Олон талт сургалтын хоёр төрөл

jul17-28-595703717



Байгууллагынхаа ур чадварын зөрүүтэй байдлыг шийдвэрлэх оролдлого хийхдээ албан ёсны сургалт авах нь нийтлэг аргуудын нэг юм. Гэхдээ иймэрхүү сургалтуудын үр дүнтэй гэсэн нь батлагдсан судалгаа байхгүй байгаа юм: Зарим судалгаа сургалт үр дүнтэй гэхэд зарим судалгаа үр дүн муутай байгааг харуулж байна.


Судалгаануудын дүгнэлтээс сургалтын талаар хүмүүс үр дүнгүй гэж хараад байгаа юм. Учир нь хүн бүр гутранги зүйлд түрүүлж итгэдэг аж.


Олон талт сургалтын үнэлгээг 40 гаруй жилийн хугацаанд мета-анализ хийсэн нь олон талт сургалтууд, ялангуяа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд тодорхой хугацааны туршид ажиллах боломжтой гэдгийг харуулсан.


Гэхдээ энэ нь байгууллагыг хамруулах цор ганц шийдэл биш юм. Олон талт сургалтын үр дүнтэй байдал нь сургалтын тусгай арга, сургалтанд хамрагдсан хүмүүсийн хувийн шинж чанар, сургалт дууссаны дараа тодорхойлогдсон үр дүнгүүдээс хамаардаг.


Бидний судалгаа олон талт сургалтын бүрэлдэхүүн хэсгүүд байгууллагуудад өөр өөр хэрэгждэг талаар илүү тодотгон харуулж байна.


Манай баг бакалаврын оюутнуудтай багахан хэмжээний туршилт хийж байхдаа компаниуд дотроо ухаалаг байх боломжтой гэдгийг олж мэдсэн. Бакалаврын түвшний оюутнууд эргэлзээгүй ирээдүйн боловсон хүчин болох учраас бид энэ бүлгүүдэд хөдөлмөрийн насанд хүрэгсдийн нийт хүн амын өргөн хүрээнд ажиллах боломжтой болохыг олж илрүүлэх эхний алхам болох ямар үйл ажиллагаа явуулбал тохиромжтой талаас нь олж харсан. Түүнээс гадна оюутнуудыг туршилтын үйл явцад дайчилснаар туршилтын хяналт маш сайн болсон.


Бидний анализ хийсэн нэгэн сургалтын дасгал хэтийн төлвийг тодорхойлох байв. Бакалаврын түвшний 118 оюутан оролцсон бидний туршилтын үр дүнгээс харахад ЛГБТ хүмүүс юмуу үндэстний цөөнхүүдийн бодлыг харгалзан үзэж эдгээр бүлгүүдэд чиглэсэн олон талт хандлага, зан үйлийн чиг хандлагыг сайжруулах боломжтой. Сургалтын үр дүнг найман сарын дараа хэмжсэний үр дүнд эдгээр нөлөөлөл үргэлжилсээр байв. Үүнээс илүү сонирхолтой зүйл гэвэл хэтийн төлөв кроссоверын үр нөлөөг бий болгох чадвартай болохыг харуулж байна. Бидний туршилтаар ЛГБТ хүмүүс нийгмийн цөөнхүүдийн талаар илүү эерэг хандлагатай байдаг нь харагдсан.


Туршлага дээр үндэслэн зорилго тогтоох явдал гэдэг нь өөр нэг үйл ажиллагаа юм. Сүүлийн үеийн баримт нотолгоогоор хэн нэгний ажлын гүйцэтгэлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэмэгдүүлэхэд сэдэлжүүлэхэд өргөн ашиглагдаж байгаа уг стратеги ажлын байранд олон талт сургалтад хамрагдагсдаас ажлын байрандах олон талт байдалтай холбоотой тодорхой, хэмжигдэхүйц, сорилтот зорилтуудыг тодорхойлохыг хүссэн.


Бакалаврын түвшний 158 оюутантай хийсэн туршилаас үзэхэд олон талт сургалтад хамрагдагсдын зорилго нь сургалтаас хойш 3 сарын дараа олон талт зан төлөвийг бий болгосон бөгөөд, сургалтаас хойш 9 сарын дараа олон талт хандлагыг сайжруулсан байна. Байгууллагууд олон талт сургалтын үр дүн удаан хугацаанд мэдэгдэхүйц байдаг.


Хэтийн төлөв тодорхойлох, зорилго тогтоох эдгээр 2 дасгал хоёулаа зан төлөвийн үр дүнд нөлөөлдөг. Энэ хоёр хоёулаа хамгийн чухал үр дүн гэдэг нь баталгаатай юм. Гэхдээ олон талт сургалт хандлагын үр дүн, танин мэдэхүйн үр дүнг ихэвчлэн үл тоомсорлодог.


Хувийн зан чанарууд сургалтын үр дүнд нөлөөлдөг ба зарим стратеги нь зарим ажилчдад л илүү үр дүнтэй, бусдад нь үр дүн багатай гэдгийг бидний судалгаа харуулж байна. Жишээ нь, хэтийн төлвийг авч үзвэл өндөр эмпатитай хүмүүсээс илүү эмпати багатай хүмүүсд үр дүнтэй байх магадлалтай.


Үүнтэй нэгэн адил манай нийгэмд давамгайлсан чиг баримжаатай хүмүүст олон талт сургалт илүү үр дүнтэй байдаг гэдэг бидний судалгаанаас харагдаж байна. Гэсэн хэдий ч эрх мэдэл нь олон талт санаачлагын ач холбогдолтой ба эдгээр хүмүүст зориулсан сургалтын үр нөлөөг дээшлүүлж чадна.



Хэрэв та компанийхаа олон талт сургалтын хөтөлбөрийг төлөвлөж байгаа бол эдгээрийг санаарай. Хоосон хөтөлбөр таны болоод ажилчдын цагийг дэмий үрнэ. Гэхдээ та зорилгодоо хүрэх, ажилчдынхаа онцлог шинж чанарыг шингээсэн дасгал, дадлага ажил нэмснээр илүү үр дүнтэй болох юм.



Эх сурвалж: hbr.org