​Ухаалаг хүмүүс залхуу байдаг нь судалгаагаар нотлогджээ

Хөдлөхөөс ч залхуу хүрээд байна уу? Бүр залхуурахаас ч залхуу хүрээд байна уу? Энэ нь таныг ухаалаг гэдгийг илтгэж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаагаар ухаалаг хүмүүс залхуу байдаг нь тогтоогджээ.




Ямар үйлдэл хэрэггүй. Би бодож байна.


Флоридагийн Gulf Coast их сургуулийн сэтгэл судлалын профессор Todd McElroy удирдан явуулсан уг судалгаанд 60 оюутан хамрагдсан ажээ. Тэдэнд сэтгэл зүйн энгийн тест өгсөн байна. Уг тест нь сэтгэлгээний болон сэтгэл санааны асуудлыг шийдвэрлэхээр хэдэн арван жил ашиглаж буй ажээ.


Судалгааны үр дүнд 30 сэтгэгч, 30 үл сэтгэгч гэх 2 бүлэгт хуваагджээ. Ингээд тэдний үйл ажиллагааг 7 хоног ажигласан байна. Даваагаас Баасан гараг хүртэл үл сэтгэгчид үлдсэн 30аасаа хамаагүй илүү идэвхитэй байжээ. Гэсэн хэдий ч амралтын өдрүүдийн үйл ажиллагааний хэв маяг нь нэлээн төстэй болж ирсэн байна.


Үр дүн нэлээд сонирхолтой гарчээ. Сэтгэгчид, үл сэтгэгчдээс илүү залхууралд өртөмтгий байдаг ажээ. Магадгүй сэтгэгчид өөрсдийн дотоод ертөнцөөсөө зугтах арга зам бол бие махбодийн үйл ажиллагааг хязгаарладаг байж болох юм.


Судалгааны багынхнаар бол тэд олон өдөр өөрсдийн үйл хэргийн талаар алдаа оноо, боломж бололцоог нарийн боддог байна. Бүх зүйл тодорхой нарийн төлөвлөсний дараа хөдөлж эхэлдэг учир амжилтанд хүрдэг байна.


Эх сурвалж. inc.com