдэл

 

Хүн бүр нөхцөл байдлаасаа шалтгаалж хэтрүүлж боддог бол зарим хүмүүс цаг үргэлж бүх зүйлийг хэтрүүлж бодсоноосоо болж өөрийгөө шаналгаж байдаг.

Архаг хэтрүүлэн бодогчид өчигдрийн ярьсан яриагаа өөрөөр илэрхийлж, аль хэдийн гаргачихсан шийдвэрээ дахин дахин бодож, аюултай үр дүнг өдөр бүр төсөөлж байдаг.

Аливаа зүйлсийн талаар хэтэрхий их бодох нь үгнээс илүү нөлөөлдөг. Учир нь хэтрүүлэн бодогчид муу муухай аюул осол, бүтэлгүйтлийн талаар ч үргэлж төсөөлдөг. Бүр бодит явдал шиг ургуулан төсөөлдөг аж.

Хэтэрхий их бодсоноор ямар ч ажлын эцсийг харж чаддаггүйгээс гадна сэтгэл санааны хямралд оруулдаг.

Сөрөг бодлын хэв маяг

Хэтрүүлэн бодох нь  сөрөг бодлын 2 хэв маягаар илэрдэг. БОДЛОГОШИРОХ болон ТАСРАЛТГҮЙ ЗОВНИЛ

Бодлогоширох нь өнгөрсөнд хийсэн үйлдэл, болж өнгөрсөн үйл явдалд живэх. Бодлын жишээ:

  • Би өчигдрийн уулзалтан дээр тэгж хэлэх ёсгүй байсан юм. Бүх хүн намайг тэнэг гэж обдож байгаа байхдаа.
  • Би өмнөх ажилдаа байж байх ёстой байсан юм. Одоогийнхоосоо илүү жаргалтай байх байсан байхдаа.
  • Миний гэр бүл надад өөртөө итгэлтэй байхыг зааж өгөөгүй. Миний өөртөө итгэлгүй байдал үргэлж саад болж байна.

Тасралтгүй зовнил нь ирээдүйн талаарх сөрөг бодол юм. Бодлын жишээ:

  • Би маргааш илтгэл танилцуулахдаа өөрийгөө ичгэвэртэй байдалд оруулах байх. Яг хэлэх гэж байсан бүх үгээ мартана гэдгээ мэдэж байна.
  • Хүн бүр надаас түрүүлээд тушаал дэвшчихнэ дээ.
  • Бидэнд тэтгэвэртээ хангалттай мөнгө хэзээ ч авахгүй гэдгийг мэдэж байна. Бид шаргуу ажилласнаасаа болоод хүнд өвдөөд түүнийгээ эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө үрнэ.

Хэтрүүлэн бодохоо хэрхэн болих вэ?

Бүх зуршлийн адил сөрөг бодлуудаа өөрчилнө гэдэг бол томоохон сорилт болох боловч тууштай дадлага хийснээр өөрөөр сэтгэж сурна. Хэтрүүлэн бодох зуршлаас салах 6 аргыг танилцуулж байна.

1. Бодож буй эсэхээ анзаар

Хэтрүүлэн бодох нь өөрөө хийж буйгаа ч огт анзаардаггүй зуршил учраас сайн анхаарал хандуулах ёстой.

Тухайн үйл явцлын талаар дахин дахин бодоод байх юм уу ямар ч хяналт тавьж чадахгүй санаа зовиноод байгаа бол бодол гэдэг бүтээмжтэй зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бодол гэдэг эерэг үйлдэлийг уриалан дуудахад л туслах ёстой.

2. Асуудлыг шийдвэрлэхэд анхаар

Асуудалдаа анхаараад байх нь тийм ч тустай зүйл биш. Харин асуудлын шийдлийг хайх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн үшйо дээр хяналт тавих ёстой бол тэр зүйл нь асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар анхаарах юм уу таван боломжит шийдлийг тодорхойлж өөрийгөө сорих байх ёстой.

Харин асуудлаа даван туулах стратегийн талаар бодож чадахгүй, өөрийгөө хянах чадваргүй байгаа бол өөрийнхөө хянаж чадах зүйл болох хандлага, хүчин чармайлтдаа анхаараарай.

3. Бодлоо сорь

Сөрөг бодолд хүн маш амархан автчихдаг. Тиймээс аливаа зүйлд дүгнэлт хийхийн өмнө байж боломгүй хэтэрхий сөрөг бодол байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Сэтгэл хөдлөл нөхцөл байдлыг бодитоор харах чадваргүй болгодог гэдгийг санаарай. Нэг алхам ухраад, нотлох баримтыг хар. Таны бодол бодит үнэн гэх ямар нотолгоо байна вэ? Таны бодол үнэн биш гэх ямар нотолгоо байна вэ?

4. Эргэцүүлэх цаг төлөвлө

Урт хугацааны турш асуудалдаа дарагдах нь бүтээмжтэй зүйл биш. Харин бяцхан эргэцүүлэл тусална. Тухайн зүйлийг хэрхэн өөрөөр хийж болох байсан талаар бодох эсвэл таны төлөвлөгөөнд байж болох саад бэрхшээл, сул талыг анзаарах нь ирээдүйд гарах гүйцэтгэлийг сайжруулна.

Өдөрт 20 минут эргэцүүлэх цагийг төлөвлө. Тухайн үед өөрийн санаа зовних, бодлогоширох зөвшөөрөл олгож хүссэн бүх зүйлээ бод. Харин цаг дуусахаар өөр ямар нэгэн зүйл хийж эхэл.

Цагийн хуваариас гадуур үед яливаа зүйлийг хэтрүүлж бодоод эхлэх юм бол эргэцүүлэх цагаар л үүнийг хийх ёстой гэдгийг өөртөө сануулаарай.

5. Одоодоо төвлөрөх дасгалд суралцах

Яг одоодоо амьдарч буй үед маргаашийн тухай санаа зовних эсвэл өчигдрийг өөрчлөх боломжгүй. Одоодоо төвлөрөх нь одоо гэх үнэт цаг хугацааг илүү ойлгоход тусална.

Бусад ур чадварын нэгэн адил одоодоо төвлөрөх нь дадлага, туршлагаар суралцдаг. Цаг хугацаа өнгөрөхөд хэтрүүлэн бодохыг багасгадаг. Одоодоо төвлөрөх ур чадварыг суулгах ном, аппликэйшн, сургалт, видео олон байдаг.

6. Сувгаа соль

Ямар нэгэн зүйлийн талаар бодохоо боль гэж өөртөө хэлэх нь хэрэггүй зүйл байж болно. Тархиндаа хэрэггүй бодлуудыг нэтрүүлэхээс урдчилан сэргийлэх гэж оролдох тутам илүү ихээр бодох магадлалтай.

Үйлдлээ өөрчлөх замаар тархины сувгаа соль. Өөр сэдвээр ярилцаж оролцох, дасгал хийх, саад болдог төслүүд дээрээ ажиллах гэх мэт. Ямарваа нэгэн өөр зүйл хийх нь сөрөг бодолдоо саад тавихад тусална.

7. Тархиа дасгалжуулах нь

Бодолдоо анхаарах нь сэтгэлзүйн муу зуршлаа илүү анхаарч мэддэг болоход тусалдаг. Дасгал, дадлын тусаламжтай өөрөөр сэтгэхэд тархиа дасгалжуулж чадна. Цаг хугацаа өнгөрөх тутам эрүүл зуршил бий болж сэтгэлзүйн хувьд хүчирхэг болоход туслах оюун санааны булчинг хөгжүүлдэг.

 



Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.