Хандлага оюун ухаанаас илүү чухал. Яагаад гэвэл:


Mindset буюу Сэтгэлгээ номын зохиолч гэдгээр нь бид бүгд сайн мэддэг сэтгэл судлаач Карол Двек /Carol Dweck/ карьерынхаа бүхий л хугацааг хандлага болоод гүйцэтгэлийн талаар судлахад зарцуулсан байдаг. Тэрээр хамгийн сүүлийн судалгаагаараа таны амжилтыг IQ биш харин хандлага тодорхойлдог гэдгийг батлан харууллаа.


Двек хүний үндсэн хандлагыг 2 үндсэн ангилалд хувааж үзсэн: хэвшмэл сэтгэлгээ ба өсөлтөт сэтгэлгээ



Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс өөрийн хэн гэдэгтээ бат итгэдэг бөгөөд өөрчлөгдөх боломжгүй гэж үздэг. Ямар нэгэн шинэ сорилт, бэрхшээл тулгарахад асуудал үүсдэг. Яагаад гэвэл ямар нэгэн шинэ зүйлийг шийдвэрлэх болоход сэтгэлээр унаж, цөхөрдөг.


Өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс өөрөө хичээвэл үргэлж өсөж дэвжинэ гэдэгт итгэдэг. IQ муутай байлаа ч гүйцэтгэлээ давуу биелүүлж чаддаг. Учир нь тэд шинэ сорилтыг шинэ зүйл сурах боломж гэж хардаг.




Двекийн тодорхойлсноор амжилт гэдэг бүтэлгүйтлийг яаж харахаас хамаардаг буюу ерөнхийдөө өсөлтөт сэтгэлгээ байдаг ажээ.


“Бүтэлгүйтэл бол мэдээлэл. Хэрэв амжилтгүй болох юм бол би асуудал шийдвэрлэгч болно. Тиймээс өөр ямар нэгэн зүйл туршиж үзнэ.”


Ямар ч асуудал болсон та өөрчлөлт хийж чадах бөгөөд өсөлтөт сэтгэлгээг хөгжүүлж чадна. Өсөлтөт сэтгэлгээг хөгжүүлэх зарим стратегийг танилцуулж байна.


Ямар ч аргагүй санагдаад байгаа бол уг бодлоо хая. Хамгийн эхний шалгуур бол асуудлыг хэрхэн хүлээж авахаас хамаардаг. Бид асуудлаас суралцаад урагшилж болно эсвэл уруудаж болно. Ямар ч аргагүй мэдрэмжиндээ буугаад өгчихсөн бол тоо томшгүй олон амжилттай хүмүүс хэзээ ч одооны амжилтаа бүтээж яадахгүй байсан:


Уолт Диснэй /Walt Disney/ Канзас Сити Стар /Kansas City Star/ компаниас төсөөлөн бодох чадваргүй, сайн санаа гаргадгүй хэмээн халагдаж байжээ. Мөн Балтимор /Baltimore/ Телевизийн нэвтрүүлэгчийн ажлаас өөрийн түүхээ ярихдаа хэтэрхий сэтгэл хөдлөлтэй ханддаг хэмээн халагдаж байсан байна. Хэнри Форд /Henry Ford/ Форд компанийг байгуулахаас өмнө машин үйлдвэрлэдэг 2 компани байгуулаад бүтэлгүйтэж байсан бол Стивэн Спилберг /Steven Spielberg/ АНУ-н кино урлагийн их сургуулиас олон удаа татгалзсан хариу авсан.


Эдгээр хүмүүс хэвшмэл сэтгэлгээтэй байсан бол өнөөдөр хэн байх байсан бол Татгалзсан хариу авснаараа итгэл найдвараа алдаад, аргагүй байдалд орсондоо буугаад өгчихсөн байсан бол юу болох байсан бэ? Өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс амжилтад хүрнэ гэдгээ мэддэг учраас аргагүй байдалд орсон мэт мэдрэмжийг огт мэдэрдэггүй.


Хүсэл тэмүүлэлтэй бай. Эрх мэдэлтэй хүмүүс тасралтгүй хүчин чармайлт гаргадаг. Таниас илүү авъяас чадвартай хүн байлаа ч та хүсэл тэмүүлэлтэй бол илүүг бүтээж чадна. Уоррен Буффет /Warren Buffet/ өөрийн 5/25 хэмээн нэрлэдэг техниктээ өөрийн хүсэл тэмүүллээ хэрхэн олохыг зөвлөсөн байдаг: Хамгийн их анхаарах ёстой 25 зүйлээ жагсаан бич. Дараа нь доор жагссан 20-ыг нь хас. Ингээд үлдсэн 5 нь таны хүсэл тэмүүлэл болох зүйлс юм. Бусад нь зүгээр л анхаарал сарниулах зүйл юм.


Үйлдэл хий. Өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс бусдаас илүү зоригтойдоо айдсаа даван туулж чаддаг юм биш. Харин тэд адилхан айдас, түгшүүр, сандралыг мэдэрдэгч үүнийгээ даван туулахын тулд ямар нэгэн үйл хийх ёстойгоо мэддэг. Өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс эрх мэдэлтэй байдаг ба эрх мэдэлтэй хүмүүс бүх зүйл боломжтой гэдгийг мэддэг. Тийм бол юу хүлээгээд байгаа юм бэ?


Дараа нь илүү алхах. Эрх мэдэлтэй хүмүүс хамгийн муу өдөр байлаа ч бүгдийгээ өгдөг. Яагаад гэвэл тэд илүү хол алхана гэдгээ үргэлж мэддэг. Брюс Лигийн нэг шавь нь өдөр бүр 3 мил гүйдэг байв. Нэгэн өдөр шавь нь 3 мил гүйгээд ирэхэд нь Брюс Ли дахиад 2 мил гүйе гэжээ. Түүний шавь нь маш их ядарсан байсан бөгөөд би дахиад 2 мил гүйвэл үхэх байх гэжээ. Брюс Ли тэгвэл үүнийг хийцгээе гэж хариулахад шавь нь 5 мил гүйж дуусаад ихээхэн ууртай ирсэн байна. Маш их уурлаж бухимдсан шавьдаа Брюс Ли чи үхэх байсан бол больчих байсан. Хэрэв чи хийж чадах зүйлсээ хязгаарт нь тултал хийж чадах юм бол үлдсэн амьдралдаа илүү хувь нэмэр оруулсаар л байна. Хязгаар гэж хаана ч байхгүй. Өндөр хавцал байлаа гэхэд чи заавал тэнд үлдэх ёсгүй. Цааш алхах хэрэгтэй. Хүмүүс өөрийн түвшингээ үргэлж ахиулж байх хэрэгтэй.


Хэрвээ та өдөр бүр бага багаар ахиц дэвшил үзүүлэхгүй юм бол өдөр бүр бага багаар дордсоор л байна.


Үр дүнг тааварладаг. Өсөлтөт сэтгэлтэй хүмүүс цаг тутамд бүтэлгүйтэж болно гэдгээ мэддэг ч үр дүнг үргэлж тааварласан байдаг. Үр дүнг тааварлах нь илүү сэдэлжүүлдэг. Амжилтад хүрнэ гэж бодож байгаа юм бол яагаад зүгээр суугаад байгаа юм бэ?


Уян хатан бай. Хүн бүр санамсаргүй байдлаар саад бэрхшээл тохиолддог. Өсөлтөд тэмүүлсэн сэтгэлгээтэй хүмүүс саад бэрхшээлийг өсч хөгжих боломж гэж ойлгодог. Гэнэтийн санамсаргүй нөхцөд байдалд уян хатан байдлаар хүлээж авч үр дүнд хүрдэг.


Өөрийнхөөр чинь болохгүй бол битгий гомдолло. Гомдоллох нь хэвшмэл сэтгэлгээний томоохон илэрхийлэл болдог. Өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс бүх зүйлээс боломжийг хайдаг учир гомдоллох гэдгийг мэддэггүй.


Эх сурвалж: weforum.org