Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 25/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


8 сарын 25


ТОМ ЗУРАГ ДЭЭР АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛ


1968 оны 10 сарын орой, олимпийн марафон гүйлтийн хамгийн сүүлчийн барианд орсон тамирчиныг эргэн дурсахад түүний хамт тэр цагийн Мексик хотын Олимпийн стадион дахь гайхалтай үзэгчид, гэрчүүд санаанд орно. Цаг гаруй хугацааны өмнө, Этопи улсын Мама Волди уралдаанд түрүүлсэн байлаа. Гэхдээ бөөгнөрсөн үзэгчид хамгийн сүүлчийн оролцогчийг барианд орохыг хүлээж харж байлаа, гадаа хүйтэн бас харанхуй болж байв.


Энэ үед хэрвээ сүүлчийн тамирчид бариандаа орцгоовол, марафоны замаас стадион руу орж ирсэн цагдаагийн шүглийн чимээ, дуут дохиог сонссон үлдсэн үзэгчид ийш тийш тарцгааж, зүгээр л явцгаах мэт харагдаж байв. Харин хүн бүрийн харснаар, хамгийн сүүлчийн нэг тамирчин 42 км гүйсний эцэст хамгийн сүүлчийн тойрогтоо орж буй нь харагдсан юм. Энэ бол Танзани улсаас ирсэн Жон Стивен Ахвари байлаа. 400 метрийн тойрогтоо орж ирсэн тэр цагт түүнийг хөлөө боолтоор ороосон, цус алдсан байхыг нь үзэгчид харж чадсан юм. Тэрээр уралдааны үед унаж гэмтэл авсан ч өөрийгөө зогсоогоогүй байлаа. Стадиомд байсан хүмүүс бүгд босч түүнийг барианд орон ортол алга ташисаар хүлээж авсан юм.


Түүнийг хазагнан явж байхад нь, олон хүмүүс та яагаад бэртэлтэй байж бас медаль авах ямар ч боломжгүй болсон байж тэмцээнээс гараагүй юм бэ гэж асуужээ. Хариуд нь тэрээр “Миний улс намайг Мексик хотруу зөвхөн уралдааныг эхлүүл гэж явуулаагүй юм, тэд намайг уралдааныг дуусгаарай гэж явуулсан юм” гэж хариулжээ.


Ахвари цаг үеийн өвдөлт зүдгүүрийн ар талыг харж, яагаад тэнд байсныхаа том зураг дээр төвлөрч чадсан юм. Амжилтанд хүрэх аялалаа цааш үргэлжлүүлэхдээ, зорилго чинь зөвхөн уралдааныг эхлүүлэх биш өөрт байгаа бүх хүч чадлаараа түүнийг төгсгөх юм гэдгийг оюун санаандаа хадгалж яваарай.


- Таныг амжилтанд хүргэх хөтөч



БАРИАНД ОРОГЧ БАЙ.